2009-12-16

Нуруу...

http://www.necksolutions.com/back-posture.html Надад анагаахын ухааны ойлголт бараг байхгүй. Ихэвчлэн Монгол аргаараа, сонссоноороо үздэг нэгэн... Тархи толгой өвдвөл цетрамон (гэдэг байх), халуурвал аналигин (гэдэг байх) уудаг гэдгийг бага зэрэг гадарладаг. Хоолой өвдвөл содтой усаар зайлдаг, ханиад хүрвэл халуун "битүү" шөл, эсюэл аарц уудаг гэх мэт... Тэгэхээр миний ямар ойлголттой явдгийг минь ойлгох байлгүй дээ.

Энэ удаадаа нурууны тухай бичээд үзэх үү. Миний нуруу хааяадаа өвдөөд бүр хөдөлгөөнгүй болдог үе бий. Голдуу хэт хүйтэн, эсвэл хэт дулаахан үед ихэвчлэн тохиолддог эд л дээ. Тэгсэн нэг номноос (ainmated picture: http://www.necksolutions.com/back-posture.html) цаг агаарын байдал, халуун хүйтний цочрол нь нуруунд нөлөөлдөг болохыг ойлгодог байгаа. Манайхан "нуруундаа салхи авахуулах" гэдэг ч билүү...

Бас миний аавын ч гэсэн нуруу нь өвдөөд зовоодог байсныг саналаа. Түүнчлэн бус хүмүүсийн нуруу өвддөг болохоор нурууг эмчлэх аргыг бичих нь зүйтэй болов уу гэж бодсон юм.

Нурууны зөөлөн эд, мэдрэлийн судсууд, яс гэх мэт зүйлийн тухай "нарийн" мэдэхгүй тул бүдүүн хараар ойлгуулахыг хичээлээ. Уг нь бол Human body үзэсгэлэнг охинтойгоо хамт үзсэнээр өөрийнхөө "бүтцийг" бага ч атугай ойлгодог болж билээ... Дээр нь хэдэн жилийн өмнө нэг удаа нуруугаар өвдөөд тэсэлгүй эндхийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэхэд үзүүлэн дээр танилцуулга хийж байсан юм байна...

За ингээд урт оршил хэсгээ орхих уу даа... Бүхэл бүтэн номноос хэрэгтэй хэсгүүдийг нь түүвэрчлэн өөрийнхөөрөө монголчлон орууллаа. (нэг мэдсэн аймаар урт оршилтой хэхэ)

Эхлээд хэрхэн зөв зогсох хэрэгтэй вэ гэдгийг зургаар харуулна аа:
photo: http://www.fitness-programs-for-life.com/improve_your_posture_standing_posture.html

Заримдаа охиноо зөв зогсож сураач гээд л үглэдэг юм. Би ч өөрөө бас аятайхан зөв зогсчиж чадах нэгэн биш л дээ. Гэхдээ аль болохоор зөв зогсож байхыг хичээдэг. Бөгтийчихээд эсвэл оцойчихоод байхыг энэ зурагт буруу гэсэн байгаа биз. Том бөгс, бөндгөр цээжтэй болох гэж хичээсний хэрэггүй. Нуруу цэх гэдэг дээ бид нар... (тухайн номны зураг нетэд байхгүй тул нэтээс хайгаад "дурын" зураг оруулсан болно)

Харин хэрхэн зөв суух вэ гэвэл:


За тэгээд зөв суухад таарсан зөв сандал, ширээ хэрэгтэй. Ялангуяа "суудаг" ажилтай хүмүүст. Ямарваа нэгэн зогсолт, эсвэл байрлалыг хэт удаанаар хадгалах нь бие махбодид муу нөлөө үзүүлдэг байна. Тийм ч учраас биднийг бага байхад хичээлийн их завсарлагаанаар биеийн тамирын дасгалын цаг зориуд гарган цагаан хоолойны дуунд өглөөний өдрийн дасгал хийж байсан болов уу. Ангиараа коридорт гарчихаад жагсан, эсвэл сургуулийнхөө өмнө гадаа талбайд эгнээ эгнээгээр жагсан дасгал хийдэг байж билээ. Заримдаа ч ядаргаатай юм шиг байсан даа. (ингэхэд одоо тэгдэг хэвээрээ юу? хэхэ хадуурах гэж байна)
Хэт удаан суух нь нуруунд хортой. Ер нь сандал ширээ ямар байвал зүйтэй вэ гэвэл: Таны сандал ямар байх ёстой вэ гэвэл та сууж байх үед таны хөлийн тавхай шаланд бүхлээрээ (бүтнээрээ) хүрч байх буюу бүтэн улаараа гишгих ёстой. Таны гуя сандал дээр ямар ч даралтгүй байх ёстой, нөгөө талаар сандлаас хөндий байх ёсгүй. Сандлын гарын тавиур нь мөрөө өргөх, эсвэл сунгах байдлаар зохицуулалгүй байх хэрэгтэй. Гараа тавиур дээрээ тавиад үз дээ. Таны мөр "сул" байхаар тааруулах хэрэгтэй. Таны суугаа ширээ тань өндөр намаараа зохицсон байх хэрэгтэй байна. Бөхийх эсвэл хэт гэдийх байдалтай байж болохгүй нь... Бас сандал дээрээ суухад таны "гэдэс" ширээнд өнгөцхөн хүрч байхаар тааруулах нь зүйтэй байдаг байна. Тэгж чадвал зөв суулт болдог байна л даа. Гэхдээ тавилгаас бас хамаараад байдаг бололтой. Тавилгыг хүний нуруунд "зохицуулан" хийх талаар одоо хүртэл "дутагдал" байсаар байгаа юм байна...


Энэ удаадаа ингээд дуусгий даа. Дараа үргэлжлүүлье.

picture: http://www.necksolutions.com/

4 comments:

Agiimaa said...

Мэдмээр юм байна даа. Ер нь нуруу өвдөхөд уламжлалт эмчилгээ зүгээр юм байна лээ ш дээ. Миний нуруу өвдөөд байдын, тэгээд саяхан эмнэлэгт үзүүлээд цэгэн массаж хийлгэж, бигнүүр тавиулж, төөнүүр хийлгээд өвдөхөө болисон. Гэхдээ төөнүүрийг хамаагүй хийж болдоггүй гэсэн шүү.

A.Амарсайхан said...

дунд талынх нь арай тачаангуй зогсолт юм уу даа

Chandmani said...

Агиймаадаа:
хэрхэн "эмчлэх" талаар дараа нь бичих болно оо.

Амраадаа:
хэхэ дандаа л тачаангуй талаас нь бодож байхын... :))))

Agiimaa said...

За