2008-11-17

"Хүний" хүн

"Хүний юм бол хүний л юм" бичлэгт бодлоо бичихээр урт болчих юм шиг санагдаад блогтоо бичлэг байдлаар орууллаа:

Бодол 1. "Хүний" хүн


...Хүн болж төрвөл ямар нэгэн байдлаар "хүнийх л байх" хувь заяатай байх аа. Нэр ус, удам судар, ажил төрөл, мэдлэг боловсрол гээд янзан бүрээр ангилаад үзвэл тус бүрд нь нэгэн "-ийхт" хамаарах бололтой:

-За юунаас нь эхлэх вэ? Эхлээд юу ч гэсэн "амьд амьтан" гэдэг утгаар нь авч үзвэл араатан, жигүүртнүүдээс авахуулаад амьд биетүүд "хүн" хэмээх амьтныг хараад, магадгүй тэмтрээд, үнэрлээд ч юм уу, "хүнийх" гэж мэдэрдэг байх даа.

-Тив дэлхийгээрээ, хар цагаанаараа гээд "хүн" нь "хүнийх"... Зүйрлэвэл: Азийнханд бол Араб, Арабт Америк, Америкт бол Ази, Африкт бол Европ гэх мэтээр "хүнийх" байж болно... Цаашлаад, харууд дотор цагаан; цагаан дотор шар; борууд дотор цагаан "хүнийх"...

- Улс орнуудаараа "хүнийх". Зүйрлэвэл: Америкт Хойд Солонгос, Монголд Хятад, Оросод Америк, Америкт Иран "хүнийх"... Энд өөрөө "хүнийх" болоод, Монголдоо байвал би бусдыг "хүнийх" болгоно...

- Тэгээд Монголдоо... Яс үндэс, удам судар бол яалтгүй ч үгүй "хүнийх" болгодог. Халх, дөрвөд, хасаг, буриадаас... авахуулаад, хаана төрсөн нь хүртэл нэмэгдэнэ. Төв аймагт төрсөн бол "шанага тавынхан" ч билүү, Өвөрхангайнх бол "өмд шуудаг"ч билүү, Булганд төрсөн бол "будаатай, зодоонтой ч билүү" ч гэх мэтээр аймгуудаар, аймгууд дотроо бас сумууд, сум дотроо бас баг-бригадаар, бригад дотроо уул-усаараа, (юу вэ бүр гүнзгийрдэг байгаа) уул-усандаа овог-удмаараа "хүнийх" болно...

- Хүмүүжиж суралцсан цэцэрлэг, сургууль, эзэмшсэн мэргэжил, хийх ажлаараа минийх, чинийх, манайх танайх гэлцээд "хүнийх" болгоно. Монгол цэцэрлэгт орос цэцэрлэг нь хүнийх, улсын сургуульд хувийн сургууль хүнийх, улсынх нь дотроо хуваагдаад бие биенийгээ хүнийрхэнэ, хувийнх нь болохоор сан хөмрөг, багш нараараа нэг нэгнийгээ хүнийрхэнэ. Цэцэрлэгт дотроо ахлах бамбарууш, нярай бамбаруушууд гээд, сургуульд болохоор ахлах дунд бага гэдгээрээ хүнийрхэнэ. Ахлах ангиуд дотроо А, Б-ээрээ, А анги дотроо эгнээ суудлаараа хүнийх, эгнээ суудалдаа ширээ ширээгээр хүнийх... Суралцаж эзэмшсэн мэргэжил-дипломоороо хүнийх, тэгээд дипломууд дотроо улаан ногооноороо, бас хувьсгалынх нь хулхиа хүнийх. Ажилласан албан байгууллагуудаарааь зүйрлэвэл төсвийнх нь хувийн хэвшилд хүнийх. Төсвийнх нь төрийн албан хаагчиддаа хүнийх. Төсвийнх дотроо сургууль, эмнэлэг, цагдаагийнх гээд хүнийх... Тэгээд цаашлаад л....

- Эхлээд төрүүлсэн эцэг эхээрээ, цаашлаад оногдсон овог нэрээрээ хүнийх. (Зарим орнуудад эмэгтэйчүүд гэрлэсний дараа нөхрийнхөө нэрээр овоглодог. Тэгэхээр бас л "хүнийх"). Дараа нь өөрсдөө хүн "үйлдвэрлээд" хэн нэгнийг өөрийнх, бусдад бол "хүнийх" болгон удамшуулна...

Тэгэхээр "Хүний хүн бол хүний л Хүн".. Улмаар "Хүний юм бол хүний л юм" гэсэн дүгнэлтэнд хүрч болох нь ээ...

:)

3 comments:

boldoo said...

Arkhangainh tank uyadag geed bdg shdee. Tank-g yavuulahgyi geed olsoor orooson gee biz dee.

A.Амарсайхан said...

Бүр цаашлаад гэр дотроо бас ярина шүү дээ. Манайх хоёр ихэр хүүтэй. Авгай нэгийг нь минийх гэнэ. Би нөгөөг нь минийх гэнэ. Авгайгийн хүүхэд миний хувьд "хүнийх" болж таарах нээ. Хэ хэ

Chandmani said...

Boldood:
Архангай болон бусад аймгуудын тухай заримыг нь сонсож байсан боловч бичсэнгүй ээ... Аймгуудыг дооглох гэсэн юм биш л дээ. Гол нь нутархаг үзлийг тодруулах гэж хичээсэн минь тэр....

Амраадаа:
хэхэ Үнэн шүү. Том охинтой хамт байгаа болохоор минийх. Мөн бага охин минь надтай адилхан болохоороо бас минийх... Тэгэхээр хэн хоосон үлдэж байна :)