2010-01-22

Ухаарал хайрласан нэгэн нулимс...

Бичилгүй удчихаж... Өө тийм, өмнөх бичлэгтээ бичсэн охиныхоо хүслийг "ажлын" өглөө "эртлэн" (бүтэн сайн тул 10н цагт босоод) 4н цагт багтаан бүрэн бүтэн хийсэн шүү. Угаалга 2 цаг, бусад нь 2 цаг... Нийлээд 4н цагт багтаан охиныхоо хийгээрэй гэж хүссэн болгоныг биелүүлсэн...

Охиноо дагуулан сардаа бараг 3-4н удаа ордог Red Lobster ресторандаа ороод охиндоо "гэнэтийн" бэлэг барьсан. Охиндоо "гэнэтийн" бэлгээ гардуултал охин нээж үзээд уйлчихсан... Би уйлна гэж бодоогүй л дээ... Миний ч гэсэн сэтгэл хөдөлсөн... Америкт хэдэн жил байхдаа (бараг амьдралдаа, ер нь бодоод байсан гомдоож л уйлуулж байсан байх даа, тэгж бодохоор харамсмаар юм) охиноо "уйлтал" бэлэг түүнд авч байгаагүй юм байна... Их үнэтэй эд зүйл биш ээ... Зүгээр л "дурсаж яваарай" гэсэн утгатай дурсгалын зүйл... Уг нь сарнай цэцэг авч хамт өгөх гэж байсан чадаагүй, уг нь бие засах нэрийдлээр охиндоо хэлж гараад хажуу хавийн дэлгүүр хэсээд олдоогүй юм. Тэгээд охиноо хүлээлгэх хэрэггүй, дээр нь бие засах нь тийм урт хугацаа биш тул байгаагаа л машинаасаа аваад охиндоо гардуулсан даа...

Хатуухан юм шиг боловч эмзэгхэн сэтгэлтэй охинтой гэдгээ сая л мэддэг байгаа... Тиймээс ч аав болсон надад ухаарал хайрласан охины минь нулимс...

Ээж нь хажууд нь байсан ч болоосой гэж бодох үе гарах л юм. Нэгэнт хамтдаа биш хойно би өөрөө л "бүтэн" гэр бүлийг төлөөлөхөөс...

4 comments:

. said...

mundag aav shuu,

serya said...

yu belgend ogson bol gedegni sonin baina......!kk ih bayrljdee

Chandmani said...

http://www.thingsremembered.com/ -ээс бэлэг авч өгсөн... Дээр нь бичүүлээд...

serya said...

Iishee orj boldgguiee ymar ch baisan gogo beleg awch ogch bayrluulsan baihaa hertsvv ohinoo ...