2007-03-06

Аавууд харамч уу?
Эрчүүд гэлтгүй ер нь эр хүйстэй амьтад өөрийн хань ижилээ, үр төлөө "харамладаг" гэдгийг та бүхэн хэзээний мэдэх билээ.
Хүүхэд байхдаа аавынхаа сургаалын дагуу зуныхаа амралтаар хөдөө суманд байдаг ахындаа очиж цэвэр агаараар амьсгалан, адуу малтай ноцолдон хөдөөний ажилд бага сага дөртэй болж билээ. Ганцааранг маань "шууданд" суулгаад юм уу, танидаг жолоочийнхоо машинд дайгаад хөдөө сум руу марш. Тэр үед үнэгүй шахам, замын унааг тосож гараа өргөөд, тийшээ ийшээ явах уу хэмээн жолоочоос нь асуугаад л зөвшөөрвөл дайгдчихаж болдог байжээ. Хөдөөний ах маань гэр бүлээсээ тусдаа нэг гэрээрээ амьдардаг бас ч үгүй "хөдөлгөөнтэй", мөрийтэй тоглочихдог нэгэн. Сумын агент ч, малчин ч байж үзсэн. Сүүлдээ зөвхөн хувийн малаа хариулаад амьдардаг болсон. Хижээл насны хэрнээ л өөрийнхөө гэрийн ажлуудыг ганцаараа зохицуулчихдаг байв. Бичих сэдвээсээ хальтирчихсан байна.

Тэднийх нэг азарга адуутай, хэдэн саалийн үнээтэй. Зун болохоор хэдэн номхон гүүнүүдээ сааж багахан хэмжээний айраг эсгэнээ. Хэдэн гүү нь номхон гэж жигтэйхэн. Анх би ойртохоосоо айдаг байв. Тэгсэн ах маань нэг хашаанд хашиж байгаад л нэг нэгээр нь дэлдээд л бариад авахад зүгээр л номхон зогсож байдагсан. хэхэ Нэг сайхан халтар азаргатай, бас ч үгүй наадмаар уралдуулнаа. Хурдан байсан ч ахтай маань адилхан хөдөлгөөнтэй хадуураад давхичихдаг байв. Барианаас өмнөхөн л хаана нэг тийшээ хадуурчихна. Ахын маань уяа сойлго нь таардаггүй байсан байж ч мэдэх юм. Гэхдээ ахынхаа халтар азаргын хөлслөөд давхиулаад сайхан байж дээ. Сониноос би туранхай, хүзүү хамар хоёроос бүрдсэн байсан тул дээл өмсөөд нарийхан гонжийсон эр хүн болчихдог байсан юм байна. Ээжийг амралтаа аваад ардаас хөдөө иртэл нь гүү саах хүнгүй тул би гүү саана. Бас ч үүргээ давгүй биелүүлдэг байжээ. Ээжийг ирэхээр унага татна. Анх унагаа татахдаа эв дүйгүй байсан бололтой хамаг хүчээ шавхаад л хөлсөө гаргачихсан байж байсан ах ирэнгүүтээ амархаан зохицуулаад, малд эв дүй хэрэгтэй гэж сургаж билээ. Үнээ ч саана. Ахдаа тусалж хөдөөний амьдралаас суралцсан минь тэр.
Халтар азарга гүүнүүдээ харамлана гэж жигтэйхэн. Ахад хэдэн морьд байдаг ч халтар азарганаас болоод ахын минь ажилд дээр ажил нэмж сүргээсээ тусдаа байдаг байлаа. Азаргаа гэж нэг хайна, хэдэн морьдоо гэж нэг тусдаа хайна. Морьд сүрэгт ойртох гэхээр л халтар азарга янцгаагаад дэгэлзээд л явчихна. Хазаж хайрах, дайрахыг нь олонтоо хардаг байв. Энд тэнд бас бус адуун сүрэг өнгөрөхөөд хэдэн гүүгээ, унагануудаа хашаад л, урд хойно нь гарч давхиад л, сүртэй гэж жигтэйхэн. Нөгөө сүргийн азарга ч мөн адил тэнд "харамчийг" үзүүлнэ. Тэгэхэд л энэ халтар азарга хартай гэдэг нь ёстой "харамчийг" үзүүлж байнаа гээд боддог байж билээ.
Одоо өөрөө хэдийн аав болчихсон "харамчийн" зовлонг үзэж эхлэх нь бололтой. Охин маань найз залуу хүүхэд яриад эхэлж байна. Тэгсэн би харамлаж байх жишээний. Нэгэн банди (цаана нь бас өөр байгаа гэсэн) утасдахад нь аавын харамч зангаар би нилээдгүй дургүй байгаа. Тэгсэн өөртөө тусдаа утас авч ярьж байх юм гэнээ. Нөгөө хэдэн олсон анхны цалин нь тэр утсанд зарцуулагдчихаж ч магадгүй болоод явчихлаа. Янз бүрийн шалтаг шалтгаан олоод үзээд байгаа ч хааяадаа буулт хийхээс аргагүй болчих үе гарах юм. Нэгэн удаа "одоохондоо миний охин найз банди энээ тэрээ гэх болоогүй нас чинь болоогүй, хичээл номдоо анхаар" ухааны сургаал айлдсан юм. Тэгсэн хэдэн өдрийн дараа охин санаандгүй "Та хэддүгээр ангидаа найз охинтой болж байсан вэ" гэж сөргөөж асуув. "Бараг 7-р ангид байхдаа захидал өгч байсан, 8-р ангидаа жинхэнээсээ найзалсан. Тэр нь ээж чинь байсан" гээд үнэнээ шууд хэлчихлээ. Тэгсэн хэрэг бишдээд охин маань "тээр Та өөрөө 7-8р ангидаа найзалж байсан байж" гэх нь тэр. Охины хариултаас "би 9-р анги, харин ч 2 жил тэсчихсэн байна" гэснийг шууд ойлгов. Дээр нь охин маань эндэхийн сургуулиудын өсвөр үеийнхнээс суралцаж байгааг хэлэх үү. хэхэ

За ямар ч байсан "харамлаад" л байж байхаас...

Ер нь аав харамч уу?

6 comments:

nana said...

hehe, huuhed tomtohiin zovlon eheljiigaa bololtoi

Anonymous said...

... bid hed men adil ... setgeldee haramlana, haramlakhaas oor arga ugui, gehdee l negent amidral ehelj baigaa hun enehuu horvoo deer hun bolj torsnii medrekh, surakh, medekh zuilee zakhaas n mederch, surch, medej ehlene, tuuniig bid nar horiod ch diilekhgui, hor'sonoor iluu tom aldaa bolno gej boddog yum ...

aav eej nar bidnii huvd tom bolj baigaa huuhduuddee tuslakh l hereg baina ... end irsen huuhduudiin huv'd nasni/bienii orchloltoos gadna cultural conflict garakh tohioldol coongui yum shig sanagdana... minii bodloor huuhduudteigee dotno bolon chin setgeleesee har'cakh, ooriin bolon ergen toirnii amidralaas jishee tatan tedniigee aldaa hiihees seremjluulekh n huuhduuded sanaa ogdog bolob uu ...

bi uuniig hen negent nom zaakh zorilgoor bichengui shuu... chandman'-tai adil osvor nasnii huuhduudee sain hun boloosooi gej tolgoigoo erguuleen suuj baigaa huv'd sanaa bodloo huvaalcakh gesen yum ...

friend

Esu said...

Chandmani aa! Ch chin yamar tsetsen tselmeg ygtei yum be:-)
Natsagdorjiin yrgeljilsen ygiin
zohiol unshsan yum shig bolchihloo.
Uul n zohiolch bolwol...za ene ch yahaw. Yer n oswor nasnii hyyhdyyd asuudaltai...yer n cholootei bailgawal zygeer gehdee hyazgaartai.

Chandmani said...

Nana, Freind, Esu nartaa thx. Deer neg o'svor yeiinxny tolgoid yu butsaldag tuxai oruulsan. Sonin l um bn lee. http://chandmani.blogspot.com/2006/09/inside-teenage-brain-shogoor-xelvel.html

mgljin said...

ohintoigoo ali boloh l sain naiz baih heregtei,eejuudees iluu aav nar ohidtoigoo iluu "naizaldag" sanagddagiin, bi bol aavtaigaa jinhene naizuud bsan,huniig her ih hairlaj, hedii chinee zuulun bna ter hereer ergeed ur uguuj ni arvin bdag uym shig, minii huvid... eooo aaviigaa sanaad bnaa ...

Chandmani said...

Thx, Mgljin. Oxin mini chamtai adilxan aavyn oxin l doo...