Мөн зарим газар, ялангуяа орон нутгийн замын Цагдаагийн салбарын ойролцоо, мөн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо STOP тэмдэг байхын... Би ойлгосонгүй...(магадгүй дүрмээ мэдэхгүй байх) Зогсох шаардлага байхгүй байхад ЗОГС тэмдэг тавьчихсан байхын...
Америкт бол STOP тэмдэг тавьсан л бол заавал зогсдог учиртай. Би гэнэдээд нэг зогссон, дараа дараагийн уг тэмдэгнүүд дээр зогсохоо больсон....
Орон нутгийн замд тойрог, налуу, эргэлтийн тэмдгүүдийг тавих
хэрэгтэй санагдсан. Ямар ч гэрэл, тэмдэглэгээ байхгүй. Шууд чигээрээ явж байснаа бараг шууд л эргэчих бололтой юм билээ... Уг нь эргэлт, налуугийн тэмдгүүд байдаг санагдах юм.
*Замыг цагдаагийн газрынханд хэрэг болж магадгүй хэмээн хэдэн зураг орууллаа.
АРД ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. (Тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс шалтгаалсан замын осол аваарыг хэн ХАРИУЦАХ вэ!)
...ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМ ТӨДИЙГҮЙ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫНХОО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА....
...ХЭДЭН ТОЛГОЙ, ХЭДЭН ХУВЬЦАА, ХЭДЭН АЛТ, ХЭДЭН СОНГУУЛЬ, ХЭДЭН ТАРААХ МӨНГӨӨ УЛИГ БОЛТОЛ ЧАЛЧИЖ БАЙХААР ТУС ТУСЫНХАА ХАРИУЦСАН ҮҮРЭГТ АЖЛУУДАА ЗӨВ, ШУДАРГА, ЦАГ ХУГАЦААНД НЬ ХИЙЖ СУРМААР БАЙНА....
ИНГЭСНЭЭР БИД УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ЗАМДАА "ХӨГЖЛИЙН ХУРД СААРУУЛАГЧААС" ТОЙРОН ДАВХИЖ ЧАДНА...
2 comments:
csms-n urd taliin uhliin zam deer bump taviulah talaar heden jil hootsoldood hot tolovloltond tanilgui chadalguigeesee bolood chadkuu bgaa l suragtai
Биднийг сурч байхад сургуулийн хавиар хоосон, хотын төвөөс алслагдмал байлаа. Сүүлд нь тойроод л хашаа болсон... Уг нь сургууль тэр хавиа аваад өргөжүүлсэн байсан бол их сайхан цогцолборууд болох байсан байх... Хувийн байшингууд гээд алаг эрээн, ямар ч зохицолдоо байхгүй, нүдэнд нэг л сонин харагдаад байдгийн... Зам бол бүр ч ярилтгүй...
Post a Comment