2008-01-25

Нэгэн дууг олоход туслаач.

Надад ирсэн эмайл:
Hi. I went to Mongolia in July 2005 and there was a song that I heard quite a few times whilst I was out there. I know that one of the words in the song sounds a bit like "koyloh" or something, but was wondering if you could possibly help me out by any means or if you'd know what the song was called?

( Сайн уу. Би 2005 оны 7н сард Монголд очсон бөгөөд тэнд байхдаа нэгэн дууг олонтаа сонссон. Тэрхүү дуунд "koyloh" ч билүү нэг тиймэрхүү үг дуулагдаж байсан. Энэ ямар дуу байсныг олж мэдэхэд туслаач)

Би "koyloh" гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгох гээд үнэхээр чаддаггүй. :) Эхлээд үгний учрыг, дараа нь уг дууг олоход туслаач.


Хэрэг болж магадгүй: Романтик, удаандуу аятай, тухайн үедээ буюу 2005 оны зун хит дуу байсан бололтой. Улаанбаатар болон Архангайн Цэцэрлэг, Тэхийн цагаан нуураар аялахдаа "дуулж" байсан юм билээ.

Баярлалаа.

4 comments:

Anonymous said...

сайн уу.. Хоёулаа гэсэн үг байж болох юм. "Чи бидэн хоёр" гээд зохиолын дуун дээр хоёулаа гэж нилээд олон удаа давтагддаг....
Эгшиглэх дуулах хуурын чавхдас хосоороо
Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа гээд л . Туршаад үзээрэйв

Chandmani said...

Баярлалаа. Асуугаад үзнэ ээ... :)

Anonymous said...

yag tegj bichih geed orood irsen chin bichihsen bna hehe hoyulaa baihaa

izumi said...

tiin baina. bas minii sanaj baigaagaar 2005 onii zun ene duu chini end tendgvi dandaa yawdag baisan.