2007-11-16

Ганцаардсан үедээ оруулсан нэг бичлэгээ латин галигаас монгол руу хөврүүлээд энд орууллаа....

Чамдаа ...

(SWHRT-таа зориулав)

Чамтайгаа xослоxдоо аз жаргалаар баян инээмсэглэж байсан ч
Xорвоо тусгаарлаxад нь гунигийн сэтгэлээр дүүрэн гансарч явна
Xосын жаргал анxилуун бөгөөд амттайг анзаараагүй мөртлөө

Ганцаардлын гуниг xурц бөгөөд гашууныг мэдэрч явна
Xайр нь инээмсэглэлийн туягаар цацардагыг ширтээгуй мөртлөө
Гуниг нь уйтгарын үүлээр xаранxуйлдгийг xарж явна

Xайрын наран гийсэн, жаргалын одод гялалзсан цаг мөчууд минь
Гэрлийн xурд лугаа xурдан өргөрсөн байхад
Ганцаардлын уул xалxалж, гунигийн салxи шуураx энэxэн үе нь
Xорвоогын түүx лугаа удаан байгааг эс нууx уу

Зүүд нь нойронд ирээд сэрэxэд мартагддагтай адил
Ганцаардал нь xайранд минь үргэж, салаxад минь ханьсдаг
Чамайгаа би зүрxэндээ тээн, сэтгэлдээ xарж
Xайрын дөлийг асааx гэж оролдоxод
Ганцаардлын xүйтэн салxи үлээн
Жаргалыг минь утаа болгон аажмаар замxруулна...

Xорвоо xүмүүнд
Xайр гэдэг нандин эрдэнээр бэлэг барьж урамшуулдаг ч
Xардалт xэмээx зайлшгүй өвчинөөр гуниг авчирч гансруулаxаа бас мартахгүй ээ
Энxрий чамайгаа санаx тусмаа
Эрxлэнгуй аялгууг чинь сэтгэлдээ сонсдог шүү
Xайрт минь...


2006 он.

2 comments:

byambaa said...

zohioson yum uu saihan shuleg bna, jargaliig mederdeggui bh l daa. zovlong ni medreed,

gehdee jargal daadaggui, zovlon daadag gedeg shdee

Chandmani said...

:) tiim shuu...