2011-09-12

Мэнд амур оо...

Ёстой голрох гэж л үүнийг хэлдэг байх даа. Голроод бараг сар болох дөхсөн байна. Бүр цаашлуулаад бодвол голрохыг хэдэн сар бүр жил хийчих шиг боллоо. Аялалын хэдэн зураг оруулж өөрийгөө хуурсан болоод л блогтоо ямарваа нэгэн бичлэг оруулсангүй ээ. Одоо жоохон сэргээдэг ч юм уу даа...

Амьдралынхаа хамгийн зугаатай, бас аялалтай зуныг өнгөөрөөлөө дөө. Үзэх газар олон, явах цаг чөлөөтэй гэсэн шиг л хаа сайгүй л явлаа. Богд ууландаа, Тэрэлж, Түнхэл, Алтай Таван Богд, Хустай, Асралт гээд ихэнхдээ хонуут өнжүүрээр ч их явж дээ. Их ч газар үзлээ. Монгол улсынхаа байгалийн гоо үзэсгэлэнгээр бахархаад баршгүй ээ. Одоо хүйтний буюу өвлийн аялалынхаа тухай бодно оо...

Амьдралынхаа хамгийн залхуу зуныг өнгөрөөлөө. Ажил хийсэн хийгээгүй, бараг л хийгээгүй хоёрын хооронд дэмий гиюүрсээр байгаад өдрийг өнгөрөөсөн байх юм. Орчуулга хийсэн хийгээгүй болж өнгөрөөлөө. Орчуулга ч мань мэтийн бардаг ажил биш юм байна гэдгийг ухаараад л сууж байна.

Амьдралынхаа хамгийн тайван налгар зуныг өнгөрөөлөө. Ажилтай ажилгүй хоёрын хооронд тэгээд зугаалаад, алхаад байгаа хүн хамгийн тайван байлгүй яахав. Бодох санах юмгүй уулын орой, өвсний ширхэгийг хараад л намбайгаад явлаа шүү дээ... Улаанбаатарын шороо, утаа, дуу чимээнээс хол хөдөө нутагтаа алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа хараад налайгаад л явлаа...

Амьдралынхаа хамгийн адал явдалтай зуныг өнгөрөөлөө. Асралт хайрхан, Алтай Таван Богд явна гэж бодолж зүүдэлж байгаагүй аялалуудаа хийлээ.
Үүнээс ч гадна өөр адал явдлууд байна аа (кэлкүй ээ)...

Одоо бодол санаа ажил төрөл, гэр орон хавиар эргэлдэж байна даа... Нас нэгээр нэмэгдсэний дараа тогтвортой болох үе нь ирсэн юм байх даа...

2 comments:

bi said...

surhii bichiishvv

bi said...

oo bas "hamgiin zalhuu zun " saihan heljee