2009-11-11

Бүгдэд баярлалаа....

Харийн нутагт байхад "хань" болж байсан бүгдэд баярлалаа... Бүгдэд баярлалаа... Хийсвэр сэтгэхүйд хүртэл баярлалаа...Холыг ойртуулсан, ойрыг учруулсан хорвоод баярлалаа...

Ганцаардлын далайд сэлж байхад минь харьцаж, ханьсаж, найзалж, уулзаж, учирч байсан бүгдэд баярлалаа.. Тэр тусмаа энэ блогийн ачаар би өөрөө ханьсан жаргаж байсан... Сэтгэгдлээ бичсэн болгонд баярлалаа... Намайг өчүүхэн ч атугай ганцаардуулаагүй шүү...

Найз нартаа баярлалаа. Гадаадад байхад ганц монголд олон монгол найз нөхөд байхгүй нь ойлгомжтой. Миний найз нөхөд болсон анд найз нартаа баярлалаа... Инээж инээмсэглэж байсан болгон минь миний амьдралын нэг л үе... Хэн нэгэнд миний инээмсэглэл үлдсэн байхаа гэж найдаж байна...

Ингэж бичих нь зүйтэй болов уу гэж бодлоо. Дурлуулсан, дурласан явдал ч үүнд орох байх. Уулзсан, учирсан явдлууд ч үүнд орох байх. Найзалж нөхөрлөсөн байдал минь ч үүнд багтана... Ямартаа ч хүн байхыг хүссэн юм шүү... Хүн хүндээ эр хүн шиг байхыг....

Сайн найз байж чадаагүйг минь уучлаарай. Бас сайхан залуу (хөгшин) байж чадаагүйг минь уучлаарай.

Хэн нэгэнд буруу хэрэг хийсэн бол уучлаарай. Хэн нэгэнд бодол санаа өгсөн бол бас
уучлаарай. Хүний нутагт өнгөрсөн амьдралын 5-н жилд юуг эс тохиохыг хэлээд яахав...

Анх энэ блогийг 2006 онд эхэлж байж... Одоо 2009 он...Бараг 2010н он... Тэр болтол бичих байх.... Өдөр болгон шахуу бичиж байж... Хэрэгтэй хэрэггүй өчнөөн зүйл эрээчиж... Бусдад хэрэгтэй байсан бол өөртөө баярлана... Хэрэггүй бол өөртөө баярлад л өнгөрнө...Миний амьдралын хэдэн жилийн түүх болон үлдэх болой...Би завгүй бичиж байсандаа өөртөө баяртай байгаа... Амьдралаа хадгалж үлдсэндсээ баяртай байна... Цаашид болвол хадгална аа...

9 comments:

gegeen said...

molodets. er hunii shinj unertej bn shoo. gokshin ni bas 5 jil garui gadaadad baijiigaad mgldoo irtsen saihan bn doo. ireed zav garval uulzaarai. blogoor chini heseh durtai shw.

Chandmani said...

олон хүнтэй уулзах өртэй болсон байгаа... Гэвч чамтай, таньтай уулзах байхаа гэж өөртө бодож байгаа. Ямарч тохиодолд намайг байгаагаар минь хүлээж аваарай..

Chandmani said...

Өөрийгөө янзан бүрийн дүрд хувилгаагүй шүү. Тиймээс шууд бичихээр буруугаар бүү ойлгоорой.

A.Амарсайхан said...

Удаж шүү

Chandmani said...

Их удсаан... Би өөртөө гайхаад байгаа... Яаж тэссэн юм болоо гээд гайхаад байгаа.. Удахгүй Монголдоо очино оо... Би өөрөө бүр тэсэн ядан хүлээгээд бараг галзуурах гэж байна....

Anonymous said...

...нэг л мэдэхэд өнгөрсөн байгаа хугацааг эргээд бодоход л урт юм шиг санагдаж байгаа, тиймээс удахгүй бас нэг л мэдэхэд хүрээд ирсэн байх өдрийг хүлээж яаарч өөрийгөө галзууруулах хэрэг юун айн. Тайван байж байгаад ирээрэй, би ч бас уулзах хүний чинь жагсаалтанд нэрээ өгий.

итгэл нь байнөө said...

удахгүй ирэх юм биз дээ, сайхан хэрэг. уулзах өрөө барагдуулах гэж нэлээд юм болох нь дээ, би нэмэгдэхгүй л байхаас доо, тэгж л тус болъё гээлүү, хэхэ.

Pearle Deppsu said...

өө комооон

хүрээд ирэээ

Chandmani said...

:)