2011-01-02

Шинэ он -- явган аялал

Шинэ оны анхны өдөр гэр зуураа аав ээж, хүүхдүүд, дүү нартайгаа өнгөрөөлөө. Харин 2нд Богд Хан ууландаа явган аялалаар зугааллаа.

Оюутан ахуйн найз залуу Монгол Хайкинг гээд клубт гишүүнд элсээд тэр тухайгаа ярьж уруу татдаг юм байна. Мань эр намайгаа бодвол амьдралын зөв хэв маягаар амьдардаг нэгэн л дээ. "MongolHiking" клубын гишүүнчлэлийн жилийн хураамж нь 20000 төгрөг, хэрвээ нэг удаа аялалд явах болвол тухайн үедээ 5000 төгрөг төлөөд явдаг юм байна. Оюутан бол хөнгөлөлттэй 10000 төгрөгний гишүүнчлэлийн хураамжтай юм билээ. Клубын тухай бусад мэдээллийг сайтнаас нь олж уншаарай. Бүтэн сайн өдөр бүр явган аялал хийдэг юм билээ.

Өмнө нь миний бие 2003-2004 онуудад 2 удаа Одон орныг судлах төвөөс явган аялалаар Богд Хан уул, Цэцээ гүнд аялан гарч байсан юм байна. Мөн оюутан байхдаа Богд Хан ууланд гарсан түймэр унтраах ажлаар бараг л хөндлөн гулд явсан. Тэгэхээр явган аялалын "туршлага" бага сага байгаа бололтой...

Охин минь аавтайгаа хамт явган аялалаар явсан болно. Анх удаа өвлийн улиралд явган аялалд явж буй нь энэ... хэхэ Охиныг минь харчихаад найз охин чинь уу гэж авдаг байгаа. Аягүй л бол энэ хөгшин ах залуу охин урхидаад л гэж бодсон байхдаа... :)))

Энэ удаагийн явган аялалд 27 орчим хүн аялсан бөгөөд тус клуб шинэ оноо тэмдэглэсэн болно. Богд хан уулын хойд өвөрт орших жуулчны баазын "том" гэрт ерөнхийдөө цуглан 15,30 цагаас аялал цуварч гарсаар эхэлсэн бөгөөд ерөнхийдөө 2 цаг алхаж байж хүрэх цэгтээ очсон. Энэ удаадаа Цэцээ гүн гараагүй. Ер нь эртхэн гараад ширүүхэн явал бЦэцээ гүнд гарах боломжтой. Төлөвлөсөн газартаа 1 цаг орчим шинэ жил тэмдэглээд эргэж 1,30 орчим алхаж бууж байна билээ.

Алхаагүй удсан тул ядарч, хамаг хөлсөө гаргачих шиг л болсон. "Анх" удаа тул туршлага дутсан зүйлс байна билээ. Харин дараа бол бэлтгэлээ сайн хангана аа. Гол нь хотын утаанаас холдон цэвэр агаарт, мөн хөдөлгөөнд оршин үнэн сайхан байлаа.

Дахин энэхүү маршрутаар явган аялал хийх, болж өгвөл бүтэн сайн болгон алхах бодолтой байгаа.

Өнөөдөр бие хөндүүр байгаа ч гэсэн их хөнгөн байна.

Зургийн аппаратаа аваагүй тул зураг байхгүй ээ. Дараа дахин явахдаа аппаратаа авч явна аа. :) Мөн болж өгвөл бас бус хүмүүсийг уруу татна аа.

7 comments:

бж said...

Сайн уу. Нутагтаа хариад, явган аялалд оролцоод сайхан л байгаа юм байна. Зурагтай байсан бол бүр ч сонирхолтой байх байсан даа. Дараа аппаратаа заавал авч яваад зөндөө олон зураг тавиарай.

Гилийн хатан said...

Охиныг минь харчихаад найз охин чинь уу гэж авдаг байгаа

чи тэгвэл их залуухан харагддаг аав юм байна

MayRowan said...

Hey яг миний хайгаад байсан зүйл байна шүү дээ. За агаа дараа хамт явдаг юм шүү холбогдоорой! Дүү нь амралтаа аваад одоо завтай байгаа!

SUNshine said...

За уруу татагдах хүн нэгээр нэмэгдэв .Өнөөдөрхөн бас нэг найзаасаа энэ клубын талаар сонсоод элсэе гэж бодож байлаа.Алхах дуртайг ч хэлэх үү. Бид ч үнэхээр агаарын болон хөдөлгөөний дутагдалд орчихсон л байдын байна. Сая амралтын өдөр цанаар гулгаж ирээд л салхинд цохиулаал нам шүү дэ ккк

Chandmani said...

Бж-д:
Сайн, сайн уу хө? Нутагт янзан бүрийн асуудал буй ч сайхан байна аа. Санаа амар. Дараа явахдаа аппаратаа авч явна аа. Олон дахин явна гэж бодоод эхний удаад аппарата аваагүй, тэгээд ч хүнд өгчихсөн байсан юм л даа.

Гилийн хатан-даа:)
Залуухан харагддаг эсэхдээ биш байх л даа. Охин өндөр болоод тэгж харагдсан байх.

MayRowan-д:
Дараа явахдаа ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ ээ. Бүтэн сайнд явах байх. Харин цагийн хувьд тодорхойгүй.

SUNshine-д:
Уруу татна аа. Блогтоо бичээд зарлачихдаг ч юм уу? Эсвэл утас майлаар бичдэг ч юм уу ямар нэгэн аргаар мэдэгдэнэ ээ. Бүтэн сайнд явна. :)

Chandmani said...

MayRowan-аа холбоо барих майл хаягаө өгнө үү.

Agiimaa said...

Tsetsee gun ruu 2 udaa ayalsan. 2-uuland ni butsahdaa toorson, bas haranhui, suulinhed ni bur boroo orood. Ehnii udaa toorohod GPS gedeg yum meddeggui bailaa.Daraagiin udaa toorohod GPS-nii zai ni suusan bailaa, he he. Shan shuu, dahij neg garah yumsan. Harin ta nar garahdaa hogoo bitgii hayarai. Neeh shan yavj baital hog haragdahaar uur hureed baidiin.:-p