2010-07-25

Хүсэл...


Өглөө үүрийн шүүдрээс өрсөн
Үнсээд сэрээхсэн
Өдрийн халуун нарнаас халхлан
Үлээгээд сэрүүцүүлэхсэн
Үдшийн шаргал туяанд умбан
Тэврээд бүжиглэхсэн
Шөнийн тэргэл саранд таалан
Бүүвэйлээд амраахсан


photo: http://images.paraorkut.com/img/pics/images/m/missing_you-1809.jpg

4 comments:

  1. Өөрөө энэ 4 мөртийг тэрлэчихэв үү? сүрхий юмаа.
    Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Зүгээр л нэг амьдрах юмсан
    Зүлгэн дээр гэрээ бариад . . .
    Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
    Амрагаа хүлээж
    Амраг минь адуунаасаа ирж
    Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

    Ц.Хулан

    ReplyDelete
  3. Гилийн хатанд:
    :)

    Агиймаад:
    сайхан шүлэг байна.

    ReplyDelete
  4. ... me too...

    ReplyDelete