2007-04-09

Таны амьдралд хүндрэл учруулдаг буюу ядаргаатай зургаан хүмүүс (“монголчлов”)
Тэднийг өөрөөсөө хэрхэн холдуулах вэ?


1. Эзэрхэг түрэмгий удирдлага (дарга, босс, танаас дээгүүр албан тушаалтнууд)
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Таныг 24-7 (24-7 гэдэг нь өдөр бүр 24 цаг 7 хоногт) бэлэн байхыг шаарддаг.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? Ажлын цагаа тодорхой цагт жишээ нь монголд бол 6 цагт дуусга. Мөн удирдлагадаа “Баяртай, маргааш уулзая” гэж эелдэгээр хэлэхээ мартав аа. Заримдаа удирдлагынхаа итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйг хичээгээрэй. Энэ нь бас л өдөр тутам ажлаа тодорхой цагт дуусгаж байхыг эсвэл амралтын өдрүүдийн ажлаа тодорхой хэмжээгээр хязгаарлахыг хэлж байгаа юм. Ажлаасаа халагдана хэмээн санаа зовсны хэрэггүй. Хэрвээ Та муухан ажилтан байсан бол ингэж их ажиллах шаардлага гарахгүй байсан нь мэдээж.

2. Чалчаа хамтран ажиллагч (хамтрагч)
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Таны ажлын өрөөнд тань хадаас, ажлын чадварт тань чөдөр тушаа болно.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? Түүнийг уйдаа. Түүнийг бүү өөгшүүл. Бүү тоо, бүр бүү хар. Яриагаа цааш нь үргэлжлүүлэхэд нь өгөөш болох юу ч битгий ярь. Ингэснээр удалгүй тэр чалчихаа болино.

3. Үглээ яншаа хадам эх (хадам эхээс гадна хадам эхийн охин хааяадаа хэцүү байдаг)
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Учир нь мэдэгдэхгүй үглээд ингэх тэгэх хэрэгтэй гээд зөвлөөд зүгээр суулгадаггүй.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? “Дайсантайгаа” нөхөрлө гэсэн зарчмыг баримтал, өөрийн гэсэн харьцаа тогтоох нь их чухал. Ихэнх эрчүүд хадам эхийнхээ дэргэд байх мөн түүнтэй хамт цаг өнгөрөөх дургүй байдаг. Хоолонд урь, гэрийн ажилд нь бага сагаар боловч хуруугаа дүрчих. Багаар бодоход л, түүний үглээд байдгийн учрыг ойлгох биз. Магадгүй, магадгүй гэж байна шүү, тэрээр таны амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй болж нар гийх ч юм билүү.

4. Салж өгдөггүй худалдагчид, наймаачид
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Дэлгүүрт бараа таваараа сурталчилаад ухуулга хийх гээд салдаггүй.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? Бэлтгэлийн болон энгийн л хувцас өмсчих. Нэгэн судалгаагаар худалдагчид ажлын юм уу албаны хувцас (ганган) өмссөн худалдан авагчдад энгийн хувцас өмссөн худалдан авагчдаас илүү “анхаарал тавьдаг” байна.

5. Өрөвдмөөр, арчаагүй, унжуу найз нөхөд
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Үргэлж л өөрийнхөө арчаагүй байдлаасаа болж гомдоллож уйлагнаж явдаг.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? Түүнд шог хошин ярь, болж өгвөл жигшмээрийг нь. Өөрөөр хэлбэл түүгээр тоглоом шоглоом хий. Энэ нь түүнийг сэдвээ өөрчлөхөд хүргэнэ. Аажимдаа тэрээр өөрчлөгдөх ч юм билүү.

6. Даварсан төрөл төрөгсөд, хамаатан садангууд (бас зарим найз нөхдүүд ордог)
Хэрхэн хүндрэл учруулдаг вэ... Мөнгө зээлэн танийг сааж амьдардаг.
Хэрхэн өөрийнхөө амьдралаа хөнгөвчлөх вэ? Түүнд мөнгө битгий зээл. Түүнд мөнгө зээлэх болон бусад тусыг хүргэснээр Та өөрийгөө “саалийн үнээ, эсвэл хүслийг хангагч” болгож буй хэрэг. Та түүнд зээлэхээ зогсоох хүртэл улам даамжирсаар л байх болно. Уучлал хүсээд, “ҮГҮЙ” гэж хэлээд “Хадгаламж зээлийн хоршоо” руу хандахыг зөвлөчих.

(Erin Hobday ( www.menshealth.com) -аас)

4 comments:

Pearle Deppsu said...

ta ch yag helsen bna shuu, kkkkkk

Chandmani said...

hehe orchuulsan gexdee jooxon o'orchilson...

nomio said...

ter davarsan hamaatan sadan neeree haa saigui bnaa. huneer tejeelgej amidrah tiim saihan l bdag yum bh daa. mani met ni l etseg ehdee gai bolchihguihen shig amidralaa avaad yavahiig hicheeh yum, unuu hamaatan sadan maani etseg ehed maani ochood gai bolood hevtchih.. unen laitai yumaa

Chandmani said...

tiim shuu. Ter zovlong chamtai adilxan zo'ndoo xarsan, uzsen... Aav eejdee xeleed tedny erx cho'loony to'loo temtsee. ;)