2009-09-09

Би дурлачихсан юм шиг байна аа....

..Чандмань бас л балайрах нь гэж горьдсон уу... Би рокт дурлачихсан юм шиг байна аа гэх гэсэн юм...

Ихэнхдээ уянгын дуу сонсдог гэж бичиж байсан байх. Заримдаа бүр галзуу рокдоно ч гэж...
09/09/09-нд зориулаад өөрийнхөө галзуу талын сонирхлыг ил гаргалаа :)

Машинд жолоодож явахдаа нэгэн рок радиог сонсох дуртай бөгөөд хааяадаа сайтнаас нь "live" сонсдог юм. Хүсвэл сайтнаас "listen live" дээр дараад уг радиог сонсоорой.

Доор нэгэн "Би дурлачихсан юм шиг байна аа" гэдэг дууны линкийг нь хийлээ. Видео клипийг нь үзнэ биз дээ. Мөн цаашлаад энэхүү линкнээс бусад рок дуунуудын клипийг дуучны нэрээр сонгон үзэх боломжтой.

Хэрвээ та RealPlayer-тэй бол татаж аваад өөрийн гэсэн бичлэгтэй болох ч боломжтой. Татах хурд нь таны нетийн хурд болон компьютерийн хүчин чадлаас хамаарна. Зориуд сануулахад зөвхөн хувьдаа л ашиглана гэдгийг бүү мартаарай. Клипүүдийг нь ашиг олох зорилгоор ашиглаж үл болно. Мөн энд тэнд битгий суулгаарай. Тэгвэл хуулийн дагуу торгууль нь хүлээнэ шүү.

Eddie Money - Think I'm In Love
Shared via
AddThis

Гэгээний сэтгэгдлийн дагуу сайтыг нь ухтал АНУ-аас гадагш цацдаггүй юм байна. Тэгээд энэхүү дууны youtube-гийн бичлэгийг хайгаад линкийг нь энд (http://www.youtube.com/watch?v=Shm5fUjhwik) орууллаа.

За тэгээд... Өөр нэгэн дуу....

Sammy Hagar - Cosmic Universal Fashion

Shared via AddThis

Enjoy & Have some fun

2 comments:

gegeen said...

usa-s gadna bol sonsoj bolkuu genee. youtube-s l haihaas

Chandmani said...

харин тэгж байна... мэдсэнгүй...