2009-10-23

Бяцхан амьдрал...

Амьдрал яахав, сайнтай муутай боловч үргэлж баян үргэлжлээд л.... Бичээгүй бас сэтгэлээ илэрхийлээгүй удчихаж... Олон ч зүйл болж байх шиг байна, бас олон ч зүйл болж өнгөрсөн байх...

...Өнөөдөр охины төрсөн өдөр нь... 17 хүрч байна... Саяхан л мэт санагдана, 12-той охиноо дагуулаад ирж байсан. Тэгсэн бүхэл бүтэн 5н жил болоод охин минь том болчихсон байна шдээ... Хацар улаан, махтай шөлтэй, булбарай охин дагуулж ирсэн санагдана гэтэл одоо томроод туранхай, өндөр (хэрэндээ), ганган бас ч үгүй ааштай, айхтар охинтой болчихож :) Аав нь ажилтай тул хамт тэмдэглэж чадсангүй, тэрийг охин ойлгосонд баяртай байгаа... Бүтэн сайнд тусгайлан тэмдэглэн охиндоо бэлэг авч өгнө өө... Ямар гэдгээ мэдэхгүй л байна. Уг нь бол гитар авч өгөх бодолтой байгаа. Өөр зүйл рүү ч урваж магадгүй. Хувцас хунар бол яахав дээ бараг надаас авалтгүй өөрийгөө болгочихдог зүйл... Найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглээд эртхэн унтаж нойроо авч байгаа бололтой. Маргааш өглөө эрт босож ACT (коллежид ороход хэрэгтэй) тест өгөх ёстой юм. Би ч гэсэн эрт босож хүргэж өгөх бас авах байх.. Биеэ даагаад тэрхүү тестэнд бэлдээд, төлбөрийг нь төлөөд, бас цаг хугацаагаа зохицуулсанд нь баяртай байгаа. Бараг би хэрэггүй мэт бүү ойлгоорой доо айн. Охиныхоо арын ажлыг гүйцэтгэдэг юм шүү дээ... Ямар ч байсан тестээ сайн өгөөсэй гэж хүсэж бас ч үгүй залбирч байна. Би өөрөө 10-н жилд төгсөлтийн болон элсэлтийн шалгалтыг яаж өгөх гэж зүтгэж байлаа тэрэн шиг л охинд минь бодогдож байгаа байхдаа... Амжилттай бол ирээдүйн амьдралд нь хэрэгтэй юи... Охиноо гайгүй өгчих байхаа гэж итгэж байгаа...

2 comments:

byambaa said...

баяр хүргье.

Chandmani said...

чамаас сонсоогүй удсан байна шүү.. :) охины өмнөөс баярлалаа...