2009-12-19

Нурууны дасгалууд...

Өмнөх бичлэгтээ амалсныхаа дагуу "Нурууны дасгалууд"-ыг орууллаа. Эдгээр дасгалууд нь "McKenzie exercises" гэсэн нэрээрээ алдартай бөгөөд хувь хүн өөрөө нуруугаа "эмчлэх" дасгалууд болно.
Тэгж ингэж өвддөг гэхээсээ илүүтэй шууд тэгвэл ингэвэл эдгэрнэ, эсвэл өвчин намдана гэсэн эерэг байдлаар бичвэл дээр байх гэж бодсон болно:

Дасгалуудын талаарх өмнөх үг.
"McKenzie exercises" (Маккензийн дасгалууд) гэдэгт 6-н дасгал багтах бөгөөд 4н дасгал нь "хойш", 2 дасгал нь "урагшаа" хийхэд тус тус зориулагдсан байна.
Дасгалууд нь нурууны өвчнийг намдаах, аажмаар "энгийн" байдалд оруулах зорилготой. Эдгээр дасгалуудыг хэрвээ нуруу тань өвдөж байвал өвдөлт мэдэртэл, хэрвээ үгүй бол боломжийн хэмжээгээр сунгах байдлаар хийх хэрэгтэй. Ер нь нуруу өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран эдгээр дасгалуудыг хийвэл таны эрүүл мэндэд чухал нөлөөтэй болно.

Нурууны өвчин нь бүх нуруугаар өвддөггүй бөгөөд янзан бүрийн байрлалаар (нэг тал нь буюу хагаслан, гуя, бөгс гэх мэтээр) мэдрэгддэг байна. Нурууны гэх өвчний "байрлалыг" тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Яг хаана өвдөж байгаагаа гэсэн үг л дээ. Дасгалуудыг хийх тусам таны нурууны өвчний "цэг" нь "голлох" байрлалд очино.

Дасгалуудыг хийснээр өвчин нэмэгдэж буй мэт болж магадгүй. Энэ нь байж болох бөгөөд ихэвчлэн эхлэх үед мэдрэгддэг байна. 2-3н өдөрт дасгалуудыг хийснээр өвчин намдах ёстой бөгөөд хэрвээ намдахгүй, эсвэл ихсээд байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн эдгээр дасгалуудыг хийх үедээ (нуруу өвдсөн үед) ямарваа нэгэн спортоор хэт занималдах хэрэггүй. Зөвхөн эдгээр л дасгалуудыг л хий...нээг их тамирчин болох гээд хэрэггүй шүү, ойлгосон биз нөхөөр...

За өмнөх үгээ дуусгаад дасгалуудаа бичье. Аль болохоор ойлгомжтой байлгахын тулд зурган байдлаар оруулбал дээр байх. (хэрвээ нэтээс зураг олдвол шүү дээ. энд байгаа номноос шууд фотодож аваад хамаагүй тавьж болохгүй тул шүү дээ)

Аан тийм... эдгээр дасгалууд нь тийм хүн аймаар дасгалууд биш маш энгийн шүү.

Дасгал 1. Хэвтээ байдлын дасгал:


Энэхүү байрлалаар хэвтээд гүн амьсгаа аван тайван байдлаар 4-5 минут "хэвтэх". Нурууныхаа бүх булчинг сулла. Энэ нь нурууны өвчний үед хамгийн энгийн эмчилгээ юм. Мөн энэхүү дасгалыг дараа дараагийн дасгал болгоны өмнө "бие халаалт" болгон хийх хэрэгтэй.

Дасгал 2. Хэвтээ байдлын дасгал:

Зургийг хараад бараг ойлгох биз дээ.

Дасгал 3. Хэвтээ байдлын дасгал:


байрлалаар бие халаалт хийнэ. Дараа нь толгойгоо цэх болгон гарын алгаа цээжний зэргэлдээ авчран тулна. Тэгээд аажмаар гар дээрээ суниах байдлаар өндййн дараах зурганы байрлалд шилжинэ. Бараг л нурууны суниалт шиг харагдаж буй биз.



Дасгал 4.1 Босоо байдлын дасгал:
Надад байгаа номонд байгаагаар бол нурууны дасгал нь арай өөр байна лээ. Гэхдээ нетээс олсноор бол хөлдөө мөрний хэмжээтэй зай авч өвдөг нугалахгүй урагш тонгойн гарын хурууг шаланд (хөлийнхөө хуруунд) хүргэх байдлаар суниах дасгал юм билээ. Ямарч байсан зураг нь нэг иймэрхүү:

Дээрх дасгалыг хийхдээ зүгээр л нэг хийхгүй шүү. Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зайтай цэх зогс. Дараа нь гараа аажмаар алдлан хийх ёстой юм шүү. Дасгал хийдэг хүн бол мэднэ дээ мэднэ.



Дасгал 4.2 Босоо байдлын дасгал:
Номонд буй дасгал. Арагшаа тэнийх. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч цэх зогсох бөгөөд хоёр гараараа бөөрний тэнд авчирч тулах. Тэгээд хойш гэдийх.




Дасгал 5. Хэвтээ байдлын дасгал:


Зурагнуудаас тодорхой харагдаж буй биз дээ. Дээш харан хэвтэн тэгээд өвдгөө нугалан дараа нь гараараа өвдгөө аль болохоор цээжиндээ ойртуулж татах.

Дасгал 6. Суугаа байдлын дасгал.

Сандал дээр суунгуутаа л энэ дасгалыг хийхгүй шүү. Эхлээд гараа унжуулан зөв цэх суу. Тэгээд аажмаар нуруугаараа хотойн гараараа сандлын (эсвэл өөрийнхөө хөлийг атгах байдлаар хийж бас болно) хөлөнд хүрэх байдлаар зурган дээрх байрлалд хүрээрэй. Толгой ямар байдалтай байгааг зургаас харж буй биз гэж найднам.

За тэгээд бас энэ удаадаа дуусгалаа. Хэрэгтэй гэж үзвэл маргааш эсвэл хэзээ нэгэн цагт нэмэлт мэдээллүүд оруулах болно.

photos:
http://www.spine-health.com/

Төгсгөлийн үг:

Энэхүү бичлэг хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодном. Зөвхөн нуруугаар өвдсөн үедээ хий гэж буй юм биш л дээ. Эдгээр дасгалуудыг хийвэл Таны нуруу өвдөхгүй байхын баталгааг өгч болно (би итгэлтэй байна). Маккензийн дасгалуудаа гэж... Нуруугаа эмчлэх энгийн арга... Таны эрүүл мэнд Таны гарт...

Эрүүл энхийг хүсье.

(хэхэ бодоод байхнээ..."нарийн ширийн" янзан бүрийн (заримдаа өөрөө ч ичмээр) зүйлүүдийг монголоор, янзан бүрийн мэргэжлийн хэллэггүй чадах ядахаараа өөрийнхөөрөө монголчилж оруулсан байхдаа... Таны таалалд нийцсэн байх болтугай л гэж өөртөө ерөөхөөс...хэхэ их ч олон тэнэг галзуу юм шиг зүйлүүд бичсэн дээ гэж "ухаажив" )

5 comments:

Agiimaa said...

Уг нь 10-н жилд биеийн тамирын хичээл орох болгонд л хийлгээд байдаг байсан дасгалууд байна ш дээ. Хэрэгтэй болоод л хийлгээд байж дээ. Заавал нуруугаа өвддөг болсон хойно нь хэрэгтэйг нь мэдэх гэж. Яана даа би, нээрээ. Бас дөнгөж сая ээжид сандал дээрээ зөв суугаач гэж загнууллаа.:-p

Anonymous said...

... баярлалаа, хийхэд хялбар бөгөөд эрүүл мэндэд хэрэгтэй дасгалууд заасанд. Өвчин хэлж ирдэггүй ч хувь өөрөө бас хичээж байвал эрүүл байх магадлал өндөр гэж бодож явдаг нэгэн. Эрүүл байдлаа улам удаан хадгалахын тулд дээрх дасгалуудаас хийж эхлэв, хэхэ дасгал1-ийг хийсэн болж байна лээ шдээ. Нуруугаа амрааж байна шүү гэж бодож тэгж хэвтэж амжаагүй л амьдраад байсийн байна лээ...
Заа бүгдэд эрүүлийг бас амжилт хүсье.

. said...

ганцаардан улисан, мөрөөдөн харайсан нэгэн "ухаажив" ;>

Zagaa Zaya said...

sain bn uu ene medeelee vrgelvvlj oruulaach

Anonymous said...

admind bayrlalaa ,,,tsag zaw chin setgelee zoriuldagt