2010-12-11

Эрчүүдээ, s(e)x-ийн тухай s(i)x алдаа

Эрчүүдээ, та бүхэн хүүхнүүдтэй сексдэх тухай бүгдийг нь мэддэг гэж бодож байна уу? Магадгүй хүүхнүүдийн тухай, ялангуяа сексийн тухай уншсан, уншдаг, авдаг мэдээллүүд буруу алдаатай байж болох юм шүү. Иймэрхүү буруу ташаа мэдээлэл ойлголтууд нь cексийн талд алдаа гаргахад хүргэдэг байна.

Cекс алдаа №1: Хүүхнүүдийн хүслийг мэддэг.
Эрчүүд хүүхнүүдтэй харьцаж ирсэн туршлага, бодол дээрээ үндэслэн тухайн хүүхнээ юу хүсч байгааг тааж мэддэг хэмээн боддог байна. Хүүхнүүд болгон адилгүй, хүлэг болгон жороогүй шүү дээ. Хэн нэгэнд таалагдаж, болж бүтэж байсан зүйлс өөр хэн нэгэнд болж бүтнэ гэж бодох нь буруу юм. Үүнийг сексийн төдийгүй харилцааны тал дээр ч бодолцох хэрэгтэй.
Цаад хүүхнүүд дотор чинь хатуу самар шиг, мөн хайлсан тугалга шиг, бас тэг дундуур нь байх гарууд бий шүү.

Cекс алдаа №2: Хүүхнүүдэд хэрэгтэй болгон эр хүнд байдаг.
Зарим хүүхнүүд 3,000 rpm “чичирхийлэлтээс” доош ханамж авч чаддаггүй аж. Хэнбугайн ч хэл болон гар тийм чадлыг чичирхийлэлт (оролдох хүч) гаргаж хүчрэхгүй. Хэрвээ хүүхнүүд вибраторын тусламжтай ханамж авдаг бол эрчүүд тэднийг гажигтай мэтээр боддог байна.
Хэрвээ зөвхөн вибратороос ханамж авдаг бол тэр хүүхэн гажигтайн шинж биш. Вибратор нь эрчүүд та бүхэнд туслагч болохоос таныг орлогч биш юм. Олон хосууд вибраторыг ашигладаг. Та нэг, хоёр зүйл хийж байхад “туслагч” тань өөр зүйл хийж болно шүү дээ.

Cекс алдаа №3: Эрчүүд болон хүүхнүүдийн сексийн таашаал адилхан.
Сексийн таашаалын талаар эрчүүд хүүхнүүд харилцан адилгүй бодолтой байдаг.
Эрчүүд хүүхнүүдийн доодоход нөгөөхөө шургуулчихаад хөдөлж байхдаа маш тааламжтой байдаг ба тэрхүү таашаал нь эмэгтэй хүнд адилхан бус байдгийг ойлгодоггүй.
Ихэнх хүүхнүүдийн нөгөөхийнх нь дотор гаднахаасаа сул мэдрэмтгий. Гүн гүнзгий хийгээд ч таашаал төрүүлэхгүй байх талтай. Хэрвээ уртхан эрхтэнтэй бол хүүхэн чинь яг л гэдэс рүү цохиж байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Гэдсэндээ цохиулахад ямар байдгийг эрчүүд мэдэх байлгүй дээ.

Cекс алдаа №4: Хүүхнүүдийн биеийг мэддэг.
Ихэнх эрчүүд хэлүү гэж юу байдаг, хаанаас олж болохыг мэддэг. Мэддэг олдог гэдэг нь түүнийг ойлгодог гэсэн үг биш юм.
30-аад жилийн өмнөө секс хувьсгал дэгдэж хэлүүний зүйрлэшгүй ач холбогдол тодорсон байна. Гэвч хүүхнүүд “хийлгээд” ханамж авах чадвартай байх итгэл хэвээрээ хадгалагдсаар байна.
Зарим эрчүүд “манай эхнэр хэлүүг нь оролдохгүй бол хийгээд ч ханахгүй юм. Яах вэ, тус болооч ” гэдэг байна. Тэгээд яагаав? Юу болчихоов гэж хариултаар эргэж асуумаар байдаг.
Ихэнх хүүхнүүдэд энэ нь болж бүтэхгүй асуудал.
Эрчүүдэд хэлүүг ямар эмзэг мэдрэмтгий болох, хэрхэн хүрэх тухай мэдээлэл хомс байдаг. Зарим хүүхнүүдэд жаргал, заримд нь мэдрэгдэхгүй, заримд нь өвдөлт өгч ч мэднэ. Зарим нь хэлүүндээ “шууд бус хандалтыг” хүсдэг.
Хүүхн(үүд)ээс энэ тухай асуугаад үз дээ. Тэгээд ойлгомжтой болно.

Cекс алдаа №5: Нойтон бол = Бэлэн
Зарим эрчүүд хүүхнүүд нороогүй, эсвэл чийглэг бус байвал бэлэн бус байна, эсвэл хүсэхгүй байна хэмээн бууж өгдөг байна. Энэ талаар санаа зовсны хэрэггүй ба норсон бол бэлэн гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Үнэндээ яг ч тийм биш юм.
Зарим хүүхнүүд бусдаасаа их нордог, чийгтдэг. Ер нь хүүхнүүдийн нордог чийглэг болох эсэх нь нөгөө биений нь юм ирэх, бүр цаашлуулбал сэтгэл санаа, эм тариатай хүртэл холбоотой.

Cекс алдаа №6: Дуугай байх нь өлзийтэй.
Ихэнх эрчүүд сексдэхдээ дуугай байх нь зүйтэй гэж боддог аж. Хэрвээ та ярьж хэлээд ирэхээр хамтрагч тань юу нь болж бүтэж буй, юу нь болохгүй байгааг таах асуудалтай тулгарна хэмээн боддог.
Хэрвээ Та зөвшөөрч байвал, таньд таашаал өгөхийг хүссэн аливаа хүүхэн заавар зөвлөлгөө сонсохдоо дуртай л байх болно.
Ярьж хэл гэхээр түүний толгойг салтаа руугаа чихэж шаардахыг хэлээгүй юм шүү. Эелдэгээр “энэнд би дуртай” гэж хэлж ярьж байх нь зүйтэй.


мэдээллийг: "6 Sex Mistakes Men Make" (WebMD)

No comments: