2009-09-16

Youtube-д хэрхэн бичлэг оруулах талаар

Соронзонд зориулав.

Хамгийн шаардлагатай зүйлүүдийн тухай товчхон:

1-Хамгийн эхний алхам бол youtube-д account нээх буюу монголчилвол гишүүнээр элсэх шаардлагатай. Энэ нь үнэгүй бөгөөд таны эмайл хаяг байхад л бараг хангалттай. Харин youtube account нээвэл password буюу нууц үгээрээ email-ынхаа нууц үгнээс өөрийг сонгоорой.

Ер нь энд зөвлөхөд энд тэндхийн сайтуудад гишүүнчлэлээр элсэхэд голдуу эмайлын хаяг шаарддаг бөгөөд тухайн тохиолдолд зарим хүмүүс мэдэлгүй өөрийн эмайлынхаа хаягийн нууц үгийг өгдөг. жишээ нь яахоогийн майлтай бол яахоогийн нууц үгээ ашиглах гэх мэт. Гэтэл энэ нь буруу юм. Яагаад гэвэл муу санаагаар бодоход та хэн нэгэнд өөрийнхөө нууцыг дэлгэчихлээ л гэсэн үг. Тиймээс эмайлынхаа нууц үгнээс өөр нууц үгийг сонгож байгаарай... хэхэ хадуурах гэж байна...

2- Youtube нь хаа нэгэн сервертээ таны оруулсан бичлэгүүдийг хадгалах хэрэгтэй тул тодорхой хэмжээний орон зай хэрэгтэй. Тэрхүү орон зай нь хязгаарлагдмал учир Таны оруулах бичлэгийн хэмжээ нь 2GB -аас хэтрэхгүй, үргэлжлэх хугацаа нь 10 минутаас бага байх ёстой. Тиймээс 1 цагийн бичлэгийг 6 тасалж оруулах шаардлагатай болно. Болж өгвөл хэрэггүй мэдээллүүдийг (реклам сурталчилгаа зэрэг) хасах нь зай болон хугацааг хэмнэх ач холбогдолтой.

3- За тэгээд 10 минутын видео бичлэг болгоныг оруулж болно гэж бодож болохгүй. Яагаад гэвэл зарим тодорхой төрлийн файлуудыг upload хийх буюу оруулах нөхцөлтэй юм. Эдгээр файлын төрлүүд нь:

.Windows Media Video (.WMV)
.3GP (cell phones)
.AVI (windows)
.MOV (mac)
.MP4 (ipod/psp)
.MPEG
.FLV (adobe flash)
.MKV (h.264)

Иймд таны файлууд эдгээр өргөтгөлтэй байх ёстой. Хэрвээ байхгүй бол video converter буюу өөрчилдөг программуудыг ашиглах шаардлага гарна. Нэтээс хайгаад үнэгүй программуудыг олж болно. Мөн зарим программууд trail version буюу тодорхой хэмжээгээр, эсвэл тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломжийг олгодог. Мөн файлын өөрчлөхөд чанар алдагддаг болохыг анхаараарай. Анхнаасаа муу бичлэг байсан бол convert хийсний дараа улам л муу болно гэсэн үг. Ингээд бичээд байвал нилээн их зүйл болох тул ингээд орхилоо.

4-Хэрвээ видео бичлэг янзлах гэж байгаа бол Windows Movie Maker ашиглаж болно. Энэ нь үнэгүй бөгөөд ашиглахад дөхөмтэй. Хэрюээ шаардлагатай бол энэ тухай дараа тусгайлан бичлэг оруулж болох юм.

За товчхондоо иймэрхүү.. Хэрэгтэй бол өөр мэдээллүүдийг оруулж болох байх. Тэр талаар амалж чадахгүй нь :)

2 comments:

Soronzon said...

Сэтгэл харамгүй зөвлөгөө өгсөнд гялайлаа. Ямар ч байсан оролдоод үзнэ ээ. Болохгүй бол дахиж орж ирж төвөг удаж мэдэх байх шүү, хэ хэ.

Chandmani said...

оролдоод үз... хэхэ болохгүй болчихоод төвөг удахад татгалзахгүй шүү...