2010-01-17

Тоос соруулах ажилтай...

Том охиндоо дурсамж болгоод энэхүү бичлэгийг бичлээ. (Дандаа л охин, охин гээд нээг сайн аав шиг л байгаа биз тиймээ... Сайн аавдаа биш байх л даа. Сайн аав байхыг хичээж явдагт минь байгаа байх :)

2010 он гарчихлаа. Өмнөх жилийн 11-н сард бараг л нэг өдөр шахуу шийдсэн шийдвэрийн үр дүнг өнгөрсөн Баасан гаригт хүртэв. Хүртэв гэж байгаагийн учир нь надаас бараг шалтгаалахгүй байсантай холбоотой юм л даа. Охин минь ойлгох байх (хэхэ хэзээ ч юм аавынхаа бичсэнийг уншаад). Их олон хүн мэдэхгүй ээ...

Их чухал өдөр байлаа. Охин минь намайг ямаршуухан бодол, сэтгэлтэй байгааг минь ойлгохгүй л байгаа байх. Их баяртай байгаа...

Охин минь амжилт гаргасан тул би хүссэнийг нь биелүүлэх үүрэгтэй болов оо хө. Охин минь ч аав биелүүлэх байх гээд бодоод байгаа юм. Тэгсэн охин минь "эрхлээд" амжилтынхаа хариуд юуг хүссэнийг бичвэл их инээдтэй болох байх. Надад жижигхэн ягаан цаас өглөө. Би уг нь охин минь ийм ч юм, тийм ч юм авна, тэгнэ ингэнэ гэх байх гэж бодож байсан юм.... хэхэ үнэтэй зүйл бол яана даа л гэж бодож байсныг минь яана хэхэхэ...

Тэгсэн энэхүү блог бичиж байгаа бүүтэр :)-ийн дэлгэцэн дээр нэгэн ягаан цаас наачихаж... "Заавал хийх ёстой ажлууд" гэсэн гарчигтай хаалтан дотор "өглөө" намайг сэрэхээс өмнө хийхийг даалгаад бүгдийг нь англиар бичээд өгчихөж... Юу хийх ёстой юм бол гэтэл:
-00-ийн өрөө цэвэрлээрэй
-Гал тогоог цэвэрлэх (шалыг багтаан)
-Тоос шороо
-Хивсний тоос соруулах
-Угаалга (хувцасны) хийх
тэгээд ... "Аймаар" зүйлүүд "нэхсэн" байгаа биз...
Сониноос "чинжүүтэй" бичлэгт байхаа ажил үүргийн хуваарилалтыг сольж үзэх тухай бичсэн тул өөрийнхөө амьдралд "хэрэгжүүлэн" охины дурьдсан ажлуудыг хийхээр боллоо. Тэгэхээр хэхэ ядрахгүйн тулд сайн амарч унтах хэрэгтэй тул эртхэн шиг унтах хэрэгтэй болох нь... Тиймээс блогоо удаан бичиж болохгүй нь... Охины "үүрэг даалгавар/хүсэл" байгаа тул би ингээд өндөрлөв...

Өглөө босоод гялалзуулчихна аа... Хамгийн чадах зүйлийг минь хүсчихэж... Багаасаа энэ байтугай ажлуудыг хэхэ 1 цагт багтаагаад хийчихдэг байснаа саналаа...

Охиндоо хайртай & I'm very proud of her... Өө мартсанаас намайг дууриасан бол арай царайлаг байх байсан юм хэхэ...

5 comments:

Agiimaa said...

Бүгдийг нь амжуулж чадаа юу

БЭ said...

super dady

Chandmani said...

амжуулсаан... хэхэ супермен шиг л...

бичсэн зурвасынх нь зургийг нь баримт болгоод оруулчихлаа..

Agiimaa said...

mundag yum aa

chris said...

ha ha hoorhon yum be yasan :-)