Гандангаараа оролгүй бараг л 5н жил хагас болсон байна би лээ. Бодвол зарим хүмүүс Гандандаа зочилж чадалгүй олон жил болсон байх. Тэгж бодоод Гандангийн зургийг авч блогтоо орууллаа. Өөрчлөгдсөн эсэхийг та бүхэн өөрсдөө хараад мэднэ биз ээ. Сүсэгтэн олон, бас бус будаа зардаг хүмүүс байсан боловч цаг гарган байж тэдний зургийг оруулалгүй зургуудыг авсан болно.
Өө тийм... Жанрайсиг Бурхандаа залбираад гадаа гартал шиврээ бороо орж байсан юм. Энэ жилийн анхны бороо гэж ээж минь хэлж байна билээ...
Хувьтай хүн хурнаар гэдэг байхаа... хэхэ тэгвэл Хувьтай зургууд хурнаар байсан юм шүү...
Сайхан зургууд даржээ.
ReplyDeleteНадад бол тэр хэдэн арслангийн зургууд их дотно санагдлаа. Би хөдөө гадаа явахдаа голцуу сүмийн үүдэн дэх арслангуудын зураг авах хоббитой. Сүм нь устсан байхад арслан нь үлдээд хоцорчихсон тохиолдол бий шүү.
http://www.youtube.com/ дээр байгаа баримтат киног түр зогсоож байгаад зураг хуулж авдаг арга байна уу? Мэддэг бол зааж өгч туслаач, хө.
Сайн уу? Соронзоон,
ReplyDeleteтэр баримтат киногоо youtube-ээс realplayer ашиглаж байгаад download хийгээд авчих. Дараа нь windows movie maker-т ачаалаад үздээ. Түүний дараа янзалж болох байх гэж ерөнхий ухаанаараа бодлоо. Хэрвээ татгалзахгүй бол шүү дээ хаягийг нь өгвөл тэр зургийг татаж авах гээд үзий. Чандмань
гоё зургууд...хувьтай хүн хур борооноор
ReplyDeletethx
ReplyDeleteМэдээж юу гэж татгалзах вэ, харин ч баярлаж байна.
ReplyDeleteГэхдээ майл хаягаа үлдээнэ үү.
Би учир начрыг нь тайлбарласан дэлгэрэнгүй захиа илгээе.
mongolchandmani@yahoo.com
ReplyDelete