хэхэ 40н үдэш яасан юм бол гэж бодов уу? Яахав, Мэргэжлийн Сагсан бөмбөгийн (NBA) 40н үдэш 40н тоглолтыг бараг алгасалгүй үзсэнээ л бичих гэсэн юм. Time Warner Digital Cable-тай болохоор зарим нэгэн тоглолтуудыг бичлэг хийж байгаад үзсэн. Ерөнхийдөө бол алгасалгүй үзсэн. Охинтойгоо ТВ-ынхээ удирдлагыг булаацалдаж байгаад л үзлээ :)
Уг нь SAN ANTONIO SPURS өмнөх жилийнхээ аваргыг хадгалж үлдэх боломж байсан боловч тэд үнэхээр "хөгширчээ". Бүх зүйлд насны нөлөөлөл байдаг даа. Тэрэн шиг л зүйл
боллоо...
За тэгээд эхний тоглолт болоод Celtics хожсон. 2 дахь тоглолт маргааш болно. Би элсний гар бөмбөгөө тоглож, найз нартайгаа хамт баарандаа өнжөөд, бичлэгээ шөнөдөө үзэх байх...
Шувтаргын 7-н тоглолт болоосой, тэгвэл би кайф авах байх... 40-н үдэш ингэж дуусвал зүгээр тиймээ... :)
logo source: www.nba.com
No comments:
Post a Comment