2009-01-01

Хүүхэд - Тэтгэмж, Тэтгэлэг - Хөгжил, Ирээдүй

Монголын үрс маш олон болтугай! Д.Нацагдорж

Монгол Улсын хүн ам 2008 оны 7-р сарын тооллогоор 2,996,081 (July 2008 est.) гэж дэлхий нийтэд "албан ёс" (kinda)-оор түгсэн билээ...

Монгол Улсын хөгжилд хүн амын өсөлт хөгжил голлох нөлөө үзүүлнэ.

Америкаар "
baby boom" хэмээн нэрлэгддэг "үйл явцад" оролцон Монгол иргэний тоог ядахдаа нэгээр, аз нь таарвал хоёроор, бүр аз нь таарвал 3, тэгээд бүр-бүр аз нь таарвал хэхэ хэд ч юм "тэдээр" ихэсгэхийг ямар их мөрөөдөж явлаа хө. Улс орондоо оруулах миний "хувь нэмэр" ч юм билүү, кэн мэдлээ. Ямар ч байсан "аав" гэж нэрлэгдээд үүргээ зохих хувиар биелүүлсэн байх. :)

...Хүүхэдтэй болвол "миний" бас "бидний" хүүхэд гэсэн эрхэм бөгөөд хариуцлагатай ойлголттой байх ёстой гэж боддог... Секс бол амьдралын хэрэгцээ, хэзээ ч юм, хэнтэй ч юм хийх "салшгүй" үзэгдэл. Хүмүүний түүхэнд хийсэн болчимгүй "алдаа"-нууд мундахгүй. Энэ алдаанууд нь "хамсаатнуудаас" хамаардаг. "Өөрийнхөө" хүүхдийн төлөө хариуцлагыг үүрнэ чадалтай, зүрхтэй байх гэж боддог. Харин "минийх" биш ч юм уу, "минийх" байлгахыг хүсээгүй бол асуудал өөрөөр эргэнэ... Хэн нь, хэнээс, хэзээ, бас ямар тохиолдлооо гээд зөндөөн зүйл хамаарна... Ер нь бол "хүүхэдтэй болох" нь төвөгтэй асуудал, тэр тусмаа "гар хоосон" залуу хосуудад... Монголчууд "зоригтой", бас "зорилгогүй" болоод л гэнэдээд байгаа ч юм шиг...

Шинээр гэр бүл бологсдод Засгийн газар хэд ч билээ (500 мянга) төгрөг өгдөг байх. Дэмжээд байгаа. Миний үед мөнгө өгч байсан биш... Хэрвээ тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгодог бол тэрийг нь больмоор санагдаад байгаа юм. Минийхээр бол "банкны карт" шиг "гэрлэлтийн карт" системээр олговол зүгээр болов уу. Энэ нь нэг талаар банк, харилцагчдын харилцааг нэмэгдүүлнэ, нөгөө талаар бэлэн мөнгөний урсгалд, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. Цаашлаад иргэний бүртгэл мэдээлэлд ч ашигтай... Харин, хэрэв тэд салвал буюу гэр бүл цуцалсан бол буцааж авах нөхцөлтэй "гэрээ" хиймээр санагдаад байгаа юм. Буцааж авах мөнгөний хэмжээ нь ханилсан жилээсээ хамаардаг ч юм уу гэх мэтээр зохицуулаад. Ер нь "үнэгүй" тусламж байдлаар тарааж байхаар "улс орон" нь өгсөн "тэтгэмжийнхээ" хариуг "хүртдэг" баймаар. Харин "хайртай" бөгөөд "тэвчээртэй" хүмүүс хэдэн "бараан" зууныг хамтдаа "туулна". Тэрхүү "зуун"-ыг хамтдаа туулах хөшүүрэг болгон тэрхүү гэрлэлтийн мөнгөнд нь "урамшуулал" олгож баймаар... Яахав, 5-н жилд нь 10 хувийг, 10-н жилд нь 30 хувийг нь ч юм уу гэх мэт байдлаар нөгөө олгосон "гэрлэлтийн карт"-ндаа хүүгийн урамшуулал олгоод л... Тэгвэл хүмүүс шууд бэлэн мөнгөөр ганц хуримандаа ашиглаад дуусгачих бодол төрөхгүй биз дээ... гэх мэтчилэн...

Хүүхдийн мөнгө -
хүүхэд төрсний тэтгэлэг 100н мянган төгрөг. "Шинээр төрсөн хүүхэд" гээд нэрлээд бичээд байгаа нь буруу мэт санагддаг. Хүүхэд ганц л удаа төрдөг биздээ. Тиймээс ч "хүүхэд төрсний тэтгэлэг" гээд бичлээ. Монголоор бодохоор нэг "гэр бүл"-ийн нэг сарын "амьдралын" (хоол хүнс, цахилгаан, утас гээд хүрдэг ч үгүй байсан даа, зарим хүнд бол "үргэлжийн согтуу" байхын зардал ч байж магадгүй!) зардал шахуу байсан. Америкаар бодохоор дунджаар нэгэн өдрийн буюу 10-н цагийн ажлын хөлс...Манайхны тэрхүү тэтгэмжийг сэдсэн болон баталсан хүмүүсийн сэтгэлгээгээр бол тухайн төрсөн хүүхдэд зориулж буй сүү болон хэрэглэгээ, магадгүй хэрэгцээний "суурь" үнэ байх л даа... Бас л бэлэн мөнгөөр олгоод дуусгачихдаг. Ганцхан удааны хэрэглэгээ мэтээр ойлгож зарцуулдаг. Тухайн хүүхдэд бус өөр зүйлд зарцуулагдах нь амьдралд олонтаа байх даа. Нөгөө л картны ("төрсний карт" ч гэх юм уу) тухай бодлоо энд давтан бичих гэсэн илүүц биз дээ...
Миний "тооцоогоор" гэр бүл батлуулаад "эрүүл энх", "хамаа намаагүй" байвал эхний 6-аас 12 сард эмэгтэй нь жирэмслэх "өндөр" магадлалтай. Харин "тооцоотой", "бусад шалтгаанаар" бол удах байх. Гол нь "хүүхдээ гэсэн санаа". Хүүхэд төрсний тэтгэлгийг "хариуцлагатай" олгож баймаар. Хэрвээ хүүхдийг ямарваа нэгэн байдлаар "өнчрүүлбэл" тэрхүү мөнгийг "хүүтэйгээр буцаан" авах "хатуу гэрээ" хиймээр санагдаад байгаа юм... Хэрвээ барагдуулахгүй бол "өр" нэмэгдээд, хэзээ нэгэн цагт толгойтой үсээ зулгааж дуусах биз...Тиймээс "соц" улс орон минь "мулгуу" иргэддээ тэтгэмж олгох болгондоо "хариу" нэхэхээ мэдэгдээд сануулж баймаар ч юм шиг...

Хүүхэд болгонд 18-н нас хүртэл нь сар бүр олгодог 3000н төгрөг. Монголчууд дотор тэрхүү мөнгийг аваад банканд хүүхдийнхээ нэр дээр хадгаламж болгоод хадгалдаг "ухаантай" эцэг эхүүд байгаа л байх. Ихэнх нь аваад, ашиглаад сурчихсан. Болж өгвөл энэ 3000-н төгрөгийг төрсний тэтгэлэгтэй холбон өмнө хэсэгт дурьдсан "төрсний картанд" депозит (орлого) байдлаар оруулж байвал зүгээр ч юм шиг...

...

Илүүц мэдээлэл, ноднин жил Орост бас бус мөнгө тэтгэмжийн мөнгөнүүд амласан байна. Путин
Ерөнхийлөгч байхдаа 9000-н ам доллар , орон нутгийн Засаг дарга нар машин, гэр орон байр гэх мэт амалж байж. Хэрвээ Оросод Улс тунхагласны баяраар хүүхэд төрүүлвэл машин авах боломжтой гэх мэт.. Манайд ч гэсэн тэгж болно ш дээ. Засгийн газар нь амал, дээр нь орон нутгийн Засаг захиргаа амал, жишээ нь 7 дугаар сарын 11, эсвэл 11дүгээр сарын 26-нд төрсөн хүүхдэд тэтгэлэг нэмж олгох байдлаар "зохицуулах"-аар хуульчилвал... хэхэ Тэгвэл ч тэрхүү өдөрт төрөх хүүхдийн тоо ихсээд эхэлнэ дээ. Манайхан 9-н бас 10-н сарыг нэмж хасаад л баахан "будилах" байхдаа... Намайг юу гэж хэлэх гэснийг "бодоод" ойлгоно биз дээ..

picture from http://www.diyinvitationsensation.com/images/baby_clipart_5_rr20.jpg

"Монголын үрс маш олон болтугай" хэмээн Д.Нацагдорж шүлэг бичээд олон нийтэд тархсан байх. Тиймээс хэн нэгэн блогтоо ч юм уу, нэтэд бичих болвол Д.Нацагдоржийн нэрийг дурьдаж байх нь зүйтэй. Шүлгийг нь нэгэн сайтнаас татаад блогтоо орууллаа:


Монголын үрс маш олон болтугай
Д.Нацагдорж

Эхийн умайгаас төрмөгц
Монгол угсааны тэмдэгтэй
Зөөлөн харлаг үcтэй
Торомгор хар нүдтэй

Эцэг эх хоёр нь
Нярай хүүхдээ хайрлана
Энэхүү засгийн зорилго
Нялхас бүхнийг асарна

Нялхас хүүхэд бойжвол
Улс өрнөхийн тэмдэг
Нялхасын өвчин гэгч
Гагцхүү түүний дайсан

Хуучин бүдүүлэг байдлаар
Хүүхдийг сувилж болдоггүй
Хичнээн түмэн нялхасыг
Түүний харгайгаар алддаг шүү

Үр хүүхдээ үхүүлбэл
Эцэг эх нь нулимстай
Үүгээр үл барам
Улс төрдөө гарзтай

Түмэн олон ардууд аа!
Түүнийг сайхан мэдээрэй!
Нялхасыг хамгаалах газар
Хүүхэд бүхнийг сувилна

Нярай хүүхэд эрүүл бол
Бойжих хүмүүжихдээ хурдан
Инээмсэглэх хөөрхөн царайгаар
Эцэг эхээ баярлуулна

Улс төрөө бодвол
Нялхас хүүхдийг асар!
Бидний үрс үржвэл
Цугаараа цугаараа баясгалантай

шүлгийг: http://www.maranata.mn/index.php?option=com_content&task=view&id=484&Itemid=130

No comments: