2008-03-07

Том ах хамгийн бага дүүтэйгээ чаталлаа...

Дүүтэйгээ чатлаагүй удсан байна. Өнөөдөр чатанд таарсандаа баяртай байна. Хүмүүс надтай адилхан гэдэг ч намайг бодвол намхан бас царай муутай хэхэ дээр нь бас "ажилгүй" дүү дээ...:) Тэгсэн "эр" хүн болчихож...

Дүү минь том болчихож. Бичсэн санаанаас нь дүүгээ том болсныг анх удаа мэдэрлээ. Хэрэндээ том болсноо надад итгүүлж чадлаа. Надад болохоор манай гэрийн долоон хүүхдийн хамгийн бага болохоор хэзээний л эрх танхи, залхуу... цааш нь дурьдахаа болилоо....Тэгсэн биш байна...
Ухаантай бичиж байна. Би жоохон "амьдрал" бичсэн, сургааль хайрласан чинь "ойлгож" байна...
Дүүдээ одоо аав ээжийг асарч, авч явах хүн нь чи шүү гэж хэлэх гэж байтал өөдөөс урьдчилаад одоо миний ээлж болсон, би аав, ээжийг асарна аа. Харин гайгүй ажилд орох, тогтмол цалинтай болмоор байна гэдэг байгаа. Энэ нь надад бол surprise байлаа. Ахаасаа янзан бүрийн зүйл гуйсангүй, нэхсэнгүй.. сэтгэлээ нээлээ...
Том ах хэзээ ч дүү нарын өмнө хариуцлага үүрсэн байдаг гэж би хувьдаа ойлгож явдаг...
Бусад дүү нарын өмнөөс та бидний өмнө "буянтай" хүн гэж намайгаа хөөргөлөө. Ах эгчийг ажилтай болгосон, намайг сургуульд оруулсан энээ тэрээ гээд л... Би тэр бүгдийг бараг мартчихаж.. Үнэхээр тэр бүгдийг бас ч үгүй хэрэндээ зохицуулж ирснээ сая л ухаарлаа.Гол нь би том ах байхыг тухайн үед хичээж байсан байх...Би хэзээ ч том ах нь байх болно. Тэднийхээ төлөө зүтгэх болно оо. Мэдээж хууль бусаар биш л дээ....

Дүү минь улаан дипломтой төгсөхийг үнэхээр хичээсэн бололтой. Болсонгүй ээ ахаа гэж учирлав. Миний бодлоор улаан дипломтой төгсөх нь биш их дээд сургуулиас "хүн" болж төгсөх нь гол тул дүүдээ "хүн" болж төгссөнд нь баяр хүргэлээ. Бүр "хүн" болж төгссөн байна гээд бичсэн гээд боддоо... Сая бодсон, өөрийнхөө адил мэргэжлээр ('программист шүү) дэр нь анлги хэлний ангид тухайн үед бодон бодон оруулж байж билээ...цаг хугацаа амархан өнгөрөх юм даа...

Манай жирэмсэн дүү маань уржигдар охинтой болсон байна. Тэгэхээр манайхан үржээд миний хариуцлага улам нэмэгдээд байна даа...

Дүүдээ баярлалаа. Надад хэрэгтэй байсан зүйлийг минь ойлгуулж өгсөнд...


Би ойрдоо баярлаж байгаагүйгээр баяртай байна...

3 comments:

Ганаа_бж said...

Huurhun duutei yumaa. Er hun bolj dee, duu chini.
Bas ih mundag, hariutslagatai agaa baina shuu, manai Chandmani.

Anonymous said...

Bayar hurgii tanai geriinhend, bas amjilt!

Chandmani said...

Ганаа_бж-dee bolon ner ni u'l medegdegch unshigch nart:
Bayarlalaa.. :)