2009-11-06

Тушаал дэвших аргууд (Гэгээнээс зөрүүдлэв)

1. Үргэлж үнэнч байхыг хичээ...
Ер нь бол хэзээд үнэнч бай. Болохгүй бол худал хэлж сур. (Худал хэлэх болгондоо Та өөрөө өөртөө ямар нэгэн асуудал, хүндрэл нэмсэн байх болно гэдгийг ухаараарай) Амьдрал янз бүр шүү дээ. Заримдаа ямарваа нэгэн шаардлагаар худал хэлэх хүртэл асуудал гарч мэднэ. Харин хэзээд, хэнтэй, ямар үед, яагаад л гэдгийг зохицуулах хэрэгтэй.

2. Үргэлж ажилсаг, бас үнэн зүтгэлтэй бай.
Өөртөө их үүрэг хариуцлага оноох тухай биш л дээ. Хэрвээ эрх мэдэл хүрэхгүй бол яаж ч зүтгээд үүрэг хариуцлагыг өөртөө оноож чадахгүй. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд түүнийгээ зохицуулж сур. Эрх мэдлийнхээ хүрээнд ажилсаг бас үнэнхүү зүтгэлтэй бай. Ер нь бол зөв санаачилга гаргахад хэн ч үгүй гэхгүй байх. Бас хэт битгий санаачлага гарга, бусад чинь чирэгдэнэ. Тиймээс хэзээ хаана ямар үед гэдгийг бод...

3. Цагаа л барь. Ажил бол ажил байдгийг ухаар.
Хэт эрт ирж, хэт орой харих шааардлагагүй. Эрт ирэх ёстой гээд хар эрт ирчихээд хоосон газар хийх юмаа хайгаад эргэлдэх хэрэггүй, орой харих ёстой гээд ухантаад суух хэрэггүй. Хэрэгтэй, шаардлагатай үед цагаа л баримтал. Ажлын цаг дууссан гээд гэртээ харьж ТВ үзэх, эсвэл эхнэр хүүхдээ эрхлүүлэх (эр хүний хувьд), эсвэл хүүхдээ, нөхрөө асраад хоол унд хийж сайн эхнэр (хүүхнүүдийн хувьд) болох гэж зөрүүдэлсний хэрэггүй. Ажилтай бол ажилтай байж сур. Ажилгүй бол гэртээ харьж сур...

4. Єєрийгєє хэн нэгнээс илүү гэдгээ харуул...
Чухал хүндээ биш.. Гол нь бусад хүнд чи "би-хүн" гэсэн ойлголтыг өгсөн байх хэрэгтэй. Найз нөхдийн хувьд, дарга цэргийн хувьд ч тэр. Чи хэн нэгнээс өөрийгөө чадалтай, сэтгэлтэй, зүтгэлтэй, өөр юутай ч юм харуулах хэрэгтэй. Бусдаас илүү үнэн ч байж болно шүү дээ.

5.Бүтээлч бай...
Хоосон бүрээ үлээгээд хэрэггүй. Бүтээлчээр л ажил. Ямарваа нэгэн зүйл болохгүй байвал түүнийг засах талаар өөрийнхөө санаа санаачлага, итгэл зүтгэл, хөдөлмөр, хөлс хүчийг зориул. Харин бусдын шүүмжлэл байвал эрүүлээр хүлээн ав. Ажил гээд хоосон суух, ажилласан гээд бүтээмжтэй суух бас нэг өөр.

6. Битгий өөрийнхөө амжилтанд бүдэр.
Хүн амжилттай ажиллаж болно. Гэхдээ амжилт чинь өөрийн чинь бүх л зүйл шингэсэн тул түүнийгээ бас хайрлаж харамлаж байх хэрэгтэй. Бүгдийг бүү гарга. Ядахдаа бас "нууцтай" бай. Нууц байх нь ажлын амжилтанд хүргэх нэг түлхүүр. Ер нь бол дуугай хийгээд бусдаар өөрийгөө бахархуул.

7. Цэвэр цэмцгэр бай.
Сайхан хувцаслахдаа гол нь биш. Цэвэр цэмцгэр бай. Эрүүл биенд саруул ухаан оршино гэдэг байхаа. Хэдий сайхан хувцаслачихаад гахайн ханиадтай бол би яахын... Заримдаа амьдрал биднээс илүүг шаарддаг. Та 300н ногооны үнэтэй пиджак өмссөн хуурамч туслах байж болно, эсвэл 30н мянган төгрөгний үнэтэй хужаа пиджак өмссөн үнэнч туслах байж болно. Тэг гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ ажилд зэрэглэл гэж бий. Өөрийнхөө ажлын зэрэглэлийн хэмжээгээр өөрийгөө хувцасла. Болохгүй байсан ч хамаагүй. Их тансагласны хэрэггүй. Болохгүй бол хужааг нь өмсөөд цэвэрхэн л бай.

8.Битгий аманцар бай.
Удирдах албан тушаалын хүнтэй өөрийнхөө тухай эхэлж битгий дуугар. Цаг нь болохоор бүх зүйл болно. (Хэрвээ удирдах хүн чинь тэнэг биш бол) Өөрийнхөө амбицыг буруугаар бүү ойлгуул. Ер нь бол дуугай байхад гэмгүй дээ...

9.Амьдралыг ойлго.
Зєв хvмvvстэйгээ дотно байх нь чухал. Гэхдээ бас буруутантай дотно байж үз. Амьдрал нэг чиглэлээр явахгүй шүү дээ. Дарга бол цэрэгтэйгээ найзал, цэрэг бол даргатайгаа найзал. Ядуу бол баянтай нь найзал, баян бол ядуутай нь найзал. Бид бүгд төгс биш. Тиймээс ч амьдралаараа суралцдаг. Тэгж байж ч амьдралыг ойлгодог. Муу даргатай ойр дотно байснаас муу найзтайгаа ойр дотно байсан нь дээр байх шүү... Хэн ч байсан битгий долгиноорой. (миний бодлоор долгинох, үнэн сэтгэл 2 өөр)

10.Ажил бол ажил байдгийг ухаар.
Даргадаа бүхнээ харуулах гэж бүү зүтгэ. Даргадаа туслалгүй яахав. Гэхдээ туслах гээд бүүр их зүтгэх шаардлагагүй, чамаас том учраас дарга болсон байлгүй байгаа байх. Өөрийнхөө чадал чадварыг л харуул. Үнэнчээ харуул. Бас түүний болон ажлынхаа төлөө зүтгэдэгээ харуул.

За тэгээд өөрийн тань бодол мэдсүгэй.

(Гэгээний бичсэн бичлэгийн эх үүсвэр нь энэ байх шиг байсан)

10 comments:

SUNshine said...

Өөрийн тань хувилбар амьдралд илүү ойрхон байнаа

Тийм ч бай ийм ч бай гэсэн зарчимууд дэндүү их байх болжээ, тийм болох тэдэн зарчим ийм болох тэдэн зарчим гээл, баян болох тэдэн зарчим гээд л кккк тэр зарчмаар нь явдаг бол хүн болгон л тийм болох байх
Хүн хүний л амжилтанд аз жаргалд хүрэх зам өөр л байдаг.
Тушаал дэвших зарчмын хувьд дарга болгон өөр л байгаа, долигнож байж л дэвшүүлдэг дарга бол мянга сайн ажил хөдөлмөрлө гэсэн зарчим нөлөөлөхгүйтэй ижил гэхийм уу даа. За тэгээд бичвэл бас л бичлэг шахуу юм болчих гээд байна :P

итгэл нь байнөө said...

1. үргэлж үнэнч бай
2. үнэнхээсээ үнэнчээр зүтгэлтэй бай
3. ажилдаа үнэнч бай, цагаа үнэнчээр барь.
4. үнэнчээр өөрийнхөө онццлогийг мэдрүүл
5. үнэнхээсээ үнэн бүтээлч бай.
6. амжилтандаа хуурталгүй өөртөө үнэнч ханд.
7. хувцснууд дотроос хүртэл үнэнч туслагч болож чадахыг нь сонгож олж ав :D
8. Өөрийнхөө тухай ярихдаа үнэнч байх зарчмыг баримтал, үнэнч бай.
9. Амьдралд үнэнчээр ханд,олон талыг нь үнэнчээр олж хар, үнэнчээр амьдар. ()
10. Даргадаа, ажилдаа, эргэн тойрондоо үнэнч ханд гэж ойлоо,товчлох гэж оролдсон чэн, хэхэ нээх сонин сунжирсан юм болчлоо, За тэгвэл бүүр товчлоод
10 Ү(үнэнч) зарчим

за мэдкү, хэхэ

Үнэнч байна гэдэг их эр зориг шүү. Сайхан блог байна.

итгэл нь байнөө said...

үнэнч байна гэдэг бас
агуу хүн чанар
агуу үнэт зүйл

Chandmani said...

SUNshine-d:
Амьдралынхаа туршлагад тулгуурлан бичсэн гэж ойлгож болно.
Амьдралд дагаж хэвших зарчмууд олон байдаг. Тэр болгоныг сурна гэвэл амжихгүй байх. Хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяад өөрийнхөө амьдралаар л амьдрах нь чухал бололтой.
Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.

Итгэл-d:
Товчилж өгсөнд баярлалаа.
Үнэнч байхын хамгийн наад захын илрэлд "үерхэлдээ үнэнч байх" орох байх... гэх мэт :)

Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа..

gegeen said...

hehehe, unench humuus jaahan uyan hatan chanaraa nemegduulj yumiig zoolloj bh heregteim bailee. zarimdaa unen zuil bidniig daapaalj, tsohrohod hurgej ergeed bidneer tohuurhdag.

ҮНЭН БОЛ ХАМГИЙН ҮНЭТ БАЯЛАГ. ТҮҮНИЙГ ГАМНАН ХЯМГАДАЦГАЯ.

Chandmani said...

Гэгээндээ:
хэхэ зөрүүдэлсэнд уучлаарай....

. said...

ednuuddaa unench baih ni bas chuhal baihoo...

Chandmani said...

:) харин тийм шүү

gegeen said...

Чин vнэн гэж амьдралд хэдий байвч Чиний өмнө зогсоод тавлаж мэднэ...

Anonymous said...

...
Чиний өмнө зогсоод тавлаж мэднэ...
Хүүх, энэ үг үнэнд ойрхон юм шиг бууж байна шүү, гэхдээ мэдэхгүймдаа