2009-10-24

Ганцаардлын далай...туулах юмсан...

Хүний нутагт ирээд хэдэн жил боллоо... Гэрээ, Монголоо санаж үгүйлээд хэдэн жилийн нүүр үзлээ...Амьдрал болж байна... Өөрийгөө болон өрөөл бусдыг (охиноо хэлж буй хэрэг) дагуулаад амьдраад болоод байх бололтой.. Гэвч нэгэн зүйл дутуу оргиод байхын, ер нь ч дутуу байсан... МИНИЙ НУТАГ..

Хүний нутагт, гүний газар гэр бүлтэйгээ байсан бол амьдрал яахав болоод болгоод байхаар байлаа... Гэвч тийм биш тул өөрийнхөөрөө амьдраад бас зүтгээд явлаа... Дараа жил нутагтаа очино гэхээс цаг хугацааг ямар их тоолж байна гээч.. Гэвч цаг хугацаа ямар ч удаан юм... МИНИЙ НУТГИЙН ЦАГ ХҮЛЭЭГЭЭРЭЙ..

Төрсөн нутагтаа очино... Сэтгэл зүрх уяатай Монгол нутагтаа...Буянт-Ухаад (Чингис хаан) онгоцныхоо буудалд буухаа төсөөлөөд байгаа... Тэр цаг мөчийг хэдэн жил ч хүлээв... Удахгүй нүүрэндээ үрчлээстэй, нүдэндээ нулимстай угтах цаг мөч ирэх байх.. Явна гэхээс сэтгэл хөдлөөд бараг бүх зүйлээс төсөөрөөд байна... МИНИЙ НУТАГ ТОСООД АВААРАЙ...

Би Монголдоо үнэнчдээ биш байх л даа. Гэвч МИНИЙ НУТАГ гэсэн бодол... МИНИЙ шүү дээ. МИНИЙ бол МИНИЙХ... МИНИЙ МОНГОЛ МИНЙИ НУТАГ... Би санаж бас үгүйлж байна. Салхи шороо, бууцны үнэр танар, нахаалгүй БОЛОВЧ уриалагхан зан чанар, архиддаг боловч Даадаг чанар, авилгатай боловч Амьдраад байдаг Монгол ухаан, авцалдаагүй боловч Амьдралын чадал тэнхээ, Аальгүй боловч Авхаалжтай бас Амьдралын ухаантай Монгол бүсгүйчүүдээ... санаж үгүйлж байна...МИНИЙ НУТАГ УУЧЛААРАЙ...

Монголдоо очих гэж яарч байхад хэн нэгэн Монголоосоо явах юмсан гэж бодож мөрөөдөж, магадгүй мөнгө төлж байгаа. Зөвхөн "мөнгөний" төлөө гэдгийг баталж чадна л даа (математикийн ухаанаар). Мөнгөгүй аз жаргал бас байдаг... Тэр нь амьдралын аз жаргал... Мөнгөтэй бол жаргалтай байдаг юм биш л дээ... МИНИЙ НУТАГ ХӨГЖӨӨСЭЙ...

Хэрвээ мөнгөний төлөө нутгаа орхих гэж байгаа бол: Мөнгийг зовж байж олно. Эрүүл мэндийн хувьд болон сэтгэл санааны хувьд... Харин тэрхүү зовлонг хэр давж чадах вэ гэдгийг эхлээд бодох нь зүйтэй байх. Амьдрал нь цэцэг мэт үргэлж ургаж үндэслэж байх ёстой атал үргэлж тордож усалж байхгүй бол үхэж устдагтай адил мэт... Тиймээс хаа нэгтээ явахаар болон амьдрахаар төлөвлөж байгаа бол ямаршуухан амьдрал өөдөөс чинь тосож бас угтаж байгааг сайн бодолцоорой. Очоод болно байх гэж бүү бод. Тэр бол богино ухаан зарцуулж байгаа хэрэг... Хаа нэгтээ очиход ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХӨД, ХУД УРАГ, БҮГД уриалагхан тосоод авахгүй байх... Зүтгэж бас зовж, "их өвдөж" байж байж тэрхүү хүссэн амьдралаа олно. Зовох зовохдоо Монголдоо байснаасаа илүү зовно байх...МИНИЙ НУТАГ УХААЖААСАЙ...


...МИНИЙ НУТАГ...

6 comments:

amor said...

тиймээ, миний нутаг..

сайхан бичжээ..

byambaa said...

миний нутаг уучлаарай...

SUNshine said...

Дэлхий даяаар тархан суугаа монголчууд маань нутагтаа ирээсэй. Монголдоо сайхан амьдрах боломж бололцоо их бий шүү дээ уг нь. Сүүлийн үед миний мэдэхийн л их олон хүмүүс нутагтаа ирж байгаа.
Их сайхан бичжээ, Манай нутаг хөгжинө, ухаажна, нутаг нь тосоод л авна.

Czuka said...

хэний янаагүй харихийсан...би энд жаргалтай байна уу гэвэл хүний нүдээр бол жаргалтай байна оо.. миний хувьд жаргал гэдэг эх орондоо эцэг эхтэйгээ цуг байхдаа байдаг юм байна.уул нь жилд нэг сар очиж амараад ирэхээрээ муухан витаминаас ч илүү энергитэй болоод ирдэг шүү ккк...гадаадад 2 ч сургууль төгслөө. ажилтай бол ажилтай орон гэртэй бол гэртэй сайхан л байна. гэхдээ ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэдгийг биеээрээ мэдэрч явна даа ккк гадаадад хэдий чинээ удна төдий чинээ үндэсэрхэг үзэлтэй болдог юм шигээ..би ч бас монгол руугаа бүүр буцдаг юм уу гээд бага багаар бэлдэж л сууна даа.
Эх нутгийн алтан хилийн
Эр цэрэг нь би шүү дээ
Хайртай монголынхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ гээд дуулж явна даа кккк

Chandmani said...

...сэтгэгдлээ үлдээсэн та бүхэнд баярлалаа... үнэн сэтгэлээ л илэрхийлэхийг хичээсэн юм... заримдаа бодол санаагаа хаана ч юм, хэнд ч юм ил гаргаж байхгүй бол ганцаардлын далайдаа живчих гээд байхын....

gegeen said...

demjjeene. irtsen suujiina. ireed gantsaardval uulzaarai. 99760522