2010-11-15

Хөдөө

Миний бие “хөдөө явна, ууланд гарч хийморио сэргээнэ, цэвэр агаагаар амьсгална, амарна” хэмээн мөрөөдсөөр хэдийнээ хэдэн сарын нүүр үзсэн байхын. Санаандгүйгээр, лоозондоод байсан амралтаа хөдөө ажиллахтай хослуулан хэдэн өдрүүдэд амжуулаад ирлээ. Тэр тухайгаа бага сагаар, цувуулан бичихийг зорилоо.

Энэ жил ёстой сайхан налгар намар Photos taken by Chandmaniболж өнгөрлөө. Монголчууд бид Зангад гуайн “Алтан намар” дуугаа уянгалуулсаар, дуулсаар өвлийн сарыг угтлаа даа. Дэлхий дахины дулаарал нь үнэн юм болов уу гэсэн бодол зурсхийнэ. Бага байхдаа аугаа их Октябрийн баяр гэж 11 дүгээр сарын 7-нд аймгийнхаа захиргааны өмнөх талбайд, хоёр машин зэрэгцүүлэн ачаан дээр нь зассан индрийн өмнүүр парадын жагсаалд туг барин, бүрээ, бөмбөр нижигнүүлэн ура хашгиран, тагтаа нисгэн аймгаараа, сургуулиараа, ангиараа даарч хөөрөн, чих хамраа гар хөлөө хөлдөөх шахам алхаж явснаа дурсаж амжив.
Монголын минь онцлог, дэлхий дахинаа бидний брэнд шахуу танил болсон цастай, мөстэй, цан хүүрэг татуулсан хатуу хахир, хүйтэн, салхи, шуургатай өвөл, хавартаа бэлдэн малчин айлууд малынхаа хашаа хороо, саравчаа янзлан битүүлж, хөрзөнгөө хуулж, гэр орноо дулаалан, хаяагаа манаж, өвс тэжээл, түлш түлээгээ бэлтгэн, сүү саалиа базаацгаана. МалPhotos taken by Chandmaniчдын маань өвөлжилтийн бэлтгэлээ сайн хийгдсэн байлаа. Зарим айлууд хэдийнээ өвөлжөөндөө буужээ. Харин хавирган сартай өвлийн эхэн сарын шинийн өдрүүдэд налгар намрын буян, эргэх улирлын хишгийг амжиж хүртэх мэт ихэнх малчид өвөлжөөндөө буугаагүй байв. Малчид цас орохоор өвөлжөөндөө буух бодолтойгоор нуур голдоо ойрхон намаржаандаа илүү гэрээ барин суурьших авай.
Малчидтайгаа “тавтай сайхан өвөлжиж байна уу” гэсэн мэндийн цагаан хадгийг “налгар сайхан намаржиж байна уу” гэх төвшин шаргал хадгаар солин мэндлэж л явлаа. Ингэж явах нь хадаг, мэндийн ёсыг мэддэггүй над шиг хүнд харин ч таатай байлаа. Таних танихгүй ирсэн гийчид, буусан зочдыг цай, сүү өрөм, цагаан идээ, боов боорцог, амтат чихрээр дайлж угтдаг уламжлалт монгол ёсон алдагдаагүй хэвээр.

3 comments:

SUNShine said...

Дулаахан байгаад байгаа нь гое ч юм шиг хирнээ бас аймаар ч юм шиг

bluefire said...

өө, зөндөө сайхан хөдөөгийн сонин дуулгасанд баярлалаа. Энэ зун Богд ууланд гарсныг тооцвол гац л удаа хотоос хамраа цухуйлгасан байна яаанааа...

Unknown said...

Сайн байна уу, би Бүх хайраа гэр бүлдээ гэж пэйжийн админ байна. Өөрийн чинь авсан нэг зургийг би пэйж дээрээ нийтлэл тавихад оруулах гэсэн юм... https://www.facebook.com/photo.php?fbid=576910742381298&set=a.228202497252126.54609.171968509542192&type=1&theater ямар утсаар холбогдож болох вэ? миний утас 99094178