Тарган болох шалтгаан нь эд нарын хэлдгээр fast food, манайхаар түргэн хоол. Охин маань сургууль дээрээ өдөр бүр хооллодог бөгөөд нилээн таргалсан. Монголоосоо ирэхдээ мисс шахам байсан бол одоо сургуулийнхаа бусад хүүхдүүдтэй тарганаараа өрсөлдөхөөр болсон байхаа. Зун болохоор турчихдаг юм. Тиймээс энэ нь идэж буй хоолноос нь (хоолны илчлэгээс) болж байгаа гэдгийг мэдэрсэн нэгэн.
Хүүхэд байхдаа долоо хоногтоо 2 ч удаа ордог биеийн тамирын хичээл, сагс, гар бөмбөг тоглохыг тэсч яадан хүлээдэг байж билээ. Сахилгагүй, хичээлд дургүй гэгддэг байсан хүүхдүүд ч биеийн тамирын хичээлд дуртай байсан. Мөн цэрэгжилт ороод жагсаалын болон бусад сургуулилтууд хийдэг байснаа санаж байна. Энд биеийн тамир орно гэхдээ бидэн шиг биш. Тиймээс таргалалт нь хөдөлгөөний дутагдлаас болдог гэдгийг мэдрээд байгаа. Охин маань дараа зун "биеийн тамирын зуны хичээл" авахаар надад хэлж байсан тул таргалж байгаагаа ойлгож буйн шинж байх.
Америкчууд алхах, гүйх их дуртай хүмүүс. Парк дээр өглөө, өдөр, орой ялгаагүй аль ч цагт алхах, гүйх, хэмжээндээ дасгал хийх хүмүүсийг харж болно. Чөлөөт цаг гарвал л биеийн тамир. Монголынхоо хүйтэнд дассан бид ч чичрэхээр тийм өдөр зарим хүмүүс шорттой, дан цамцтай, нүцгэн шахуу гүйж яваа харагдана. Борооноор ч гүйж яваа харагдана. Чийрэг хүмүүс ч бий, бас сайн дулаалах хүмүүс ч бий. Хоолны газрын хүйтэн шалан дээр хүүхдүүд нь хөл нүцгэн гүйж л яваа харагддаг. Тиймээс хүн болгон өөр өөрийнхөөрөө амар.
Их идэх нь таргалахад нөлөөлөхөөс гадна техникийн зарим хөгжил нь үргэлж сайн зүйлс хүмүүнд өгдөггүй. Жишээ нь телевиз, компьютер, компьютер тоглоом. Өдөржингөө телевизийн өмнө зууж, чипс идээд суугаа хүүхэд таргалахгүй байхаас өөр аргагүй юм.
За тэгээд доорх нэвтрүүлгээс Америкчууд юуны улмаас, хэрхэн, яагаад таргалаад байгаа, хэрхэн яаж тэмцэж буй тухай мэдээллийг авч болно.
Нэвтрүүлэгт хэлж байгаагаар хүн өдөртөө 10000 алхам хийгээд байхад таргалахгүй юм байна.
Diet Wars
"America has become the fattest nation on earth," Talbot says. "About two-thirds of the American population is overweight, and of those, half are already obese. The diet industry is the visible sign of a looming public health problem."... (site)
1.Into the Breach | 2.The "Low-Fat" Paradox |
3.But How to Keep It Off? | 4.The Crisis for Our Children |
5.Epilogue |
source from: http://www.pbs.org/wgbh/pages/frontline
No comments:
Post a Comment