2006-12-21

Би улс төрийг сонирхдог. Тиймээс Америкийн улс төрийн талаар зарим мэдээллийг оруулдаг юм. Хамгийн сүүлд Америкийн Ерөнхийлөгч Бушийг нилээн зөрүүдээр дуудсан. Тэгсэн ах маань яг л хэвээрээ. Ялах талаар бодсоор...Тэрээр Иракт буй цэргүүдээ татах, тоог нь багасгах талаар биш бүр эсрэгээр нь нэмэгдүүлэх талаар бодож буй бололтой. Ер нь хариуцлагатай дээд албан тушаалын хүмүүс ямагт (дандаа) ард түмэндээ аль эсвэл хэн нэгэнд, бүлэг хүмүүст таалагдахаар шийдвэр гаргаж чаддаггүй, улс орны эрх ашгийг хамгийн чухалд үздэг бололтой. Тэр нь ч зөв байх.
Тэд эрх мэдлээ ухамсарлан, аливаа асуудалд шийдвэр гаргахад хариуцлага нь өөр дээрээ бууна гэдгийг сайн ойлгож байгаа. Тэдний гаргасан шийдвэрийн үр дүн нь улс орны эрх ашигт нийцсэн байх учиртай байх. Харин бусад хүмүүс дээр дурьдсан нөхцөл байдалд бус, хариуцлагыг өөр дээрээ үүрэхгүй учраас бол бусдыг шүүмжлэх, санал бодлоо хэлэхэд амархан байгаа.

More Or Fewer Troops In Iraq? (RealPlayer)
President Bush addressed troop levels in Iraq at a year-end news conference. CBS News chief White House correspondent Jim Axelrod reports.


Source www.cbsnews.com

No comments: