2013-08-20

Бичиг цаасны орон

FOX news мэдээнээс:
Обама Ерөнхийлөгчийн үед АНУ-ын дүрэм журам 7,4 хувиар өссөн байна. Үүнд 100 сая ам доллар зарцуулна.
Дүрэм журмын орон болсон тул жижиг дунд үйлдвэр үйлчилгээ бизнес эрхлэхэд хүндээр тусч байгааг судалгаагаар олж тогтоожээ.
Жижигхэн талхны цехэд зөвхөн бичиг баримт цаастай ноцолдох гэж тусдаа ажилтан ажиллуулж байна гэсэн байна. Тэр бичиг цаас, түүнийг зохицуулдаг хүнд олгодог цалингаа бизнестээ хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй байх байсан гэнэ.

----------------------------------------------------------------------
Үүнтэй адил Монгол бас л бичиг цаасны орон билээ.
Саяхан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар нээн ажиллуулахад шаардлагатай бичиг цаасыг хууль ёсны дагуу архивт тушаах ёстой байдаг бөгөөд тэдгээрийг нь жагсаалтын дагуу бөөгнүүүлээд архивт хүргэж өгөхөд нь бүхэл бүтэн чемодан болж билээ. Архивын хүүхнүүд нь өөдөөс чемодан дүүрэн юм хэрэггүй дээ гэж шоолоод... онигоо...   Онигоонд ортол бичиг цаас цуглуул гэсэн хууль дүрэмтэй байгаа юм даа...

Журам дүрэм хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ салбарын байгууллагууд болон ажлын уялдаа холбоо бүхий байгууллагууд хамтран ажиллавал бичиг цаасны тоо багасах л байгаа юм. Мөн интернэт бүртгэлийг сайжруулбал...

Манай Монголд ойролцоогоор хэдэн журам дүрэм байдаг бол? Сонин тоо гарах байх даа...

No comments: