2011-09-18

ЦЭЦЭЭ ГҮН аялагчдын хогийн цэг үү?

Цэцээ гүн хогийн цэг мөн үү? гэж Монголчуудаасаа, ялангуяа Улаанбаатарчуудаас асуумаар санагдаад болдоггүй.

Бид бүхэн хэдэн зуунаар тахиж шүтэж ирсэн уулынхаа ноён оргилоо хогийн цэг болгочихоод тахиж шүтэж буй царайлаад өрөвдөлтэй юм биш үү?

Зөвхөн овооны эргэн тойрны томхон хогуудыг (архи, ундаа, усны сав, салфетка, сүү, чихрийн уут сав, уранхай тор зэргийг налчийлгаж шалчийлгаад) 5 минутанд цэвэрлэхэд 3-н уут дүүрэн болж буй юм даа. Тамхины иш, чүдэнзний гол зэргийг яриад ч юу гэхэв.

Өргөсөн сүүнийхээ уутыг нь ...
Өргөсөн уусан архиныхаа шилийг ...
Ундаалсан усныхаа савыг нь ...
Ариутгаж асаасан Хүж, зул, арц, чүдэнзнийхээ үлдэгдлийг ...
Идсэн уусан цаасан аяга, тавагнуудаа...
Хөлс, шүлсээ арчсан алчуураа...

хумичихаж чадахгүй байж
хэрхэн АРИУССАН, ШҮТСЭН болохын бэ?
Харин ч БУЗАРЛААД, БУЗАР ХУРААГААД, БУРХАН САВДАГАА ГОМДООГООД, БУХИМДУУУЛААД буцаж байгаа юм биш үү.

Бас нэг асуудал нь ХАДАГ байна аа... Хадгийг бидний Монголчууд үйлдвэрлэдэггүй. (Хятадаас авдаг) Хадаг өргөх заншил, ёсыг цэгцлэмээр юм. Хаа саагүй л самбай болсон хэдэн хэлхээ... Надад бол зохиогүй газраа олоогүй хадагнууд самбай хог шиг харагддаг...


Цэцээ гүнээс Манзушир орох зам дагуу хогийг ээ... Ёстой ичмээр.. өрөвдмөөр... уурламаар... Бидний Монголчуудын ухамсар хогтойгоо адилхан байна даа...

Богд Хан уулын Дархан цаазат газар хэмээн том нэр өгчихөөд, бас хариуцсан олон нийтийн болон төрийн өч төчнөөн байгууллагуудтай байж хогондоо дарагдаад, дийлдээд, хогондоо мөргөчихөөд амьдарч байхдаа ичдэггүй юм байх даа...

Цэцээ гүнд хийморио сэргээх гэж гардаг байтал ... хогноос айгаад, хог түүсээр байгаад залхаж байна..
.

Дурын этгээд нь дурын мод чулуугаа аваад дурын өнгийн хадаг даавуугаар ороогоод дурын газраа дурын орой болгонд дурын байдлаар босоо хатгаад дурын нэртэй бөөгнөрсөн овоо цэгйг бүтээхээр замбараагүй нэгэн хогийн цэг уулын оройд буй болно.
Уул усандаа хүндэтгэлтэй хандаж дурынхаа хог, хадаг хаяхыг хориглоно.

УЛААНБААТАРЫНХАА, БОГД УУЛЫНХАА ДОГШИН САВДАГ ХАНГАРЬД ШУВУУНДАА, МАНЗУШИР БУРХАНДАА ХОГОО ӨГЧИХӨӨД, ӨЛГӨЧИХӨӨД, ӨРГӨЧИХӨӨД АЗ ЖАРГАЛ, БУЯН ХУРААНА ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА. Үүрээд аваад гарч болсон юм чинь хураагаад буцаад аваад буучих л даа, Улаанбаатарчуудаа...


No comments: