2007-03-03

Охины минь анхны цалин
Энэ бол амьдралын асуудал. Хүүхдээ хүний газар янз бүрээр зовоогоод яахав, бас бага юм гэж бодож байсан бас биш юмаа. Энхрийлээд, эрхлүүлээд байя гэж боддог байсан. Эрхлүүлж, энхрийлээд л ирсэн. Өнөөдөр өөрөө ажиллахыг хүсэхээр нь ажиллуулсан. Хууль бус асуудал л даа. Гэвч нас нь бага ч бие нь хэр баргийн хүүхний хажууд гайгүй тул "насанд хүрсэн хүн" шиг л харагдана. Хүүхэд гэдэг нь мэдэгдэж байсан боловч биеэр бусад хүүхнүүдээс биеэр өндөр байв. Анхныхаа цалинг авлаа. Хэдэн төгрөгний цалин авах нь охинд минь сонин байсан байх. Охиноо анхны ажлыг нь бодоод би бас хэдэн төгрөг хувийн зүгээс нэмж "цалинжуулав". Сэтгэлийг нь бодсон хэрэг. Бас хэрхэн "хүлээж авахыг" нь дотроо битүүхэн ажиглалаа. Баяртай, өөртөө сэтгэл хангалуун байгааг нь хараад би дагаад баярлачихлаа. Хүүхэд тул ядарсан гэдгийг нь би мэдэж байсан боловч тэр талаар нь асуусангүй. Бага боловч миний Монголдоо сар ажиллаад авдаг байсан мөнгийг хэдэн цаг ажиллаад авчихлаа. Ямар ажил, хүнд хэцүү байсан эсэх нь надад онц биш, гол нь ирээдүйд амьдралаа авч явахад нь хэрэг болох бие даасан анхны алхмаа хийсэнд би бас баярлаад байгаа. Ажил, мөнгө, хамт олон, хүмүүс хэрхэн ажилладаг, хүмүүстэй хэрхэн харьцдагийг бага атугай ч гэсэн ойлгосон байхаа гэж бодож байна. Хэзээ нэгэн цагт аавынхаа бичсэн энэхүү бичлэгийг уншаад нээрээ тийм шүү гэх байх.
Хууль бус гэсэн гээд битгий цааш нь... :)

Охин маань ядарсан ч сэтгэл нь өөдрөг байгааг би харж байна. Дандаа "хандивын" мөнгө авдаг байсан охин мөнгө хэрхэн олдгийг ойлгосонд би бас баяртай байгаа. Надад хамаагүй ч гэсэн цаашдаа мөнгөө хэрхэн зарцуулахыг нь харнаа гээд байгаа бас.... :)

*please хүүхдээ зовоосон арчаагүй аав гэж л битгий хэлээрэй.

4 comments:

Nana said...

Ta 2-t bayar hurgie. Uuruu durtai bgaa bol ajilluulah ni zuv uu, huuhdiig het enhriilj, zugeer suulgah demii,huuhdiig saihan huvtsalj, sain hool ugch, asar ih ajil hiilgeh neg mundag hun helsen bdgiin.

Chandmani said...

thx Nana, oxinoo "gaigui xumuujuulnee". :) Chi ajil ixtei blogdox zavgui bx shig bna tiimee...

nana said...

harin tiimee.

Anonymous said...

ta hoert bayar hurgeye..

zochin