2010-07-25

Мэнд амар уу?

Блогтоо оролгүй нэг мэдсэн бүхэл бүтэн нэг сар болох гэж байна. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хөл бөмбөг, нэг мэдэхэд л наадам, нэг мэдэхэд л их хурд, нэг л мэдэхэд намар болох гэж байхын....

Хийх ажил их буй ч угийн амгалан зангаараа гэр зуураа ээж аавтайгаа л, өөрийн болон дүү нарын хүүхдүүдийг хараад бээбиситинг хийж энэхүү зуныг өнгөрөөж байна даа. Амгалан байх нь зөв ч юм уу, буруу юм ч юм уу бшш мэд ээ. Яахав тэгж байгаад болох байхаа гэж өөртөө итгэж сууна.

Хөл бөмбөг гэснээс Өмнөд америкийн багууд үнэнхүү азгүй юм аа. Тэндээс 4н баг шилдэг 8д үлдчихээд тэгээд бараг бүгд л хожигдчих юмаа. Хөл бөмбөгөөр амьсгалсан зун болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байхаа гэж бодож байна. Сүүлийн арваад жилд дүү нартайгаа хамт явж юм үзэж байгаагүйгээ энэ жил залруулан наран мандтал хөл бөмбөг хамтдаа үзэж сэтгэлийнхээ цангааг гаргалаа. Их дэлгүүрийн өмнөх талбайн том д элгэцэнд түмэн олонтойгоо нийлээд хал бөмбөгийн сүүлийн 2 тоглолтыг үзэж сонирхлоо. Сайхан байсаан...

Наадам... Ардын хувьсгаалын ойн их баяр наадмын уур амьсгал сайхан байлаа. Бөхийн барилдааныг ТВ-ээр үзэж сонирхлоо.
Халуун нарнаас халширч цэнгэлдэхээ тойрч хуушуур аваагүй боловч хийморийн соёолон, бяцхан тогдгор дааганыхаа уралдааныг нүдээрээ, зүрхээрээ догдлон үзэж сонирхлоо.
Айрагдаж, боодогдож амжаагүй л байна. Ингэж байгаад тэдгээрийг гүйцээнэ ээ...

Их хурдыг үзэж сонирхох төлөвлөгөөтэй байсан боловч бас л их халуун өдөр таарч ТВ-ийн цэнхэр дэлгэцнээсээ үзэж сонирхлоо. Мөн ч сайхан уралдаан болсон. Их насны морьдын уралдааныг нүдэндээ нулимстай үзлээ. Айргийн 5д орохоор давхиж явсан 2ч хурдан хүлэг барианы зурхайн өмнө хэдхэн метрт хэд хэдэн морьдод баригдахыг хараад унасан хүүхдүүдийг нь өрөвдөж билээ. Азгүй гэхэд хаашаа ч юм. Сайхан уралдаан болсон ч нэг зүйл сэтгэлд хүрсэнгүй. Азарганы уралдаан дээр дагаж давхих машин тэрэг бага байсан боловч их насны морьдын уралдаанд эхний 7н морьдыг бараг 10 гаран жийп дагаж улаан тоос татуулан уралдсан билээ.

1 comment:

Anonymous said...

Энэ жилийн наадам ч сайхан болсон шүү...
Айрагдаж боодогдохдоо хэлээрэй, хамт явнаа, хэрэв авч явахгүй амжихгүй бол захина шүү за