2009-10-24

ШИВЭЭС...



...Шивээс...

За юунаас эхлэх билээ? гээд өөрөөсөө асуулаа. Надад шивээс байхгүй, магадгүй сонирхож ч байсангүй... Эсвэл Уншигч Та шивээстэй юу гээд эхэлсэн ч болох юм... Эсвэл Бекхам болон түүний гэр бүл, Рианнагаас авахуулаад Рок хамтлагуудын гишүүдийн болон одуудын шивээсийн талаар ч юм уу эхэлж болох л юм... Эсвэл Японы болон бусад газруудын мафи, эсвэл шоронгийн хоригдлын шивээсийн тухай ч юм уу.... Олон шийдэл дундаас сонгоод өөрийнхөө амьдралд тохиолдсоноос нь эхэлнэ ээ хө...

Ноднин байна уу, үгүй ээ уржинан ч билүү, санадаггүй ээ. Охин минь "ааваа би шивээс хийлгэмээр байна" гээд зөвшөөрөл байдлаар асуугаад би хүлээн зөвшөөрөөгүй юмдаг. Миний бодлоор охин биенийхээ хаа нэгтээ л шивээс хийлгэмээр санагдсан байх. Бүр итгэлтэй асууж байсныг тодхон санаж байна... Бодвол сарнай ч юм уу, эсвэл өөр нэгэн цэцэг шагайныхаа тэнд эсвэл хондлой дээрээ шивүүлэх бодолтой байсан байх. Харин бол найз хөвгүүн байхгүй тул ямарваа нэгэн нэр шивүүлнэ гэж бодоогүй юмдаг... Тэгээл бодохоор шивээс намайг тойрсонгүй...

Сургуульд байхад гар бугалга дээрээ зүрх, нэрний эхний үсэг, love + гэх мэт зүйлүүдийг харж байсан. Тэр үед соц байлаа, голдуу буруу гарын этгээдүүд шивээстэй байсан санагдаж байна. Тэгэхээр шивээсний тухай ойлголт соц үеийнхээр эсрэг бодолтой хадгалагдаж...

Хэзээ ч билээ Монголд биш л дээ, гадаадад, нэг хүн (хүүхэн шиг санагдаж байна) духан дээрээ нэгэн компаний нэрийг шивүүлээд тэрийг нь нөгөө компани 10000 ам долларын урамшуулал олгож байсан гэдгийг уншиж байсан... Энэ бичлээгээ бичиж байхдаа нэтээс хайгаад
энэ хаягийг нь оллоо...

Нэгэн зун... Америкт зарим мужид цагдаа нарыг шивээстэй байхыг хориглосон тухай мэдээлэл тархаж хүний эрх гэх мэт асуудлаар маргалдах дуртай эд нарт нэгэн бодлын бас яриа болж байсан. Хэрхэн шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна. Харин тухайн үед яригдаж байснаар ил газартааа шивээсгүй байхыг анхааруулж байсныг мэдэж байна. Энэ тухай нетээс хайвал олдох байх...

Сүүлийн үед шивээс нь олны хүртээл болоод толгойтой биетэй болгон шахам шивээс хийлгүүлэх дур сонирхолтой ч болсон байж мэднэ. Бараг МООД болсон ч байх... ГЭВЧ...

Хэрвээ шивээс хийлгэх бодол эргэлдэж байвал дахин дахин тунгааж бодохыг сануулж байна. Учир нь шивээс хийх нь амаргүй ажил. Эрүүл мэндийн хувьд ч тэр...

- Монголыг хэлэлтгүй нөгөөх хөгжсөн орон Америкийн олон шивээсчид license буюу зөвшөөрөлгүй байдаг байна. Орчин үед бохир гэлтгүй зүү тариураар халдварладаг өвчнүүд тархсан билээ. Бидний айдас АIDS (эмчилгээ нь одоо болтол тодроогүй) болон цусны төрөл бүрийн өвчнүүд, гепатит С, гепатит В, туберкулоз (бараг л эмчлэгддэггүй өвчин) тэрхүү шивээс хийж буй багаж тариур зүү юу ч юм бүх хэрэгслээр халдаж болно гэдгийг санах хэрэгтэй.

- Шивээсийг бас хаана нь хийх нь учиртай. Арьсны 2 дахь давхаргад хийдэг байна. Тэгэхээр тэрхүү давхаргийг зөвхөн мэргэжлийн л хүн тодруулж чадах бөгөөд мань мэтэд бол арьс л бол арьс мэт бодогдоно... Хэрвээ арьсны зохих давхаргад шивүүлээгүй бол нөгөө өвчнүүдээс авахуулаад өчнөөн төрлийн яршиг дараа удаж мэднэ шүү. Наад зах нь загатнах гэх мэт...Тэгээд дээр нь шивээсний балын хор (хөх улаан гээд л төрөл бүрийн өнгөтэй) гэж нэг зүйл байгаа...

- За яахав шивээс хийлгэчихлээ гэж бодьё. Тэгэхээр тэрхүү хийлгэсэн шивээс насан туршид биен дээр чинь толбо болон үлдэнэ. Нэг өдөр Дулмаад дурлаад Дулмаа гээд шивүүлчихсэн чинь нөгөөдөр нь салаад Нараатай гэрлэх болвол яана. Нэг өдөр орчин үеийн моодны үгийг биччихсэн чинь нөгөөдөр нь тэрхүү үг нь балай үг болж хувирвал яана. Нэг өдөр Хятад ханз биччихсэн чинь нөгөөдөр нь Англи латинаар галигламаар байвал яана... Нэг өдөр Бурхан шивүүлчихсэн чинь нөгөө өдөр нь Хомхой толгой шивүүлмээр байвал яах уу... Тэгэхээр шивээсний чинь он цагийн утга учир алдагдах магадлалтай гэдгийг санах хэрэгтэй.

- Мөн хүн алддаг тул шивээсийг алдаж хийдэг байна. Ялангуяа мэдэхгүй бол шүү дээ: Жишээ нь believe гэж шивүүлэх гэсэн алдаад beleive гэх мэт... Хайртай гэх гээд хартай гээд шивүүлчихвэл яана.... Эсвэл нэгэн тэмдэг зуруулах гээд буруу харуулчихвал гэх мэт...

- Хэн нэгэн орчин үед, 21-р зуун шивээсийг арилгадаг болсон гэж хууртагдаж байж мэдэх юм. Яахав, шивээсийн хийлгэхэд 100 орчим ам доллар магадгүй түүнээс ч багаар хийлгэж Америкт болдог байна. Харин шивээсийг "арилгахад" 900-3000н ам доллар... Лазераар арилгана гэх мэт зүйлүүд дуулдаад л бас шивээс хийлгэх боломжийг нээж өгч байгаа мэт. Гэвч ямар ч шивээсийг арилгахад цаана нь сорви үлддэг гэдгийг санаарай. Мэс заслын аргаар устгасан ч гэсэн маш их өвдөх бөгөөд сорвитой л хоцорно.

- Бас нэг зүйл нэмэхэд... Өмнө бичсэнчлэн цагдаа нар шивээсгүй байх гэснээс...Зарим албан тушаалууд, эрх мэдэл нь "шивээсгүй" байх албан ёсны болон албан ёсны бус нөхцлүүдтэй . Мэдээж Америкийн Ерөнхийлөгч духан дээрээ шивээстэй байж болохгүй нь ойлгомжтой, зарим их дээд сургуулийн багш нар гар хуруу, дух, энд тэндээ шивээстэй байж болохгүй гэж мэт шаардлагатай тул ирээдүйд хэн болох хэнтэй харьцах, ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, ямар албан тушаал хаших зэргээсээ хамааран шивээс хийлгэх эсэхээ бас бодолцоорой.

Тэгэхээр дахин дүгнэхэд:

ШИВЭЭС ХИЙЛГЭХ ЭСЭХЭЭ ДАХИН ДАХИН НЯГТЛАН БОДООРОЙ...


Сэтгэл зүрхний шивээсийн тухай бол дараа....

3 comments:

A.Амарсайхан said...

Энэ зураг дээрх чинь харин үнэнхүү секси харагдаж байна. Шивээс хийлгэ гэмээр л санагдчихлаа

Chandmani said...

...янзан бүрийн шивээстэй зурагнууд байдаг юм билээ... хүн айлгаад яахав гэж бодсон юм л даа.

byambaa said...

shivees er ni demii.
bi bol durgui, hezee negen tsagt ohin mini hiilgene gevel zad eserguutsne.

tanii ene bichlegiig olon hun unshij shivees hiilgeheesee umnu neg bodoj uzeesei...