2010-07-27

Хуулиндаа юу эсвэл хүндээ байна уу?

Уг нь ийм зүйл бичмээргүй санагдах боловч бичиж байж санаа амрах тул...

Зүүн 4н замын баруун хойно байрлах Миний дэлгүүрийн салбарт бууз авахаар ороод кассын тэнд дугаарлан зогслоо л доо. Өмнө минь 15 орчим насны нэгэн цэвэрхэн охин зогсож байсан бөгөөд тэрээр кассний охиноос "Mild Seven"(майлд севен) байгаа юу гэж асуулаа. Гэтэл кассны хажууд зогсож байсан хамгаалагч, эсвэл менежер нь үл мэдэгдэх залуу хөндлөнгөөс нь оролцон "манайд ориг нь байгаа" гээд хариулж байхын... 2000н төгрөгнийх гэнэ. Хараад байсан насанд хүрээгүй хүүхэд тамхи авах гээд байдаг... Чи 18н настай юу гэж асуутал үгүй гэлээ. Нөгөө худалдах гэж буй залууд хандан чи насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарах гэж байна гэтэл охин цаанаас нь "ах минь намайг явуулсан" гэхийн, мөн "худалдагч-хамгаалалч" залуу "хүн л явуулсан байна" гээд шууд хүссэн барааг нь олгохоор болж би ч энд тэнд хэрэгт оролцож явахаа болий доо, хэлээд ч нэмэр алга гэсэн бодолтойгоор дэлгүүрийг орхин гарлаа.

Монгол улсад мөрдөгдөж буй хууль болон холбогдох бусад дүрэм журмаар бол 18н нас хүрээгүй бол архи, тамхи худалдах, худалдан авахыг, мөн ширхэглэн зарахыг хориглосон байдаг шиг санагдах юм. Хэрвээ худалдсан тохиолдолд буруутан байгууллага болон үйлчлэгчид ямар хариуцлага оноогддог билээ түүнийг нь улам чангатгаад өгөөсэй гэж бодогдов.

8 comments:

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Монголд хууль хэрэгждэггүй. Амьдрахад аймаар хэцүү гэж ярьж гоншигонодог хүмүүс өөрсдөө Хуулиа биелүүлэх сэтгэл хумсын чинээ ч байдаггүй.Тэгсэн атлаа бусдыгаа муулж хийсэн зүйл хийхээр санаачилсан бүхнийг нь унтрааж урмыг нь хугалахдаа гайхалтай чадмаг.

Гилийн хатан said...

гэхдээ л бид хэлж байхад илүүдэхгүй гэж боддог. Тухайн үедээ шартай омогтой хүмүүс уурлаад хүлээж авахгүй байгаа ч хүн юм чинь дараа нь бодож ухаардаг байх гэж горьддог, ядаж тал хувь. Би өөрөө оюутнуудад байнга хэлж үглэж байдаг, тэд хэлээд байхаар ойлгоод засраад байдаг юм. Хичээлээ заахаас гадна хүмүүжүүлэх гэж бас цаг зарцуулнаа, бидний хойч үе юм чинь

Agiimaa said...

Бүгдтэй нь санал нэг байна. Монголд хууль хэрэгждэггүй, монголын хууль 3 хоног гэх мэт зүйлийг аль болох бага ярьж, бага хэлж байвал зүгээр байх даа. Тэгэж ярьж, хэлэх тусам хүмүүс тэр хэмжээгээр тийм байдаг гэж ойлгох болно. Аливаа хууль, дүрмийг шүүмжилж, алдаа дутагдлыг нь хэлэх нь чухал боловч бас түүний ач холбогдлыг бусдад ойлгуулж байх нь түүнээс дутахгүй чухал ач холбогдолтой л гэж бодож байна.

Anonymous said...

Энэ сэдэвтэй хамааралгүй сэтгэгдэл үлдээчий:) news.mn дээр өөрийн чинь Яавал дээр вэ бичлэгийг тавьсныг үзээд 2009-1-4 хүртэлх бараг бүх бичлэгийг чинь уншчлаа. Хүмүүст хэрэгтэй бичлэгүүд байнаа, ямар ч байсан надад тус болно гэж найдаж байна.Тэгээд баярлалаа гэж хэлий гэж бодлоо.Амжилт хүсий ихийг бичээрэй;)

Chandmani said...

Олхонууд Д.Лхагвасүрэнд:
Таньтай санал нэг байна. Нийгмийн болон иргэн болгоны ухамсар дээшилж байж л хууль хэрэгждэг болох байхаа.

Гилийн хатанд:
Хэлж сануулж байж л засч залруулах байх гэж боддогийн. Гэвч монголчууд хүний үг сонсохдоо, авахдаа маш муу юмаа. Гадаад үзэмж, албан тушаал, нэр хүндээр бие биендээ үнэлэлт дүгнэлт өгдөг нь бидний хөгжилд ихээхэн садаа болж буй байх. Багш хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг маш чухал байх.

Agiimaaдаа:
Чи зөв бичсэн байна. Монголын хууль 3 хоног биш Монголын хууль ЗУУН ЖИЛ болох болтугай.

Anonymous-д...
Тэрхүү бичлэгийг мартсан байсан байна. Таны сэтгэгдлийг уншаад дурсамж, бичлэгүүдээ эргэн уншлаа. Их цаг орж байна шүү. Тэвчээртэйгээр цаг заваа гарган уншсанд баярлалаа. Блогт анх бичиж эхэлсний 4н жилийн ой удахгүй болох юм байна ш дээ.

bluefire said...

Bichkegchini news.mn deer tavigdsand bayar hurgeye ;>

Chandmani said...

Aan.. Ter bichleg tend tavigdsanyg medeegui bsan umaa. Tegsen l um bxdaa gej bodov.

Pearle Deppsu said...

Өө ирчихээ юу даа. Тэгвэл нэг уулзалдах юмсан эртний танил болоокчин ахтайгаа хэхэ