2007-08-15

Баян...?

Дэлхий дээр 6,6 тэрбум (2007 оны 7-н сарын байдлаар) хүнээс 850 сая нь өлсгөлөнд нэрвэгдэж байна гэдгийг ойлгоход хэцүү мэт. Баян мөнгөтэй болохыг мөрөөддөггүй хэн байх билээ. Хүмүүс бүгдийг мөнгөөр худалдан авахын, баян болохын төлөө амьдардаг бол юу болох вэ?

Юуны өмнө хүүхдүүдэд нөлөөлөх нөлөөллийг авч үзье:
Хүүхдэд нөдөөлөх нь:
Нэг жилд дунджаар Америкийн хүүхдүүд 40000-н ТВ-ийн сурталчилгааг үздэг байна. Үүнд дээр видео тоглоомууд, хөгжмийн янзан бүрийн тоглуулагч, комьютерийн программууд болон дэлгүүр хүүхдүүдийн нүдийг татах хувцас хунар, найз нөхдийнх нь гэр орон зэргийг нэмээд эцэг эхэд нь тулгарах хүсэлт, гуйлтуудыг бодоод үздээ. Зарим эцэг эхүүд хүүхдийнхээ хүсэлт болгоныг биелүүлэн гүйцэлдүүлдэг.
...
Хүүхдийнхээ хүссэн гуйсан болгоныг авч өгдөг эцэг эхүүд хүүхдэдээ тус болж байна уу эсвэл хор хүргэж байна уу? Сониноос амьдрал дээр эрх дураараа хүүхдүүд баярлах, талархахыг мэддэггүй байх хандлагатай байна. Бүр тодруулбал гуйж гувшаад байсан зүйлийг нь авч өгсний хариуд баярлаж талархснаа хүртэл илэрхийлдэггүй байна.
Нэгэн дунд сургуулийн багш туршлагаасаа хэлэхдээ: ХҮҮХДҮҮДЭД "гуйсан" нэхсэнийг нь хурдхан шиг авч өгсний дараа тэдгээр хүүхдүүд авахуулсан эд зүйлээсээ хоёр долоо хоногийн хугацаанд л УЙДДАГ гэжээ.
Эрх дураараа өссөн хүүхдүүд өсөж томрохоороо яах бол? Судалгаагаар тийм хүүхдүүд амьдралын нугачаанд сөхрөхдөө амархан байдаг гэжээ. Авахын тул хэрхэн хүнд хөдөлмөрлөдгийг мэдрээгүй, суралцаагүй тул ихэнх нь сургууль, ажил, гэрлэлтийн тал дээр алддаг, энддэг бөгөөд эцэг, эхээсээ санхүүгийн хамааралтай байдаг байна. Тиймээс, Та хүүхдийнхээ хүсэх болгонд нь гуйлтыг нь биелүүлдэг зуршилд сургаснаар хүүхдээ насан туршийн "хоосрол", "хямралд" унагаах нь байна шүү.

Томчуудад нөлөөлөх нөлөөлөл
Хэрвээ Та гэрлэсэн бол, хэдэн жил ханилсан, эсвэл мөнгө төгрөгтэй байх зэргээс үл хамааран Таны гэр бүлийн маргааны нэг шалтгаан нь мөнгөний асуудал байдаг байна.
Мөн хосуудын мөнгөний тал ээр үүссэн үл итгэлцэл, зөрчил нь харилцааны сүйрэл, эсвэл урт хугацааны амжилтын шндэс болдог байна. Мөнгө болон эд хөрөнгөд ихээхэн ач холбогдол өгдөг хосууд гэрлэлтээ хямралд хүргэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Судалгаагаар гэр бүл салалтын 90 орчим хувь нь мөнгөний асуудлаас үүдэлтэй гэж дүгнэлт гарчээ. Бас, хосууд "тэсээд салахгүй" хамтдаа байсан ч тэдний гэрлэлт "чанараа" алддаг байна. Тухайлбал: "өртэй" хосууд тэвчээргүй, уцаартай, түргэн зан ааштай болж бие биенээ санхүүгийн асуудалдаа буруутгах нь амархан болдог ажээ. Зарим тохиолдолд, хэрвээ эхнэр, нөхөр хоёулаа эд хөрөнгө, материаллаг тал руу хэтэрхий хазайвал тэдний гэр бүлийн харьцаа удаан тогтохгүйд хүрнэ.
Хэрвээ нэг нь үнэтэй зүйл аваад нөгөөдөхөөсөө нуувал ву болж болох юу? Нууцлалт, гэм зэм, буруутан байх, үл итгэлцэл эдгээр нь тухайн гэр бүлийн харилцааг бүх талаас нь нураана.
Зарим томчууд гэрлэсэн эсэхээсээ үл хамааран материаллаг байдалд татагдан амьдралаа бүрэн зориулсан байдаг. Африкийн зарим орнуудад Барууны материаллаг загварыг ;ууриахдаа сэтгэлийн хямралд орж амиа хорлох тохиолдол хүртэл гардаг байна. Зөвхөн санхүүгийн асуудлаас болж АНУ-д нэгэн эр гэр бүлийнхээ бүх гишүүдийн болон өөрийнхөө амийг хорлосон гэмт хэрэг хүртэл гарчээ.
Мэдээжээр, ихэнх хүмүүс баян болохын төлөө амиа тавихгүй л дээ. Гэвч амьдралынх утга учир алдагдан ядаргаа, ухаан алдалт, нойргүйдэл, тархи толгойны өвчнүүд, ходоодны шархлал гэх мэт өвчин эмгэгүүдэд ороогдон эрүүл мэндийн асуудлаар нас нь богиносдог. Нөгөө хүн гэнэт "ухаараад" хэвшил, байдлаа өөрчлөх гэсэн ч хожигдсон-тухайн хүний хань нь итгэлээ алдчихсан, үр хүүхдүүд сэтгэлийн хямрал, бэрхшээлд орчихсон, өөрөө өвчинд нэрвэгдчихсэн байж мэдэх талтай. Магадгүй зарим нэг алдаагаа засч болох боловч энэ нь маш их "хөдөлмөр" шаардана.

Та Юуг Хүсч Байна Вэ?
Хүмүүс сайхан амьдрахын тулд аз жаргалтай гэр бүл, эрүүл энх, амжилттай ажил төрөл, хүрэлцээтэй мөнгийг хүсдэг. Эдгээр дөрвөн хүсэлдээ тэнцвэрийг хадгалахыг шаардана .
Хэрвээ зөвхөн мөнгөнд их ач холбогдол өгвөл тэнцвэр нь алдагдахад хүрнэ. Ихэнх хүмүүст энэ тэнцвэр нь бага цалинтай ажил, бэсэрхэн гэр, хямдхан машин,
доогуурд нийгмийн статустай байхаар ойлгогдож магадгүй.
...
Таны хувьд? Хэрвээ Та мөнгөө болон эд материалаас "хагацах" арга замыг хэдийнээ олчихсон бол Таныг сайшаая. Материаллаг болон мөнгөн зуршлаасаа (шуналаасаа) салж биеийн болон сэтгэлийн жаргалыг эдлэх хүний нэг Та мөн үү?

Тэнцвэртэй амьдрах
- Эд хогшил: Худалдан авахаа зогсоож чадах уу? Юунаасаа салж болох вэ? Сэтгүүл захиалга уу? Баахан дууны дискүүд үү? Машины янзан бүрийн гангараа юу?
- Энгийн болох: Амьдралаа энгийн болгохоор шийдсэн бол багадаа зургаан сар эсвэл жилээр зүтгээрэй. Мөнгө эд хөрөнгөнд зарцуулсан цаг хугацаа тань таны амьдралыг аз жаргалтай болгосон уу, эсвэл?
- Хүүхдүүд, гэр бүлтэйгээ ярилц: Ингэснээр тэднийг Та өөртөө дэмжих, туслах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд хэрэгтэй тохиолдолд "үгүй" гэж хэлэхэд тань амар болно.
- Хүүхдүүддээ тодорхой хэмжээний "мөнгөн санг" атгуул: Хүүхэд тань тэрхүү мөнгийг хэрэгтэй зүйлдээ хадгалах, үрэх алин ч болсон тэд тэвчээр болон өмчийн үнэ цэнийг мэдэрч сурах болно. Мөн тэд шийдвэр хэрхэн гаргах арга барилд суралцана.
- Хэмнэх арга барилд суралц: Хямдралтай барааг сонго. Цахилгаанаа хэмнэ. Carpool гэж англиар хэлдэг- америкт гэр бүлийн гишүүд болгон машинтай байх нь элбэг бөгөөд хэрвээ хамтдаа явах бол хүн болгон машинаараа биш, нэг машинаараа бөөндөө явах, нэгнийхээ машинд дайгдах. хэмнэхээр төсөвлөх. жишээ нь: номыг худалдан авснаас номын сангаас уншчих.
- Учраа олох: Хэмнэхийн, хямгадахын утга учир нь багыг эзэмшихдээ биш гол нь таны эргэн тойронд буй хүмүүст болон бусад хэрэгтэй зүйлд аль болох илүү цаг, анхаарал, халамжаа хандуулахыг хэлж байгаа юм шүү. Та ингэж ойлгосон уу?

"Awake" гээд шашны сэтгүүлийн 2007 оны 6 сарын хэвлэлтээс монголчлов.Алдаатай зүйл, утга санаа буруу байвал залруулаад өгөхөд би талархах болноо.

1 comment:

Anonymous said...

Сайн уу! Чиний блог чинь надад таалагдлаа, агуулга нь. Харин тэр давхиад байгаа чоноо авчихвал зүгээр болов уу. Яагаад гэвэл юм уншиж байхад анхаарал саринуулаад байна. Арай өөр агуулгатай вэб хуудсан дээр байж болох байх. Блогийг хүмүүс уншуулах гэж бичдэг, сонирхолтой юм унших гэж ордог болохоор болохоор уншиж байхад нь саад болоод байхад нэг тиймэрхүү санагдаж байна. Ер нь хөдөлгөөнтэй зураг баннерийг анхаарал татах гэж хийдэг ш дээ. Анхаарал үнэхээр тэр хөдлөөд байгаа зүйлрүү ханддаг. Анхаарал сайн төвлөрөхгүй болохоор уншиж байгаа зүйлээ бүрэн ойлгодоггүй, бас амархан мартдаг. Би чиний блогийг өшөө олон хүн орж үзээсэй, байнга эргэж ирж шинэ бичлэгүүдийг шалгаж байгаасай л гэж хүссэнээс муулах гэсэн санаа агуулсангүй. Хэрвээ миний сэтгэгдэл ямар нэг байдлаар санаанд чинь нийцээгүй бол уучлаарай.