2010-04-22

Ард түмний итгэлийн тухай...

Нетэд орохгүй байх тусмаа блогноосоо хөндийрөх шинжтэй. Гэвч ажилгүй ч гэсэн зав гаргаад мэдээллийн чанартай зүйл орууллаа :)


Монголд ганцхан улс төрбужигнаад ч, бишээ бужигнуулаад ч байгаа юм биш ээ. Эдийн засгийн байдлаасаа болоод Америкт хүртэл бас бужигнаантай л байна. Саяхны нэгэн судалгаагаар Америкийн 10 иргэний 8 нь буюу 80 орчим хувь нь улсынхаа төр баригчид, засаглалдаа итгэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Улс оронд тулгарсан асуудлыг зохицуулахад засаг төр нь чадал тэнхээ нь хүрэх талаар судалгаанд оролцсон иргэдийн 22 хувь нь ерөнхийдөө болон зарим талаар итгэдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Ер нь бол төр засагтаа итгэх тухай судалгаанд иргэд 50-аас дээш хувийн итгэл өгдөггүй байна л даа. Гэвч энэ удаад бүр 80 орчим болчихсон бөгөөд үүнд хэн буруутай болох талаар, засаг төр ээлжлэн барьсан Америкийн 2 намуудын хэн нь буруутан болох талаар маргалдаж эхлээд байна. Одоогийнх нь өмнөх өө, өмнөх нь одоогийнхийгоо буруутгаад... Чоно борооноор гэгчээр гурав дахь хүчнүүд энэхүү маргалдаанд ашиг хонжоо олж дараагийн сонгуульд ялах магадлал өндөо болж байна. Яг л манайхтай адилхан байгаа биз... Ерөнхийдөө ард түмэн засаглал, төрийн том давхарласан нүсэр системийг хүсдэггүй бөгөөд үргэлж тэр талаар гомдоллож байдаг байна...

1 comment:

Agiimaa said...

Immerhuu asuudaltai holbogdood David Peter Bergland "Libertarianism in One Lesson"-iig unshval ih zugeer sanagdsan. Mongol hel deer orchuulagdsan bgaa.