2010-02-17

Би "уйлдаг"...

"I don't want to know" гэдэг дууг оруулах гэж байснаа болиод өөр сэдэв рүү шууд хазайсаан...Би өмнө бүгдийг хийсэн... Сайныг ч тэр, саарыг ч тэр... Заримыг нь гомдоосон... Заримыг нь баярлуулсан... Би бүгдийг л хийсэн...

Тэгж бодож байтал Сар шинэдээ сайхан шинэлж байна уу хэмээн өчигдөрхөн ярьсан охиноо бодоод... охидуудтай гэдгээсээ зугтаахгүй, бас ичиж байсангүй (хөгширснөө эс тооцвол :).. Аав шиг л аав байхыг хичээсээр ирсэн...

Би бага охиндоо хайртай... 3н настай байхад нь "орхиод" (шалтгаанууд байсан гэж хувьдаа боддог) гадаад явсан.. тэгээд 5н жил болчихсон... Охин минь "би өндөр болсон", "сургуульдаа сайжирч байгаа", "аав та хэзээ ирэхийн" гэхийг сонсоод намайг тайван амгалан байна гэж бодож байна уу? Үгүй...
Бодол санаанаас гарахгүй... Хэлсэн ярьсан болгоныг нь бодоод л сууж байна... Оросоор таньтай яриад эгчээрээ англи хэл заалгана гээд байхыг бодоход бас хэрэндээ ухаан зараад байгаа бололтой.. "Хэрвээ та надтай оросоор ярьж чадахгүй бол би гэрийнхээ багшаасаа сурчихна аа, бас багш минь англи хэлтэй тул зааж байгаа" гээд байхын...
Аав, эгч хоёрыгоо ирэхээр нь тэгнэ ингэнэ гэж бодож байна шүү дээ...
Очоод ингэнэ тэгнэ гэж бодоод... Хамгийн түрүүний бодол өдөр бүр өглөө болгон сургуульд нь хүргэж өгнө... Өмнө нэг ярихдаа манай сургуулийн хүүхдүүд машинаар хүргүүлдэг гэж байсан... Тэгтэл охин минь сургуульд орсноосоо өөрийнхөө сайндаа "хүний тэрэг" хөлөглөснийг эс тооцвол халуун хүйтэн салхи цасыг эс харгалзан эмээдээ хөтлүүлж алхсаар ирсэн... Охин минь бусдын доор орохгүй гэсэн бяцхан "атаархах" сэтгэл төрсөн бололтой юм шиг байна лээ... Тиймээс хажууд нь байгаа цагтаа бусдын "доор" оруулахгүй байхыг бодно оо, аав нь...

Би өндөр болсооон...
Би таниас өндөр болох байхаа... (ухаан орсноосоо хойш намайг хараагүй л байгаа шүү дээ)
Би сайжирсаан...
Та эгчтэй хэзээ ирэхийн...
Та бид хоёр зэрэг яриад байхынмаа...
Би хэлэх гэсэн та түрүүлээд хэлчихээд байхын...
Яасан олон зүйл асуудаг юм бэ? ... гэх болгонд, утасны цаана хоолой нь сонсогдох болгонд би "уйлдаг"...

6 comments:

A.Амарсайхан said...

Эх хүн үрээ санана гэдэг хэцүү байх өө. Хүүхдэд чинь бүр хэцүү байгаа

Garvaa and Esko-s said...

Та хоёртоо сар шинийн мэнд хүргэн мэндчилж байна.
Утасдаад, утасдаад утасаа авдаггүй ээ!
Дуут мэссэж үлдээгээд хариу залгаддагүй ээ!
юутай ч хоёртоо ирэх ондоо эрүүл энх байж ажил төрөл,санасан бүхэн чинь бүтэмжтэй байхыг ерөөе!
Гарваа-с

www.mne.mn said...

huushee etseg hun uree sanaj baihad daa. 2 holtoi mashaanaaraa hol yavaad surchdag gui ee mon jaatai jaal baishw. iim hersuu ohiniig hairlahgui baihiin argagui ee..

serya said...

yagaad ch yum unshsan chine neeh urt sanaa aldchhlaa yagaad gedegee estoi medeh ym alga, yg ene ved torson setgegdlee l bichchhlee, saihan biche ymoo...,

Chandmani said...

Одоо ч заримдаа хэцүү л байна... Амьдрал хүссэнээр байхгүй юм даа...

serya said...

tiimee bi ch bas ger bvltei hetsvv ve zondoo l baidag gehdee emegtei hvn zovlon jargal bvh ymiig l daaj yvah estoi ym shig ... amidral vrgejilseeer