2010-10-21

Хэлээ гаргаад толинд хараад үз....

Та хэлээ гаргаад толинд хараад үз дээ. Өнгө нь улаавтар байна уу? Эсвэл цагаан байна уу? Эсвэл алаг байна уу? Хэрвээ цагаан, шар, эсвэл хардуу, эсвэл алагдуу байвал муухай л амьсгалтай байгаагийн илрэл байх шүү. Тамхи татдаг эрчүүд, хүүхнүүдээ хэлээ гаргаад нэг шинж. Эсвэл үнсэлдэхэсээ өмнө өөрийнхөө амьсгалын нэг шалгаад үзээрэй дээ. Амнаас муухай үнэртэж буй эсэхээ мэдэх хамгийн энгийн арга бол гарынхаа ар талыг хэлээрээ долоогоод түүнийгээ үнэрлээрэй. Мэдээж бусдад мэдэгдэхгүйгээр хийвэл таньд л өлзийтэй байх болно :)


Сүүлийн үед хүн хэл гэдэг эрхтэндээ анхаарал хандуулах нь ихсэж байгаа бөгөөд хэлийг цэвэрлэн, эрүүл байлгах шаардлагатай болж байна.
Бактери нь хэлэн дээр болон амны хөндийд үүсч тогтсоноос болж амны хөндий болон шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн муухай амьсгалын эх үүсвэр болдог. Бид шүдний гадаргуу дээрх бактерүүдийг угаан цэвэрлэж болох авч хэлэн дээрхийг нь цэвэрлэх нь ховор байдаг байна. Ихэнх хүмүүс хэлийг тоодоггүй боловч шүдний адил цэвэрлэж эрүүл байлгах нь маш чухал юм. Хэлээ цэвэрлэснээр, хэлэн дээр тогтсон өнгөрийг цэвэрлэснээр муухай үнэртэй амьсгалын эх үүсвэрүүд болсон аливаа үхмэл эд эс, бактери, хоолны үлдэгдэл зэргийг зайлуулдаг. Муухай (үнэртэй) амьсгал нь амны хөндийн ариун цэврийг сахиагүйгээс болдог. Хэрвээ муухай үнэртэй амьсгаатай байвал хэлээ цэвэрлэснээр түүнээс зайлсхийж болох талтай.

Хэлийг цэвэрлэх арга
Мэдээж хэл цэвэрлэх багаж, зүйлс байх хэрэгтэй. Ихэнх газруудад хэл цэвэрлэхэд зориулагдсан тусгай багажууд байдаг бөгөөд хямдхан байдаг юм. (Манайд байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна.)
Одоогийн зарим шүдний сойзууд нь ар талдаа барзгар хэл цэвэрлэх бололцоотойгоор хийгдсэн байдаг. (Бүүр олдохгүй бол хоолны жижиг халбагаар болгоомжтойгоор, сулхан дараад хусаад үзээрэй.)

•Ер нь бол хэлний гадаргуугаа цэвэрлэхийг хэлж байгаа шүү дээ. Хэлээ цэвэрлэж хусахдаа их чанга дарсны хэрэггүй. Хуссаны дараа цэвэрлэгч багаж дээр тухайлбал сойзны барзгар хэсэгт хусагдаад үлдсэн бактери, бусад үхмэл эд эс зэргийг харж болно.
•Багаж, сойзны ард үлдсэн үлдэгдлийг цэвэрлэн дээрх үйлдлийг давтан хийнэ.
•Дараа нь амаа цэвэр усаар зайлах хэрэгтэй.
•Ер нь бол шүдээ угаахаасаа өмнө хэлэ цэвэрлэвэл зохимжтой.

Шүд угаах болгондоо хэлээ цэвэрлээд сурах хэрэгтэй. Энэ нь их цаг зарцуулаад байх ч үгүй. Мөн тийм хүнд хүчир ажил ч биш.

Хэрвээ та хэлээ, шүдээ тогтмол угааж, цэвэрлэж, чигчилдэг (өмнөх бичлэгийг уншаарай) бол муухай, заваан амьсгалгүй байхаас гадна таны амны хөндий эрүүл байна. Улмаар шүд тань эрүүл байна.


мэдээллийг: http://www.healthcentre.org.uk/

4 comments:

Soronzon said...

Сайн уу анд минь.
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд энд огт уулзалдаагүй юм байна шүү, нээрээ.
Сүүлийн хэдэн бичлэгүүдийг тань нөхөж уншлаа. Сонирхолтой юм байнаа.

Монголын хуучин цагийн лам нар бараг бүгд хэлний хусууртай /тэр нь голцуу хулс модоор хийсэн/ байсан гэж сонссон юм байна. Тэгэхлээр амны ариун цэврийг сайн л сахидаг ламбугай нар байж дээ, одоо бодоход.

Бас Хүрээний ганган шаавай хүүхнүүдийн хэрэглэдэг байсан "таван саваагүй" гээчийн нэг нь шүдний чигчлүүр байсан байх шүү,хө.

Жич: Миний өөрийн ажиглалтаар бол,
зүрх өвдөхөд хэл сонин өнгөтэй болдог юм билээ шүү...

www.gegeen.com said...

BTW: Giliin hatan amiltsan baile shw. FYI.

naad bakteriin asuudal idej uuhaas uu, hodood dotor erthnii dogoldoloos uu geed zov onoshilj chadval asuudal bolgohgui bolgoj boldog boltoim shig bgaan shw.

Damdaa said...

Huuye, yum aa bicheech ee, yagaad "ajilaa" hiihgui zugeer yabaad baigaa yum,kkk.

Chandmani said...

պ人㺺ð ÿâæ áàéãààä èðëýý. Óäàõã¿é áè÷èõ áàéõàà.