2011-01-25

Залуучууд аа, охид оо! Зөв тохиолдолд өөрийгөө хамгаалж сур, ахмад царайлсан нөхдүүдэд бүү доромжлуул...

Уг нь цагаан сар угтаад цагаан бичлэг бичих бодолтой байгаа боловч байж буй байдлыг бичихгүй бол болохгүй нь...

Хааяадаа "хулгайгаар" машин барьж буй боловч замыын түгжрэлд нь ороод унтаагаараа машин барьж байна... 2 зээрдээрээ жирийгээд машинаас ч хурдан болсон шүү дээ...

Хоёр зээрд болон автобус, микроны байнгын үйлчлүүлэгч болсон би бээр уржигдар 13-р хорооллоос 10-р хороо орох гээд нэг автобусанд суулаа. Тийм ч олон хүнтэй биш...
Автобусны цонх нь цантсан, битүү боловч бараг л хөргөгч аятай хүйтэн, дээр нь хаалга онгойх бүрд хүйтэн салхи хөлнөөс дагз хүртэл илээд л авна... (гэх мэт уянгын халилтай)

Би автобусаар зорчихдоо сандалд суудаггүй юм. Яагаад гэвэл:
1. Нэг их хөгшин биш учраас,
2. Бөгсөн биенээс хайраад байдаг учраас,
3. Босч сууж суудал тавих гэх мэт илүү хөдөлгөөн хийхээс залхүү хүрээд,
4. Босоогоороо зогсож тэвчээрээ шалгаад гэх мэт...

Оршил хэсгийг ингээд зогсоохгүй бол хадуурах гээд байна аа...

Би өвөр дээрээ хүүхэд суулгасан эмэгтэйн хажууд сурсан зангаараа босоо бариул атгаастай зогсоод л...
Автобусны арын хэсэгт захын тэндээс нилээн сайн дулаалсан хувцастай, дунд зэргийн насны эрэгтэй эмэгтэй нийлээд 4-5 хүн суусан юм. Арын суудалд охидууд ганц нэг залуучууд сууж байснаа автобусны буудал дээр залуучууд нь бууж хүн ч цөөрлөө.
Тэгсэн тун удалгүй хүмүүсийн дуу чангараад л, маргалдаад эхэллээ. Над мэтийн маргаан, хашгираанд дургүй хүмүүс, ялангуяа хажууд өвөр дээр суусан хүүхдэд хэцүү байсан байх. Хүү чихээ таглаад толгой өвдөөд байна гэж эрхэлнэ...

Учир нь суудал тавьсан тавиагүй асуудал...
Маргааны нэг тал нь насанд хүрсэн ахмад хүнд суудал тавьж өгсөнгүй гэх бараг л над шиг хөгшин байхын... ядаж байхад нилээн үглэдэг нөхөр таарчихаж...Түүнийг дэмжигч бас бус ахмад настнууд..
Нөгөө талд хоёр охин, түүнийг дэмжигч бас нэг охин...

Ахмадууд охидуудыг ахмадуудыг хүндэлдэггүй, хайр мэдэхгүй, сэтгэлгүй, боловсролгүй, бүүр давраад аав ээжгүй, аав ээж нь ч хуншгүй хулгайчид, улсын хөрөнгө идэгчид, луйварчид, биеэ үнэлэгчид, хөнгөн амьдрагчидаар нь дуудаад бие биенээ онгироон бараг л алга таших нь холгүй. Бидний үед ийм байгаагүй гээд л...

Охидууд нь хэнд суудал тавих тавихгүйгээ мэднэ, хэнээр ч заалгахгүй, доромжлуулахгүй, бүүр уур хүрээд зөрүүдлэн автобусанд аав ээж нь ч суудаггүй гэх мэтээр хариу бариастай... Таны үе тэндээ л байдаг биз гэх мэтээр цэц булаалдана...

Эхлээд ч дуугай л байлаа. Уг нь бол дундуур нь орохоор байсан ч дуугай байлаа...

Хэрвээ миний охин хаа нэгтээ ингээд хаа хамаагүй хүнд ингэж хэлүүлээд явж байвал гэсэн бодол төрөөд...

- Миний бодлоор ахмадууд гэх нөхдүүд буруутай байсан. Ахмад болж царайлан хүүхдүүдийг загнаж, янз бүрээр дуудсан нь буруу байлаа.
- Охидууд өөрсдийгөө өмгөөлснийг зөв гэж бодож байгаа. Тэд өөрсдийгөө өмгөөлөх, хамгаалах чадвартай байгаад нь би баярласан.

Намар нэг удаа East төвд ширээний теннисийг дүү охин хоёртойгоо тоглохоор очоод ийм байдалд орж байснаа сая саналаа. Би охиноо өмөөрөөд тэндхийн "овгор"-той муудаж билээ. Учир нь тус тусынхаа ширээн дээр мөнгөө төлөөд тоглож байтал хаа байсан ширээний нэгэн "ахмад" тоглож байсан охиныг минь бөмбөгөнд гүйгээд ир гэж авдаг байгаа. Цаана нь өчнөөн залуучууд зогсож байтал... Охин ч үгүй гээд шууд авах нь ойлгомжтой. Гэтэл нөгөө ширээний хэд бараг л барьж аваад зодох нь ээ. Охин минь ч хачин царайлчихаад... Би ч аавын үүргээ гүйцэтгэх хэрэгтэй болно биз дээ. Маргаан нилээн ширүүсээд иртэл охин ааваа эндээс явмаар байна гээд бид 2 давхарт байдаг ширээнд шилжиж тоглосон юмдаг...

Би юуг хэлэх гээд байна вэ гэвэл:

Залуучууд аа, охид оо! Өөрийгөө хамгаалж сур, ахмад царайлсан нөхдүүдэд бүү доромжлуул... Бүр болохгүй бол зодолдсон ч яадаг юм... Монголын хууль хувь хүний эрхийг хамгаалдаг, хууль үнэн шударга хэрэгждэг болтол нь өөрсдийгөө хамгаал..
Дорой, доромжлуулдаг байдал хэзээ ч биднийг хөгжилд хүргэхгүй. Хүн бүр тэгш эрхтэй байж шударга ёс тогтоно...

7 comments:

Anonymous said...

Aan,,, ter Chandmani baisiim bii vii...

aminaa said...

zuv zuv.
yer n bl bi ch gsn ohinoo hunii uuduus tsor tsor hiivel hiichihdeg, durgui yumaa shuudhan helchihdeg blj humuujeesei gj husdegiin.
naanadaad l shudarga bus handah zarim neg bagsh nariin uuduus heleh ugee helj surah heregtei.
jishee n SANT surguuliin neg bagsh bn. manai ajliin huuhnii huuhed tend yavdagiin. tgsn huuhdiig n muuhai bichlee gd devtriig n ter chigeer n uraad haytsan bgamdaa. yamar moralgui nuhur ve ter ain?! tuhai hicheeliig l muuhai bichsiin bgaaz, gtl ter huuhdiin urd n saihan tsever tsegtstei bichsen hesgiig hamt uraad haydag n yaj bgan be?! ene n tuhain huuhded hichneen ih stress daramt blj bgaag oilgodoggui l yum bhdaa.
gh jisheenii sonin sonin muuhai tomchuud ih bnaa. tgheer yer n bl uuriinhuu bair suuriig hamgaalj surah l heregtei.

Pearle Deppsu said...

Хөгшин болж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ хөл хүнд бүсгүйд заавал суудал тавьж өгч байх хэрэгтэй юм байна лээ.

Нээх онгирч байгаа ч юм биш, би бараг автобусаар явдаггүй л дээ. Гэхдээ хөл хүнд байхдаа нэг явах шаардлага гарсан юм. Таксидахад арай их мөнгө гарах гээд ккк.

Тэгсэн надад суудал тавьж өгсөн чинь би зөндөө баярласан шдээ хэхэ

www.gegeen.com said...

hahaha, ovloor hol hund esehiig chini hun medeheergui zuzaan gaduur huvtsastai yaviishd.

yer ni bol ingej zogsoh durtai hunuus olshirchuul suuh durtai maniust ashtaiv dee, tanitai tsug 1 bus-nd suuj bmaar yum bndaa

Agiimaa said...

Хүнээр хүнлүүлмээр байвал эхлээд бусдыг хүндлэх хэрэгтэй гэдэг байх аа. Гэхдээ манай залуучууд гайгүй соёлтой ш ээ. Тэгээд ч юм болгонд би л хөгшин гээд дайраад байвал хэцүү ш дээ, миний л лав гөжүүд зан хөдөлнө өө.

Эрдэнэбаатар said...

үнэн үнэн..

Anonymous said...

Arggui soyol irgenshilees zerleg niigemd shiljij ochison hunii ug bainaa.