2007-07-17

60 метрийн өндрөөс 3 минут чөлөөт унаж кайф авлаа...
Охиндоо "Кингс Айланд" явна гэж амлаад нилээн удаж (хэдэн сар)байгаад өнөөдөр өдөр тийшээ явж сэтгэлийг нь амраалаа. Та амалчихаад гээд надаас нэхээд байсан юм. Охин минь баяртай байгааг хараад миний сэтгэл сайхан байлаа. Би ч өөрөө явсандаа сэтгэл хангалуун байна. Энэ биенийхээ шар усыг тараачих шиг бололтой.
Нисэгч болсон бол ч балрах байж дээ. Гэхдээ бас ч муугүй ээ. Ерөнхийдөө хэцүү хэдийг нь ардаа орхичихлоо...
Би анх удаагаа очиж байгаа болохоор охин намайг "та айж байна уу" гээд л дахин дахин асуугаад байсан. Би ч яахав, нэгд нэрэлхээд, хоёрт охиноо баярлуулах гэж байгаа тул айгаагүй гээд л зүтгэчихсэн. Үзэх хэрэгтэй л гэж бодсон юм. Би ч дэлхийн өндөрт тооцогддог байшингаас (NY-т) өөр өндөр юманд гарч үзээгүй, тэр тусмаа "нисч" үзээгүй эр шүү дээ...

...Охин бид хоёрт нэг нөмрөг шиг зүйл өмсүүлээд ард талд ганц, хоёр утсаар баглачихдаг юм байна. Тэд нар нэг шар товчлуурыг хэн дарах вэ гэхэд охин би л гээд авчихлаа. Тэгээд өндөрт гараад 1,2,3 гээд охин тэрийгээ дарчихсан чинь хоёулаа навс унадаг байгаа. Охин дараа нь "би унагаасан" гээд инээгээд байна лээ...

Хамгийн таалагдсан нь:
Xtreme Skyflyer
Үзүүлэлт нь:
Өндөр: 200 feet буюу 60.96 метр
Уналт: 153 feet буюу 46.6344 метр
Хурд: 64 mph буюу 103 км/цаг
Үргэлжлэх хугацаа: 3 min

Доороос нь зургийг авахад иймэрхүү харагдана.

1 comment:

OASE said...

tavtai morilno uu