2009-01-31

Бодол...

Өчигдөрийнхөө бичлэгийг авчихдаг ч юм билүү гэж нэг л хэсэгтээ эргэлзлээ. Тэгж тэгж авахгүйгээр шийдлээ. Паа, пээ, балай, садар самуун, солиотой гээд эхэлбэл ч хэцүүдэнэ гэж бодож байлаа. Тийм ч учраас нэг хоног харсан юм...
Бас бичсэн нэг санаа минь залуучуудын дунд салалтын үзүүлэлт өндөр гэж бодогдож байна. Нэг ч гэсэн гэр бүлийн бэлгийн болон найз нөхдийн амьдрал таатай, жаргалтай байвал салах нь багасах болов уу гэж бодном.
Паа пээгийн хувьд бидний монголчууд их "ичимтгий". Ичих нь энгийн үзэгдэл л дээ, гэхдээ хэзээ, хаана ичих вэ гэдэг нь гол гэж хувьдаа бодож явдаг. Хүний амьдралын салшгүй чухал "үйлдлүүдээс" ичээд бид яах ч билээ. Хийхээсээ ичихгүй байж уншихаасаа ичдэг байж болохгүй дээ. Тэгээд ч монголоор уншихад яг олоод тайлбарлаад биччихсэн зүйлүүд ховор шүү дээ. Их бөөрөнхий тойруулаад л байдаг. Камасутраг монгол хэлээр орчуулсан эсэхийг мэдэхгүй л байна. Би орос дээр уншиж байсан. Хэрвээ монголоор орчуулсан бол сайн л юм...
Миний мэдэхийн Монголд нэг сексологч гэх юм уу даа Болдцэрэн гэж байсан. Ном ч гаргаж байсан байх. Бусдыг нь мэдэхгүй ээ. Тэр үед миний ч ид "сонирхдог" үе байлаа. Гэвч "хаалттай" үе шахуу байлаа шүү дээ. Залуу хүүхэд сонирхолгүй яахав, гэтэл эмэгтэй хүний нүцгэн зураг харах бололцоо олддоггүй байлаа...
Анх хэддүгээр ангид ч (9 байсан байхаа) билүү анатомийн хичээл дээр хүний анатомийг үзээд л. Сурагчид бүгд шахуу ичээд л, багш нар ч олигтой дэлгэрүүлж зааж, тайлбарлахгүй, тэгсхийгээд үзсэн болоод өнгөрсөн санагдаж байна. Эр эмийн бэлгийн харьцааны тал дээр бол бүүр таг. Осолгүй л энд тэндээс сонссон, аав ээжээсээ нуун байж үзсэн кино миноноос л харсан мэдсэн байх. Тэр үед хөдөөний мань мэт нь үнсэлдэх гэдгийг ч мэдэхээргүй байлаа шүү дээ. Арай ч дэндүүлчихэв үү дээ. хэхэ

Олон үгээр ч яахав ингээд дуусгая даа...

No comments: