2009-01-26

.. Нарийлсан 20 хоног...

..Яг 20 хоносон байна шүү...

Блогоо хөтлөх нь байтугай нетэд оролгүй (бараг) 20 хонолоо. Эхлээд эвгүй л байлаа, удаандаа дасах шинжтэй. Номын сангийн нетийг ашиглан хэдэн төлбөр тооцоогоо хийж, имайлаа шалгаснаа, бас ордог хэдэн блогуудаараа шагайснаа "нетэд орсон" гэж байгаа юм шүү.

Он гараад юу болсон юм бүү мэд, гэр орон хавиараа "өөрчлөлт шинэчлэл" болоод бас нарийнтаад завгүй өнгөрөөх шивдээ...

Охин минь гэрийн субботник хийхдээ тавилгуудаа (тавилгууд ч гэж дээ: ганц, хоёр ор, хэдэн ширээ, сандал, ТВ тэгээд л болоо... ер нь болж өгвөл гэр орныхоо доторхи зургийг авч байгаад тавина аа :) байрлалуудыг нь солиод байдаг юм. Тэгсэн он гарсны дараахан надтай өрөөгөө сольчихож. Цэвэрлэгээний болон байршуулж янзлах гэж бөөн ажил удаад. Дургүй байсангүй, бас дуртай ч байсангүй. Зүгээр л охинд минь өрөөгөө солимоор байсныг ойлгосон хэрэг. Ингэж байршил, дадлаа сольж байвал ухаан тархины дасгал болдог гэдгийг блогтоо өмнө нь бичиж байсан билээ...

Эдийн засгийн хямрал мань мэтийг тойрсрнгүй ээ. хэхэ их том биччихлээ. Хямралдсанаас хойш gas-ны үнэ харин ч хямдраад тэрхүү "нэрвэгдлээс" бага атугай хөнгөлж байна. Ерөнхийдөө бол байр, ус цахилгаан, дулаан гээд үйлчилгээний төлбөр үнэ нь нэмэгдсэн... TimeWarner нь манай үүгээр монопольдчихсон. Он гарахын өмнө төлбөрөө ялимгүй нэмсэн. Он гарсны дараа бол cable TV болон RoadRunner high speed internet -үүдийн төлбөр нь дахиад нэмэгддэг байгаа. Тэгсэн мөртлөө bill-н дээрээ дараа сараас хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гээд булан дээр нь жижигхэн note биччихэж. Өмнө нь бол сардаа tax-тайгаа 80 орчим төлдөг байсан бол сүүлдээ сард 120 болж өссөн юм. Тэднээс янзан бүрийн offer, хөнгөлөлтүүд байгаа эсэхийг асуугаад, гуйгаад амжилтанд хүрээгүй тул бүгдийг нь "салгуулчихлаа"...
Тэр нь ч зөв боллоо. Одоо DIRECTV - Satellite TV-тэй, EarthLink неттэй болсон. Хоёуланд нь new customer-ээр бүртгүүлж байгаа тул DirecTV-ээс эхний 3 сар үнэгүй Showtime, HBO, Starz сувгуудыг үзэх бололцоогоор, Earthlink-ээс эхний 6-н сардаа 30-ыг төлөх болзлоор хангагдлаа. Directv чанарын хувьд Timewarner cable-аас хамаагүй илүү байна лээ. Бас төлбөр хамаагүй хямд. Тиймээс ойрдоо кинонуудаар занималдах шивдээ. Залхталаа үзэж байна даа... Интернэтийн хурд хамгийн удаандаа 3Mb-аас доошгүй байх ёстой гэсэн өөрийн нөхцөлтэй. Хэрвээ 3-аас доош бол удаанд тооцно. Дандаа 5-ийг ашигласаар байгаад бүр муу зан сурчихаж. Мөн охин минь хичээл номондоо нэтийг их ашигладаг бөгөөд гэрийн даалгавар болон бусад дадлага ажилд нетийн хэрэглэгээ өндөр. Өмнө нь ашиглаж байгаад болисон DSL неттэй (Zoomtown high speed internet) үед гэрийн даалгавараа хийж чадахгүйд хүртэл хүрч байсан удаатай. Одоо бол ер нь dial-up бол бараг нетэд суугаад ч хэрэггүй мэт санагдахыг яана. Интернэтийн хурд хэрхэн нөлөөлдгийг энд дараад мэдэж болно.

Шинээр нээт тавиулсан тул компьютерээ "янзаллаа". Уг нь болж өгвөл сардаа нэг "тоосыг нь гөвдөг" юм. Энэ удаад ч сайн гөвсөн дөө. Одоо нэг хэсэгтээ давгүй ээ.
Өдөржин шахуу ноцолдож байж сая л нээтээ холболоо. Ноднин дэлгүүрээс авсан Linksys-ийн router-оо ашиглаад охин wireless-даад, өөрөө cable-ддаг юм. Хэрвээ provider-аасаа wireless-тай гээд үйлчилгээ авбал сар болгон 5 ч билүү төлбөрт нэмэгддэг юм билээ. Ер нь бол мэдэхгүй бөгөөд судлахгүй бол бүх зүйлийг мөнгөөр хэмжээд халаас ухаад л байна шүү дээ. Internet provider солигдсондоо байсан уу, сайн мэдэхгүй л байна, router-ээ install-даж чадахгүй хагас өдрийг барлаа. Customer service-тэй утсаар холбогдоод зөвлөлгөө авах гэсэн 10н төгрөг charge-лана гээд карт маардны дугаар асуугаад угийн "нарийн" эрийн дургүй хүргэдэг байгаа. Өөрөө үнэгүй янзалчихсан шүү...

Өнөөдөртөө болох шивдээ, "нарийлна аа гэж"...

4 comments:

Battur said...

Зарим тохиолд нарийнтаж байх нь еөр буруудахгүй шиг байгаам. Бараг нарийнтаж байгаагаа зовлонгоос ангижирч байгаа нэг алхам гэчихвэл арай хөнгөн дүгнэлт болчихдог юм болов уу, хэхэ.

Миний мэдэх нэг компаны захирал япон эр үнэтэй хувцас өмсөнөө ёстой гонж, зах нь сунасан хэдэн футболка, нэвсгэр хоёр даавуун өмдтэй, тэднийгээ хаа сайгүй чирнэ. Өдөрт 4 цаг унтаад, шөнө дөл болтол ажиллана, сайн боловсролтой, шаггүй ч мөнгөтэй. Ажлаасаа мундаг кайф авдаг байх. Дуртай юмаа хийгээд явж байвал тэр хувцас, машин, янзан бүрийн акксесуарь, гоёж гангалах бол яршиг л юм шиг байна лэ.

Будда харин юу гэж айлдах байсан бол?

Anonymous said...

nariilah gej bichvel arai deer yum uu. za yamar ch bsan oorchlolt hiisend chin bayartai bna good luck

Chandmani said...

Battur-t:
Нарийлах гэдгийг бас "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхтэй" холбон ойлговол зүйтэй байх тиймээ.
Энэ талаар Буддын шашин юу гэдгийг нь "Бурхан багшийн сургаал"-аас уншвал зүгээр санагдаж байна. Сонирхвол, Буддын шашины нэгэн үлгэрийг орууллаа...

Anonymous-d:
нарийлах гэх нь зөв юм байна. Зөвлөлгөөг дагалаа.

Battur said...

@Chandmani
Баярлалаа. Сургамжтай сайхан үлгэр байна лэ. Тэнд мөн жижиг коммент үлдээсэн.