2007-05-14

Нет-гүй хоносон хоёр хоног....

За, эхлээд ямар ч байсан дараах асуултанд хариулахыг хүсье.



Би энд утасгүй бол байж чадна хэдийгээр Монголд Моби, Скайтал, .. гээд 3-н гар утастай ажлын 5-6 утастай байсан ч гэсэн. Тийм олон утастай байхад тэр тусмаа гар утастай байхад хэцүү ч байсан гэсэн сүүлдээ дасаад гайгүй болсон. Сүүлдээ цээжинд, хармаанд энд тэнд утас дуугараад бас vibration нь ажиллаад байх шиг санагддаг болдог юм билээ. ээ хадуурчихаж...
Нэтйин хувьд, миний хувьд нэтгүй бол будаа, охин маань надаас илүү будаа. Өчигдөр "майлаа шалгасангүй хоёр хонолоо" гээд үглээд байна лээ. Хэцүү байна шүү, охиндоо дарамтлуулаад. :)

Зурагтын хувьд кабель биш бол хамаагүй ээ. Хийморийн кабель зүгээр байсан. Хар хайрцагтай болсон доо сүүлдээ. Одоо тэр хайрцаг хэвээрээ байгаа юу? Энд бол кабельгүй бол та олон улсын мэдээллээс хоцорлоо гэсэн үг. Учир нь хэдэн олон ангит ( Friends, Sex and City гэх мэт) кинонууд дахин давтсаар байгаад байгаад бараг цээжилчихнэ. Мэдээгээр нь орон нутгийн мэдээллүүд, гэмт хэргийн тухай... Дээр нь шүүхийн ажиллагааг гаргаад л болоо.. Олон улсын мэдээлэл нь гэвэл Ирак, Афган, Хойд Солонгос гэх мэт дайсан улсуудынхаа тухай... Миний бодлоор тэгж л иргэдийнхээ толгойг угаадаг байхаа...

уг нь охиныхоо тухай бичнээ гэж бодож байсан хойшлууллаа...

2 comments:

Тэлмэн said...

Neeren ohiniihoo tuhai bicheech, hehe. Heden nastai yu hiideg geel. Mongold jishee n bi bol zuragtgui netgui utas ch gui baihiig husdeg, uchir n zuragtaar n baahan so-dramuud garaal, utastai bol esen busiin humuus tasraltgui zalgaal, hehe, net n aimar udaal neg mail uzeh gej ih zovood baisan. odoo her bolsiin bol. end bolhoor harin net tasraad hed honochihoor neeh evgui pc asaanguut neg yum dutuu sanagdaal hehe.

Beck said...

2-лаа гэсэн хариулт байсан бол 2-ланг нь сонгох байлаа. Гэхдээ энд аль нэг сонголт нь байгаа болохоор интернетийг л сонгоё доо.