2006-12-28

...За хө, би гэдэг хүн мессенжерт online болоогүй бараг жил тойрон болсон байх юм. Заримдаа дургуй тээршээгээд, заримдаа ажил, бусад зүйлд дарагдаад "тагнуулын ажиллагаан"-д орчихдог байсан юм байна.
Өчигдөр "тангуул" ил гарч найз нартайгаа, ажлын хамт олонтойгоо чатлалаа. Ганцаардсан миний сэтгэл сэргэн хэдэн цаг үнэхээр нэтээр "чалчих" шиг боллоо.
Ил гарсан минь учиртай л даа. Шинэ жилээр хамт олон, найз нартаа мэнд дамжуулж, баярын мэндчилгээг дэвшүүлэх нь миний үүрэг хэмээн бодсон юм. Шинэ жилийн мэндчилгээг ах, эгч, дүү гээд насны хязгаарлалт байхгүй бүх л найз нартаа бүгдэд нь явуулсан санагдана. Орхиж хэн нэгнийг гомдоогоогүй байхаа гэж найдаж байна. Надад одоо энд байгаа 100 гаруй найз нарынхаа хаягаар е-кард явуулж өөрөө ч нилээдийг хүлээн авлаа.
Тэд нар төдийгүй би өөрөө "амьд" байгаагаа мэдрээд тус тусынхаа амьдрал, ажил үйлс, хичээл ном, of course шинэ жил, монголынхоо болон байгаа газруудынхаа цаг уур, нийгмийн амьдралаас хуваалцаж, харилцан мэдээлэл солилцов. Бас хамтдаа хэрхэн ажиллаж, амьдарч, инээж хөхрөн, баяр, зовлонгоо хуваалцан, бүр уурлаж ундууцан, маргаж байснаа хүртэл дурслаа. Эрчүүд болсон хойно хэрхэн шоудан, үймүүлж байснаа бас мартаагүй байх юм. Тарган нь турснаа гайхуулан, туранхай нь таргалснаа мэдэгдэв.
Найз нарын заримынх нь ажил нь солигдон, ажилгүй байсан нь ажилд орж, ажилтай байсан нь голдуу дэвшин, гадаадад байсан зарим нь сургууль соёлоо дүүргэн монголдоо буцан эх орондоо сурсан мэдсэнээ зориулан ажиллаж, зарим нь гадаадад сургуульд суралцаж байх юм. Амьдрал баян учраас гэр бүл салж сарнисан хүмүүс байхад, хүн бүл нэмсэн хүмүүс ч байна. Хүн болгон л өөр өөрийн (бурхан заасан байж ч магадгүй) замаар урагшаа тэмүүлэн амьдарч байгааг мэдэрлээ.

Цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм даа...

photo http://img265.imageshack.us/img265/9906/626time9gt.jpg

1 comment:

Anonymous said...

Anceleitatier [url=http://wiki.openqa.org/display/~buy-cipro-without-no-prescription-online]Buy Cipro without no prescription online[/url] [url=http://wiki.openqa.org/display/~buy-buspar-without-no-prescription-online]Buy Buspar without no prescription online[/url]