2007-12-03

Нүүдэл суудал гээд арай эртсэн бололтой. Америкт бас "хулхидалт" байна аа...
Өчигдөр нүүнэ гээд хамаг юмаа баглачихаад байрныхаа оффисе дээр аваад гар хөлийн үсгээ зураад, мөнгөө төлөөд, түлхүүрээ аваад нөгөө байрандаа очтол охин нэг зүйл хэлдэг юм байна.
"Ааваа энэ хана нь цуурчихсан байна." гэж авдаг байгаа. Бид өмнө нь очихдоо дотор талыг нь харж байсан болохоос гадна талыг нь анзаараагүй юм. Энд уг нь байрууд гайгүй байдаг юм л даа. Тэгсэн охиноо хэлсний дараа очоод харсан нэг л "но". "Манай" цонхноос доошоо байрны суурь хүртэл цуурчихаж. Холоос ч харж болохоор шүү. Өвөл болоод дулаахан байранд байх биш. Нөгөө цахилгаан дулааны мөнгө хэмнэх биш бүр талийж өгнө ш дээ. Гэхдээ тэрийг нь хараад гайгүй болов уу гэж бодсон ч сэтгэлд нэг "сэв" суучихав. Дараа нь дотор нь ороод цонхоо онгойлгох гээд үзтэл цонхны рам нь салчихдаг байгаа. Одоо байгаа байрнаасаа доогуур үнэлгээтэй байранд нүүх шахдаг байгаа. Уур ч хүрэх шиг. Байрныхаа оффисе дээр ирээд учир явдлаа хэлтэл Та "move in check" дээр биччихээ тэгээд бид шалгаад янзалчихна гэж авдаг байгаа. Хэн шалгадаг юм бол гэтэл "maintance" ( засварынхан, тэд нь ажилаа гүйцэд хийгээгүй бололтой) гэлээ. Миний бодлоор тэд нар нь байрныхаа комплексийн ажилтнуудаа "хулхидсан" бололтой...
За яахав гээд сэтгэлд суусан сэвтэйгээ дахин "нарийн" шалгалт хийтэл бас бус юмнууд байна аа... Уг нь хэр баргийн зүйлүүдийг тоодоггүй зантай юмсан. Гэтэл бас биш ээ...
Осол энээ тэрээгийн даатгалыг "заавал" хийлгэ гээд болдоггүй. Бүр аргаа ядаад танай улсад байр хөлслөхөд заавал ослын даатгалтай байх хуультай юу гээд танидаг хүнээсээ асуулаа. Тэгсэн үгүй ээ даатгалыг "шахах" нь хууль бус гэдэг юм байна. Логикоор бодохоор байрны комплексийн ажилтан бас намайгаа "хулхидах" гэсэн бололтой...
Тэрхүү нөгөөдөө "хулхидууулсан" ажилтантай нь ярилцаж байтал нүүр нь чавга шиг улайчихаад "тэр хагарсан хэсгээр байрны ханаар салхи шуураад байна уу" гэж авдаг байгаа. Надад offer хийж байгаа хүн байрныхаа ямаршуухан байдалтай байгааг мэдэхгүй байна гэж баймааргүй юм... Энэ эр "ази, юм мэддэггүй, хэл мэдэхгүй" гэж бодоод манийгаа хулхидах гэж оролдсон гэсэн ойлголттой би үлдсэн... Яагаад гэвэл байр хөлслүүлнэ гээд сурталчилаад байгаа мөртлөө надад болохоор тэрнээс өөр байр байхгүй гээд байгаа юм...

Дээр бичсэн зүйлүүдээс болоод, надаар "тоглож" байгаа гэж мэдрээд шууд "байраа шинэчлэхгүй ээ, энэ байрны комплекст баймааргүй байна" гээд шууд гарынхаа үсгийг зураад гарчихлаа. Би бас шартай...Гэхдээ эд нар үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд бас бус зүйлүүд хийгээд гайгүй байр санал болгох байх гэж горьдож байна. Хэрвээ үгүй бол тэр л биз...
Бодож бодож энэ байрандаа хугацаа дуустал бас шинэ байраа олтлоо энэ сардаа байхаар шийдсээн... Яахав, хагас хугас юм баглаастай. Зарим нэг нь эргээд задлаастай. Энэ компьютер залгаастай. :)

Ер нь хэрвээ нүүгээд (бүр зураад check бичээд өгсөн байсан, checkee буцааж авсан)орчихсон бол миний буруу болоод эд нарт шууд "хаягдах" байхгүй юу. Энэ нь бас "хулхидуулна" гэсэн бодлын минь нэг байлаа... Эд нар ер нь хэцүү хүмүүс шүү дээ. Таны гарын үсэг, төлбөр энэ байна гээд л ам таглачихна... Хуулиар нь хөөцөлдөөд яаж ч чадахгүй... Тиймээс эртхэн шиг цуцалчихлаа... Уг нь миний машины дугаар яагаад ч юм 8228, орох байсан байрны дугаар 42-24 байсныг нь яана... Азтай дугаар гэж худлаа бололтой дог шүү. хэхэ

"Шилтгээн" гэж зөгнөөд "хулхидуулах" шахсандаа шар хүрээд "ууртай" байгаа шүү...

Гол нь хүний нутагт be safe...

6 comments:

нэмлэТ said...

umnuh bichlegiig chin unshchihaad uuruu bair oltson yum shig bayarlaj bailaa. setgegdel bichih geed amjihgui yavj baital ene bichleg chin orood irj. yostoi l guuli n tsuhuij dee, harin ch erthen medeed avsan n yamai daa. enuunees goy bair oldono doo, tegeed bas l tun udahgui buur ch goy shiltgeen oltson geed l bichleg orood ireh bii vii. don't worry, be safe ;-)

byambaa said...

manai ahiig uurluuldag yaadag nuhduud ve.

minii bas uur hurchlee.

M. Tuul said...

Shalgaad orson ni bolj dee. Medehgui orson bol garahad chini yanz buriin yum yariad nogoo hoorhii baritsaany mongonoos tani suulgana shuu dee. Bas hashir handgai baina. Zov shuu. Hunii gazar ooroo ooriigoo harj handahgui bol bi lav harahguideg. (Nargia shuu)
Za daraagiin bair ni saikhan bair baih bolno. Ingej baigaad neg chansaatai yuman deer buuh geed tegeed baigaa yum.

CresceNet said...

Oi, achei seu blog pelo google está bem interessante gostei desse post. Gostaria de falar sobre o CresceNet. O CresceNet é um provedor de internet discada que remunera seus usuários pelo tempo conectado. Exatamente isso que você leu, estão pagando para você conectar. O provedor paga 20 centavos por hora de conexão discada com ligação local para mais de 2100 cidades do Brasil. O CresceNet tem um acelerador de conexão, que deixa sua conexão até 10 vezes mais rápida. Quem utiliza banda larga pode lucrar também, basta se cadastrar no CresceNet e quando for dormir conectar por discada, é possível pagar a ADSL só com o dinheiro da discada. Nos horários de minuto único o gasto com telefone é mínimo e a remuneração do CresceNet generosa. Se você quiser linkar o Cresce.Net(www.provedorcrescenet.com) no seu blog eu ficaria agradecido, até mais e sucesso. If is possible add the CresceNet(www.provedorcrescenet.com) in your blogroll, I thank. Good bye friend.

peakfinder said...

Neeree nuuheesee omno n' shalgasan n' bolj dee. Za tegeed iluu ayataihan bair hurdan oldoosoi.

Anonymous said...

za bi bol germand baij baigaad irsen bolohoor bair oron suuzan deer aimaar setgel dunduur yavdag.... uneheer gologdjiinoo...
mind