2009-09-27

Хөлөн дээр нь үнссүгэй...

Хүйтэн сэрүүний цаг ирээд ханиад томуу болон энээ тэрээ бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эндхийн радио, ТВ-ээр ийм нэгэн сурталчилгаа явж байгаа юм л даа:

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул ханиад томуунаас сэргийлж, ялангуяа H1N1 буюу нөгөө гахайны ханиад дэлхий нийтийг цочроогоод байгаа өнөөгийн үед хүүхдийг хацар, хамар, духан дээр нь үнсэхийг аль болох цээрлэж хөлөн дээр нь үнсээрэй.

Мөн хүүхэд, хүн болгон боломж л олдвол гараа сайтар угааж байгаарай.

Тиймээс Хүүхдийг зөвхөн хөлөн дээр нь үнссүгэй хэмээн зарлан тунхаглав...


Ер нь өөрийн хүүхэд биш бол энхрийлэх, өхөөрдөх, тэврэх, үнсэх мэтээр хүний хүүхдэд хамаагүй бүү хүр. Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд болох байх. Мөн нөгөө талаасаа өөрийнхөө хүүхдийг хэн нэгэнд энхрийлүүлээд, өхөөрдүүлээд, тэврүүлээд, үнсүүлээд байх шаардлагагүй.

No comments: