2009-12-23

Охин минь надтай бүжиглэх байх аа...

Сонин ч гэмээр, тэнэг бодол төрдөг байгаа.

Охин минь 17-той болчихоод одоо уух идэхийг минь заримдаа хориглоод хэцүү байдалд байна л даа. :) Би ч тоглоом шоглоомоор миний охин аймаар авгай болох нь ээ гээд шоглоод л...

Магадгүй хэдэн жилийн дараа охин минь хурим хийгээд нэгэн ханхүүтэй гэрлэхэд "Dance with my father again" дуунд охинтойгоо бүжиглэнэ гэж бодож байгаа. Тэр үед би ямаршуухан байдалтай байхаа мэдэхгүй ч... ямар ч байсан хамаагүй охинтойгоо бүжиглэнэ ээ... Мөн надад ганган торгон дээл, ханагар алтан бүс хэрэггүй ээ... Зөвхөн өөртөө зохицсон хувцсаа өмсөөд охиноо бүжгэнд уриад бүжиглэнэ ээ...Өчигдөр охин минь надад зориулаад сорочкин цамц авч өгөх гээд зүтгээд л... Аав нь татгалзсан болохоос биш охин минь тэдгээр Calvin Klein цамцуудыг үнэ хайрлахгүй авч өгөх гэж байсан байх.. Аав нь цагтаа тэрхүү цамцуудыг авч өмсөх чадал байхгүй ч өөрөө өөрийгөө аваад явдаг байж билээ. Өдөр бүр шөнө болгон цамцаа угаан өглөө болгон индүүддэг байснаа санахаар уур ч хүрэх шиг...
Ямар ч байсан охин минь аавыгаа хэзээ ч урьсан надаас буюу ааваасаа ичилгүй бүжиглэнэ байх гэж найдаж байна...
Ер нь охин минь намайг авч яваад л байх шиг байна. Би өөртөө ямар нэгэн хувцас авах болохоор охин тусалж дэмжиж, зааж залруулж хэхэх.. Нэг удаа өмд авч өмсөх гэсэн "Та зүгээр л буцаагаад тавьчих" гэдэг байгаа. Тэгсэн тэр нь залуу моод байжээ.. :)Хөгширснөө мэдэрсээн.. :)

Бид 2 чинь бас онигоотой амьдардаг юм шүү дээ... Миний болон охины онигоонууд дуусахгүй ээ...

Хэзээ ч охинтойгоо бүжиглэсэндээ баяртай байх болноо. Одоо ингэж бичиж байгаа юм чинь цаг нь тулахаар яах бол гэж айж байна...

6 comments:

Agiimaa said...

Атаархчихлаа чамд, над байдаггүй зүйл чамд байдаг юм байна.

. said...

ачийг нь хариулж байгаа юм байна даа, ;>

Agiimaa said...

Би гэхдээ муухай сэтгэлээр атаархаагүй шүү, зүгээр л сайхан юмоо л гэж бодсын

Anonymous said...

zaaval bujigleh heregtei.bi bas ataarhaj bn.:)

SUNshine said...

_Π____
/_____/ \
| 田田|門|
A Happy New Year !

Бүсгүй said...

Аз жаргал, эрүүл энх, амжилт, сайн сайхныг хүсье. Шинэ оны мэнд!!!