2009-09-15

Зорилго биелсэн гэж хувьдаа үзэж байгаа...

Анх youtube-д бичлэг оруулахдаа Монголоо сурталчилах сэтгэл өвөрлөж байж билээ. Ялангуяа бөхийн болон морины уралдааны бичлэгийг бол бодон бодон, санан санан байж Монголоосоо захиалж байж авчруулан оруулж байж билээ... Янзан бүрийн бичлэгүүдийг ангилж оруулж байснаа одоо бодохоор яаж цаг гаргаж хийж байсан юм болдоо гэж бодмоор... 2006 он...Одоо 2009 он... 3н жил.... 200 гаран бичлэг... нэг бичлэгийг дунджаар 3 (багаар нь тооцоход) минутаар тооцвол 600 минут буюу 10 цаг үзэх бичлэгүүд байгаа гэсэн үг...

Хамгийн их сонсогдсон дуунд орос дуу Киркоровын дуу орж байгаа даа. Хагас сая хүн сонсоод бас 391 хүн сэтгэгдлээ бичсэн байхын... Дараа нь Баясгалангийн "Санах тусам" гэсэн дуу 91н мянган "сонсогч"-той болж таарсан байна билээ... Гэхдээ 38н сэтгэгдэл хэхэ тоондоо гол нь биш... Ямар ч байсан хүмүүс сонсоод бичээд байсанд байгаа юм.... Хэдэн зуун сая хүн амтай Оросын нэгэн дуучны нэгэн дууг нетэд оруулаад хамгийн их сонсогчтой болсон Монгол хүн байгаа биз дээ... Монгол гэсэн нэрийг ямарваа нэгэн байдлаар гаргах болгондоо өөртөө баярлах болно...

Яагаад зорилго биелсэн гэж гэж үзэж байна юэ гэвэл Киркоровын дууг нээх болгонд МонголынЧоно гэсэн нэр дарагдсан байгаа.

Их олон бичлэгт их олон сэтгэгдэл орсон. Эхэндээ ч их үздэг бас хянадаг байлаа. Сүүлдээ больсон л доо. Манайхан их маргах дуртай юм гэдгийг эндээс ойлгосон. Бие биенийгээ үгээр дайрах бол юу ч биш юм билээ. Маргалдаад л үзээд байгаа юм чинь... Маргалдах болгондоо ямарваа нэг зүйл сурсан байхаа гэж бодож байна...

Их олон сайтууд энэхүү бичлэгүүдээс линк хийж оруулсан гэдгийг мэднэ. Би өөрөө бичлэгүүдийн зохиогчийн эрхийг эзэмшдэггүй туд тэр тал дээр бол давгүй байгаа. Зарим тохиолдолд МонголынЧоно гээд хэлчихвэл баярламаар л санагддаг байж билээ. Гэхдээ энэ нь тийм чухал эд бишээ...

Youtube-ийн хамт олноос надад олон санал ирж байсан. Мөнгө хийх тухай л даа... Таны энэ тэр бичлэг их олон үзэгчтэй болж байна, тйимээс мөнгө хийж болно шүү дээ гээд л... Бараг оруулсан бичлэг болгоныг үзэх тусам би мөнгө авах юм л даа...Би тэгж хүний хийсэн зүйлээр бас хууль бус оруулчихаад мөнгө саамааргүй байна...
Ядахдаа үнэнч Монгол баймаар байна шүү дээ... За тэр ч яахав....

Ерөнхийдөө бол Монголоо үнэгүй, бас сэтгэлээсээ чадах ядахаараа сурталчилсан гэж өөрийгөө дүгнэв. Бас ч үгүй олон монголчууд минь үзэж сэтгэлийнхээ цангааг гаргасан байхаа гэж найдаж байна...

Өөр зөндөөн дүгнэлт хийж болох боловч энэ удаадаа дуусгая даа...

Та бүхнийг хүндэтгэсэн,
"хууль зөрчигч" МонголынЧоно

:)

3 comments:

SUNshine said...

Бусдадаа хэрэгтэй сайхан зүйл хийдэг юм байна шдэ. Гадаадад байгаа монголчууд маань монголд байгаа хүмүүсээс илүүтэйгээр монгол дуугаа клипээ үздэг юм байна лэ. Би Монголын Чоно руу чинь орж үзлээ, үзээгүй клипууд ч байна шүү.

Chandmani said...

;) дахиад бичлэгүүд барагтай л бол оруулахгүй байхаа...

...таалагдсан дууны клип байхгүй бол янзан бүрийн зураг, бичлэгээс янзалж оруулчихвал өөрөө сонсоход амар байдаг юм. Ихэнх монголын сайтнуудаас дуу сонсох гэж бараг л хүн төрөөд үхэх хүртэл тийм урт хугацаанд хүлээдэг юм. youtubeд оруулчихвал арай хурдан сонсох боломжтой байдаг юмаа гэдгийг бичихээ мартсан байна билээ.

Soronzon said...

Би дуунд дуртай. Өөрийн чинь бичлэгүүдийг мэднэ ээ. Үе үе орж үздэг юм.
Харин яаж өөр шиг чинь Youtube рүү клип оруулж сурах вэ?
Одоо миний гар дээр нэг цагийн, 1.30 минутийн баримтат кино хадгалагдаж байна. Төдийлөн олонд хүргэж чадаагүй юмаа. Энийгээ Youtube дээр байрлуулах юмсан гэж мөрөөдөөд л явдаг юм. Бас монголын радиогийн алтан фондод орсон нэг цагийн радио нэвтрүүлгийн эх байгаа. Тэрийгээ хаана яаж оруулах вэ? Зөвлөгөө өгч тус болно уу.