2011-10-04

ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)

Өмнөх үг :)
Энэхүү өгүүллэгийн орчуулмаар санагдаад байсан юм. Учир нь энэ өгүүллэг хэвлэгдсэн сэтгүүл нь надтай чацуу санагдаж байна. Гэрт минь байдаг хуучны зургийн жаазны ард зурагнууд солигдоход ард талд нь зөөлөвч болоод солигдолгүй үлдсэн хэдэн хуудасны нэг нь бөгөөд хэдэн 10-н жил хадгалагдсан байсан. Хаяж чадалгүй цүнхэндээ хийгээд л яваад байсан юм.
Сүүлийн 2 өдөр тас суулаа.


Эмилия Балионене (Литов)

ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)

Зургаан цагт тохирсон юмсан. Нөгөө л, хуучин сүмийн дэргэд.

Нарийхан гудамжаар өгслөө. Явган цасан шуургаар хөгжөөгдсөн жихүүцэм хүйтэн салхи намайг нэвт үлээнэ. Ширмэн баганатай бетонон хананы нөмөрт хорогдон захаа босгож халаасандаа гараа шургууллаа, хүйтэн гэж...

Явган цасан шуурга үлээж буй тэр л зүгээс тэрбээр хэзээний л хоцорсон бөгөөд яарсан байдалтай хурдан хурдан алхалсаар ирнэ. Хурдан алхсаны улмаас халууцаж пальтоныхоо энгэрийн задгайлан, торон хээтэй нимгэн дулаахан ороолтоо гартаа атгасан байна. Намайг харангуут инээмсэглэн ороолтоо хүзүүндээ шидэн пальтогоо товчилоно...

Хүйтэн гэж. Хорин минут өнгөрлөө, тэр бас л байдаггүй ээ. Хүлээнэ дээ хүлээнэ... Захандаа шигдсээр даарч хөрсөн хөл рүүгээ ширтлээ. Гутал минь явган шуурганы цасны намуухан давхаргад бүрхэгдэн нимгэн цагаахан хивсээр хучигдсан байв. Тэгсэн ч миний хөл дулаацсангүй.

Зургаа хагас. Магадгүй, орой зургаан цагт уулзахаар болзсоноо мартсан байх л даа. Учир нь бид ихэвчлэн долоон цагт уулздаг байсан юм л даа. Долоо хүртэл хүлээнэ ээ. Би хүлээж чаддаг юм чинь. Надад олдох жаргалтай хэдхэн хором, надад эрхэм хүнийг хүлээж чадна. Би үргэлж мөнхөд хүлээсээр, юуг ч юм хүлээсээр, бүр хүлээх шаардлагагүй байхад ч хүлээсээр байгаа юм шиг. Миний өдрүүд бол үргэлжийн хүлээлтүүд, надад хүлээх хэн нэгэн байхгүй юм шиг л мөнхийн хүлээлт...

Ээж минь надад хүлээхийг сургасан юм. Тэрээр хэнээс ч илүү хүлээж чаддаг байлаа.

Эмзэгхэн, дэрсхэн хүүхэд нас минь Клауд Монегийн байгалийн зургуудын өнгөнд шингэсэн гэрэл лугаа өмнүүр минь жирэлзэн өнгөрлөө. Би нүдээ аниж бодолдоо умбан хуруунуудаа улирч мартагдсан зурагнуудад хүргэх төдий тоос нь хөндөгдсөн зургууд амилж ярилцаж эхэллээ...

Өглөө эрт. Би эртлэн сэрсэн хэдий ч нүдээ аниастай орондоо хэвтсээр л байлаа. Ингэж хэвтэх нь сайхан шүү, яг л үүлэн дунд умбаж буй мэт. Салхи үлээгээд л, үүлс хөвөөд л, сайхан... Зэргэлдээх орон дээр балчирхан дүү минь угжтайгаа унтаж байлаа. Харин би хэдийн өсөж том болсон. Ширээнээс өндөр болсон бас бүхнийг мэднэ. Өрөөний таазан дээрх зураг, хананы нуранга, хөхрөн харагдах утааны судлан толбууд, аятайхан сэнгэнэх үнэр танар зэргийг бүгдийг мэднэ. Энэхүү үнэр танар намайг орноос босгодог юм.


Гал тогоо хуурай түлшний утаа униараар дүүрэн. Ээж минь зуухны дэргэд зогсон төмсний бин шарна. Би ээж рүүгээ гүйн очиж түүнд нална. Ээж минь нэг гартаа сэрээ, нөгөө гартаа хутга барин завгүй байсан боловч над руу инээмсэглэн тохойгоороо намайг тэвэрнэ. Түүний нүд нь намайг дулаахан энхрийлэх боловч ганц ч үг хэлсэнгүй. Ээж минь яагаад дуугай буйг би мэдэж байна аа. Ээж минь аавыг хүлээж байгаа юм. Энэхүү байшинд буй бүгд, бүх зүйл л аавыг хүлээдэг: цэв цэвэрхэн шал, арчилж тэгшилсэн улбар шар өнгийн тасалгааны цэцэгс, том торон хээтэй ороолтоор бүтээсэн халуухан сүүтэй ваар зэрэг.
Энэхүү ваарт би хэзээ ч дасаж байсангүй. Өглөө бүр харна. Яг л гайхамшигт итгэдэг шиг л, яг л нууцлаг зүйл шиг л өглөө бүр өнөөх ваараа дахиад л харна. Бүгд хүлээсээр... Ээж минь ч хүлээсээр... Ээж минь өнөөх л чимээгүйхэн, түгшүүртэйхэн хүлээсээр. Хашааны нохой хуцах дуунаар ээж минь цонх руу босон харайна даа.

Ээжийн минь байгаа байдал надад удамшив. Би цонхны дэргэд хөлөө ачин сууж бингээ идэнгээ бас л адилхан хүлээгээд л суучихна.

Бид аавыг хүлээж байлаа.

Манай гөлөг баяртайгаар хуцах нь сонсогдов. Би идэж байсан бингээ амандаа чихчихээд байшингийн хаалга руу гүйлээ... Аав минь сэлүүрээ мөрлөн жижиг цэцэрлэг өнгөрөн хашааны хаалгаар орж ирж байлаа. Томоос том усны гуталтай тэрээр хүнд бөгөөд удаан гээч нь алхана. Эхлээд холоос жижигхээн харагдаж байв. Би тосон гүйхэд аав улам томрон томорсоор очих мөчид аав минь бүүр аугаа болж би амьсгаадсаар түүнийг тэврэн авлаа. Миний толгойг загас үнэртсэн ширүүхэн гараагаа илэн надад загастай цүнхээ үүрүүлж бид гэр лүү зүглэдэг байлаа.
Ээж минь зуухны дэргэд сүүтэй ваараа бариад суучихсан биднийг ажиглана. Биднийг ажиглангаа бас инээмсэглэнэ. Цаашид юу болохыг би сайн мэднэ ээ: Аав минь мөрлөж явсан сэлүүрүүдээ хаалганы тэнд орхиход ээж минь зуухны тэндээс өндийнө, тэгээд аав зуухны дэргэд нөгөөх нүсэр усны гутлаа тайлахад нь би углан тоглож эхлэх бөгөөд ээж минь аавд тагшинд сүү аягалж өгнө.

Ээж минь амсар бялхам сүүтэй тагшийг аавд өргөн барихдаа ямар мундаг гээч! Аав минь сүүг том томоор залгилахад төвөнхи нь дээш доош хөдлөн шоолмоор санагдана. Хэрвээ төвөнхид нь хуруугаараа дарвал хөдлөх эсэхийг хармаар бодол төрж байв.

Тагшийг хоослонгуутаа аав ханцуйгаараа амсарыг арчих ба ээж дахиад аялгална. Дахиад дахиад ... Сүүг дахин дахин аялгалсаар дөрвөн тагш болно.

Ууж дууссаныхаа дараа аав үүдний саравч руу очиж тамхи татна. Ээж минь надад сүү аягална. Би аавын нөгөөх нүсэр гутлыг углачихсан сүүгээ шуналтайхан уусаар ээжийг болон аавыг ээлжлэн харна. Тэд дув дуугай: аав тамхилсаар, ээж ваараа барин зогссоор. Би ч бас дуугай л уусаар... Гэвч миний хувьд бид бүгдээрээ л ярилцаж байлаа. Хөгжилтэйхэн, сайхан ярилцаж байлаа. Том том нууруудын тухай, тэндээс аавын барьсан том загаснуудын тухай, завиндаа хэрхэн арай чүү татаж гаргаж байсан тухай ярилцаж байлаа. Үдэш бүрэнхий цагаар чулуун дээгүүр дамжин нисдэг ногоо хөлтэй, ногоон хушуутай шувууг аав минь заавал ч үгүй барьж надад авчирч өгөх тухай...
Миний хажуугаар мод чирсэн хүүхэд өнгөрснөөр би гэнэт цочив. Зурагнууд хумхын тоос мэт алга боллоо. Зөвхөн гал тогооны өрөөний ширээн өглөө бүр залрах ороолтоор бүтээсэн өнөөх л ваар л үлдлээ. Яг мөнхийн итгэл, хүлээлтийн илрэл болж үлдлээ.

Цагаа харлаа. Найман цаг гучин минут. Аав ирсэнгүй. Гэвч маргааш гэж бий...

Хөл дор шинэхэн цагаахан цасан ширхэгүүд хөглөрнө. Даарч бээрсэн, магадгүй өөр хүний хөлөөр би цасан дээр гишгилж орхилоо...

Маргааш аав минь заавал ирнэ. Би ч гэсэн адилхан ирнэ. Яагаад гэвэл би ээжтэйгээ адилхан хүлээж сурсан хүн шүү дээ.


*Дуустал уншсан таньд баярлалаа. Орос хэлнээс орчуулах гэж хичээлээ. Алдаа оноог хэлж тус болоорой.

5 comments:

SUNshine said...

сайхан орчуулжээ
мундаг орос хэлтэй юм байна шдэ
аливаа хэлнээс орчуулахад монгол үгийн баялаг л сайтай байхгүй бол хэцүү юм билээ :) миний орчуулсан зүйлс замаасаа зарим үг нь алга болчихдог өөрийнхөө мэддэг үгнүүдээрээ л буулгана да :P
өдрөөс өдөрт сараас сард жилээс жилд бичих маань сайжраад л байгаа кккк

Chandmani said...

Баярлалаа. Их хичээсэн л дээ. Орос хэлээ ашиглахгүй байсаар мартах гэж байна. Тиймээс хуучнаа сэргээх гэж оролдож буйн жишээ нь юмаа. Ярих талаар бол бүр таг болсон байна билээ.

SUNshine said...

гэснээс энэ хажууд байгаа blog list-нд чинь миний устгачихсан бичлэг байгаад байхын хэхэх
би уг нь сүүлийн бичлэгтэйгээ нэгтгээд энэ бичлэгийг устгацын :P

Chandmani said...

auto umaa. shine bichleg oroxoor chini zasagdax bxaa. Bi xarin xend xairtai um bol gej bodood unshix gesen bolkui bna bilee :)

www.1000zahia.com said...

Манай 1000zahia c o m интернет дэлгuuр маань 3 сарын баталгаа бuх бараандаа өгж эхэллээ! Мөн шинэ бараа ирсэн байгаа. DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар, Toshiba -ийн i3 процессортой нөтбuuк 705,000 төг, SONY -ийн i3 processor, 15 inch, 4GB RAM, 500GB Hard -тай нөтбuuк 1,055,000 төг, мөн эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх ягаан, улаан өнгөтэй 14 инч -ийн DELL , i3 процессортой нөтбuuк 766,000 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа. Бuгд зуун хувь оригиналь. Бuгд uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ. 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!