2013-08-28

Өнчин Сири, SAM ах нар ба миний бодол

- Энэ өнчин Сири гэж нэг хэцүүхэн улс байна аа. Цөөнхийн тал, Засгийн газрын талууд хоорондоо байлдаж байдаг. Хэн зөв хэн буруугаа мэдэхгүй. Улс төрийн шалтгаанаар мөн шашин, үндэстэн хоорондын зөрчилдөөн орсон ч байж болох талтай. Хэн нь хэн бэ гэдэг нь бараг мэдэгдэхгүй шахам болчихсон. Хэн ч тэднийг хамгаалахгүй бас өөгшүүлсэнгүй. Арабын орнууд нь ч, нөгөө алдартай алан хядагчид нь ч  Сирийн талаар таг чиг.
Химийн зэвсэг ашигласан эсэхийг тогтоох, ашигласан бол хэн ашигласныг тогтоох гээд НҮБ-ийн шинжээчид алуулах шахам болж үйлээ  үзэж байна. Хэд хоног аюулгүй байдлын үүднээс ажлаа зогсоосон. Өнөөөдрөөс буцаж ажилдаа орж байдаг.
- НҮБ-ын Шинжээчдийн дүгнэлт одоохондоо гараагүй байдаг. Гэтэл АНУ-ын дэд ерөнхийлөгч нөхөр "Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан" гээд дэлхий нийтэд албан ёсоор урьдчилаад "зарлачихлаа". Мөн Франц, Англи Сирийн Засгийн газрыг буруутгаад эхэллээ. Өнчин Сирийн Засгийн газар, сайдууд нь "бид биш ээ хэрвээ хийсэн гэж дүгнэж байгаа бол олон улсад "баримтаа дэлгээд" тэгээд дайрвал дайруулахаас хэмээнэ.
- АНУ хэнийгээ дэмжихээ сайн мэдэхгүй байдаг. Обама анхнаасаа л дуугай царайлсан. Одоо тэгээд бусад нь мань хүнийг "шахаанд" оруулж байна. Обама анх сонгогдохдоо Бушийг дайн хийсэн хэмээн эсэргүүцэж байгаад тодорч гарч ирсэн. Гэтэл одоо өөрөө Буштай адил шийдвэр гаргах гээд өрөөндөө бодлогошроод сууж байдаг. Их хянаж их л бодож байгаа бололтой. Хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг ойрын үед шийдвэрээ гаргана гэж олон нийтийг тайвшруулаад л...
Францын Сэм, Английн Сэм ах нар Америкийн Сэм ахыг дэмжиж нэгдэнэ ухааны мэдээлэл хийж Обама ахыг цаагуураа хатгаад байдаг. Сирид хэнийг дэмжихээ тэд нар мэдэхгүй байдаг. Цөөнхийг нь гаргахаар түвэгтэй, Засгийн газрыг хамгаалахаар бас төвөгтэй. Яалт ч үгүй ацан шалаанд орчихсон боловч "дайтаж" байж санаа ч амарна, мөнгө ч өвөртлөнө.
АНУ-ын цэргийнхэн Обамагаа тушаал өгвөл яана гээд цэраг байлдааны бэлэн байдалд "урьдчилан" орчихоод байдаг. Сирийн хаана нь бөмбөг хаяж, хаашаа буудахаа бүр "төлөвлөчихсөн".
Сири лүү довтолбол тэр хавиар АНУ-ын цэргийн 3 бааз, Английн 1, Францын 1 тус тус цэрэг байлдааны том ангиуд байгаа юм байна.
Америкийн Сэм ах нь нутагтаа буюу Калифорни муж 700 гаран км газар нутгийг хамарсан гал түймрээ унтрааж чадахгүй байж, хаа хол Арабын оронд дайрна гээд "хөөрцөглөөд" сонин шүү...  
Нөгөөө Оросын баавгай ах, Хятадын панда ах хоёр болохоор Сэм ах нарыг "хоригл осон" болж мэдээлэл хийгээд л..
НҮБ-ээр хэлэлцэж "дайрдаг" арга Бушийн арга байсан бол Сэмүүд нийлээд "булагнадаг" арга Обамагийн арга юм байна.
Америкчууд эхлээд Афган, Кувейт, Ирак гээд цэргээ оруулаагүй дайтаагзй газар арабын нутагт алга. Пакистан, Иран болохоор нөгөө хэдийгээ бодвол "цөмийн зэвсэгтэй" тул "дайрч" чаддаггүй. Тэгэхээр алаг үзэлтэй Сэм ах байгаа биз.  

3 comments:

Nogoohon said...

Харин тийм шдээ наад муу Сэм ах чинь. Өөрт нь ашигтай газрын дотоод хэрэгт гүйээ мөн дуртай оролцож санаа тавина шүү дээ. Тийм их дарангуйлалд санаа нь зовоод байдаг юм бол Хойд солонгосын өлсгөлөн ард түмнийг чөлөөлчихгүй яасан юм өдий болтол. Хойд солонгост Сэм ахад ашигтай юм нэгээхэн ч байхгүй болохоор тоохгүй байгаа юм. Харин нефт ихтэй арабын орнуудад л жигтэйхэн их санаа зовно.

Chandmani said...

Америк Ирак руу яагаад халдсаныг санаж байна уу. Иракт цөмийн зэвсэг, үйл олноор устгах зэвсэг, химийн зэвсэг үйлдвэрлэж байна гээд цэрэг байлдааны ажиллагаа явуулсан шүү дээ. Тэгээд сүүлдээ юу боллоо. Саддам нөхрийн "алаад". Ирак одоо болтол учраа олоогүй л байна. Зарим газраа хөгжиж буй мэтээр бас ТВ-ээр гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ шашны бүлгүүд хоорондоо мөргөлдсөөр байгаа. Америк газрын тосны ноёрхлоо тогтоогоод хаяад гарсан.

Piglet said...

Өчигдөр Японы ерөнхий сайд лав химийн зэвсэг хэрэглэсэн гээд мэдэгдчихнэ лээ, эд нар баримтгүй зүйл дээр ингэж баталгаатай ам гарахгүй дээ гэж бодоод л сууж байлаа. Сэмийг дандаа дагадаг болохоор бас тэгж байж ч магад гэж нэг бодов.