2007-12-04

Энэ бичлэгийг Монголд нэгдүгээр ангид сурч буй охиндоо зориуллаа... Охин минь хэзээ нэгэн цагт үүнийг бүтэн уншина байхаа гэж найдаж байна..

Хэдэн долоо хоногийн өмнө охин минь ээждээ "би орос хэл сурахгүй юм шиг байна аа" гэж хэлсэн тохиолдол бий. Учир нь, ангийн багш нь сургуулиас нь тосч авсан эмээд нь охиныг минь арай удаан уншаад байгаа гэж бусад хүүхдүүдийн хажууд хэлж л дээ. Тэгсэн хүүхдүүд охиныг минь орос хэл мэдэхгүй байгаа гэж "дооглосон" юм шиг байна. Тэгээд л охин минь "сэтгэлээр" уначихсан бололтой...

Монголд, миний бодлоор хуучин соц нийгмийн үлдэгдэл, "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн ухагдахуунаар бусад хүүхдүүдийн хажууд, ангийн хурал, бусад эцэг эхчүүдэд тухайн хүүхдийн асуудлыг задалдаг "асуудал" тархсан. Энэ нь буруу бололтой. Ичээх , эсвэл хорлох, туслах алин болохыг нь хэлж мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар бараг л "хорлох" талдаа байх. Бага охины минь жишээ үүнд тайлбар болох биздээ. Америкт бол байдал бүр эсрэг. Эцэг эхтэй нь тулж ажиллахаас "нийтээрээ" тэмцэхгүй... Тулж ажиллана гээд эцэг эхийнх нь ажлыг алдагдуулахгүй. Бас мөнгө "нэхэхгүй". Эцэг эх нь багштай нь "тулж" ажиллаж байна гээд багш нарын ажлыг алдагдуулахгүй. Утсаар ч ярихгүй. Шаардлагатай бол хичээлийн жилийн эхэнд харилцах гэрийн хаяг, утас, э-майл хаягийг нь аваад Тантай энэ хаягаар харьцах болно гээд өөрсдийнхөө э-майл хаягийг өгнө. Тэгээд багш эцэг эхчүүд э-майлдаад, захидал бичилцээд л эхэлнэ дээ (манай энд тийм байдаг бусад хотуудад ямар байдгийг мэдэхгүй байна)... Хүүхэддээ энэ талаар мэдэгдэх бол мэдэгдэнэ үгүй бол үгүй.
Өө хадуурчихаж....

Охины минь хувьд нэгэн бодлын аргагүй л юм даа. (санаа алдав) Сургууль дээрээ л оросоор яриад, сураад байдаг. Гэтэл гэртээ болохоор монголоор хичээлээ, даалгавраа хийгээд байдаг. Ярьж байгааг нь ойлгоод байдаг боловч буцаагаад ярьж чадахгүй. Нэг л бодлын орчин дутагдаад байгааг ойлгоод "гэрийн" багштай болголоо...

Их удаагүй "гайгүй" байгаа гэсэн мэдээлэл авав. Ямар сурч байна? гэсэн "давгүй ээ" гэнэ. "Онцсайн сурч байгаа биз!" гэсэн "сайн" гэж "илтгэв"...

Уржигдар бид хоёр утсаар ярьсан юм. Энэ удаа охин минь аавдаа анх удаа "ном уншиж" өглөө. Номоо бариад сууж байгааг нь төсөөлөөд л... Их л хичээнгүйлэн уншиж байгаа бололтой... Үе үеэр нь таслаад л уншиж байна. Нэг их удаан биш боловч бас их "хурдан" уншсангүй. Гэхдээ аавдаа анх удаа ном уншиж өгч байгаа нь энэ. Тэгээд утсаар шүү дээ... Би баярласан, бас охиноо өрөвдсөн, өөрийгөө зэмлэсэн...Амьдралаа гэж....

"Миний охин хэдэн үсэг сурсан бэ?" гэж асуутал... Нээг... хоёр...гурав... гээд л хуудас шажигнуулаад тоолоод эхэлдэг юм байна. Утсаар ярьж, хуудас тоолоод байгааг төсөөлөхөөр муу охиноо өхөөрдмөөр...Номноосоо хараад үзсэн үсэгнүүдээ тоолж 15 гээд "15-ыг үзсэн байна" гэв.

Тэгээд "Би таньд уншиж өгье" гээд хуудас эргүүлснээ нэг зүйл дуржигнатал, бараг нэг амьсгаагаар уншаад дуусгачихав. Би зарим нэг үгийг нь ойлголоо. Бусдыг нь бараг ойлгосонгүй. "Миний охин уншиж сурсан сайн байна" гэж урамшууллаа. "Сая юу уншсан бэ" гэж асуувал "Пушкины шүлэг" гэв. Аавдаа анх уншиж өгөхдөө Пушкины шүлэг уншаад л яруу найрагч болох юм болов уу даа... :)
Охиндоо "мөр, мөрөөр нь таслаад удаан, үгнийхээ хооронд "пауз" аваад дахин унш даа, шүлгийг тэгж уншдаг юм" гэсэн чинь "за" гэснээ дахиад дуржигнуулчихав... Би ч дахиад "удаан уншдаа" гэсэн:
..Елена Петровна - повар
Она варит суп
Суп кепит... гээд уншдаг юм байна. Пушкиных юм уу гэсэн "Ээ, ааваа, Пушкиныг түрүүнд уншчихсан. Энэ өөр шүлэг" гэж авдаг байгаа..."Гялалзуур" охин байгаа биз... :) "Суп" гэж юу вэ гээд охиноо бяцхан шалгатал "хоол" гэлээ. Тэгэхээр нь залруулаад "шөлтэй хоол" буюу "шөл" гэж хэлсэн нээг их тоосон шинжгүй "аан за, хоол гэж би хэлсэн ш дээ" гэж хариуллаа. Дээрх шүлгийг нь дахин нэг удаа "удаан" уншуулаад охиндоо "Их сайхан уншлаа. Сайн байна, аавын охин, Сайн" гэж магтаалаа хайрлав...

Охиноо санаж байна... Духан дээр нь үнэрлээд хажуудаа тэврээд унтах юмсан. Бага байхдаа хөлийн нь хэдэн хуруу аманд минь орох шахам болоод эргэж хөрвөөж унтдаг байсан юмсан, одоо ичээд өвөрт унтахгүй байхдаа...

Ядахдаа хажууд нь байдаг ч болоосой... Энд авчрах гэхээр охиныхоо ирээдүйг бодоод байх юм.... Буцаад Монголдоо очих гэхээр эгчийнх нь ирээдүйг бодоод байх юм.... Амьдралаа гэж...

Охиноо санаад жилийн өмнөх бичлэгийг орууллаа... Хажууд нь дуулж байгаа нь миний дүү нар... Зарим нь жирэмсэн гэж саяхан сонссон...Амьдрал баян..Манай гэр бүлийн амьдрал...

8 comments:

Б.Єсєннэмэх said...

Хөөрхөн охин байна, тантай их адилхан байхдаа! :D ...Эцэг хүний хамгийн их аз жаргалтай амьдрал үр хүүхдийнхээ сайн сайхан явхад л байдаг юм миний хүү, охин 2 хичээж, үргэлжд санаж явдаг юмшүү ... гээд л аав маань дандаа хэлдэгсэн! Харих юмсан!

Ганаа_бж said...

Yamar tsovoo huurhun yum be, ohiduud ch adtai shuu. Yanaa aav ni sanaad balarch baigaa yum baina daa. Uul ni neg doroo baih yumsan daa.
Za yahav dee, tsag hugatsaa haruulna doo.

Bi harin ter etseg ehiin hural ene teriig endhiin mayagaar hiij baival zugeer yum uu geed l bodood baidgiin. Bolohgui geh yum baihgui sh dee, tee?

нэмлэТ said...

Ur huuhdee sanah yamar baidgig bas bus medersenii huvid uuniig ugeer ilerhiileh geheer ih hetsuu sanagdah yum. Yutai ch chamaig sain oilgoj baina l gej heleh gesen yum. Muuhai ohintoi yum aa, evii dee nyalh amitanyg yah gej tegej basgh n zemledeg yum bol doo. dunguj negugeer angid n ingej heleed baihdaa yahav dee neeren. zun bolj ugvul mongol ochood hed gurvan sar boloh bolomj baigaa yu. neg hesegtee l eleg n devteh baih daa.

byambaa said...

bi bas 1 jil ohinoo mgld orhij ireed utsaar yariad l shuud l uildag bj bilee.

ohin maani tsaanaas baahan shuleg duu duulna, teriig ni bi oilgohgui

er ni bol hamtdaa l jargaltai...

lili said...

Yostoi hoorhon ohin.

Anonymous said...

Эрхцас


Яанаа ямар хөөрхөн юм бэ? бүүр эгдүү хүрээд хурдан охинтой болмоор санагдчихлаа,охин чинь тантай их адилхан юмаа.


ёстой дуржигнуулж байна шүү!!! Та баян хүн юмаа

Anonymous said...

baga bhdaa aabiiga mon ch ih sanadag bj bailaa.odoo harin tseej honduurleed gomddog minii aab yagaad namaiag sanadag nadad hairtai mortloo namaig tegj betgeruulsen um be gej uneheer l namaig gsn bol hajuud min bh bsandaa gej boddog.ohin chin neg l odor nad shig ingej bodoh bii dee

Chandmani said...

Бүгдэд нь баярлалаа... үнэндээ юу гэхээ мэддэггүй ээ...